Chapter eleven: Намайг өөртөө ав

Start from the beginning
                                    

Сонхүн "Хисын ахыг таньдаг юм уу? Тэр яаж энэ талаар мэддэг юм бол..."

Би "Харин л дээ, хаанаас гарч ирсэн залуу болоод ийм байдалд хүргэчхэв дээ."

Түүний хацарт тос түрхэж өгөөд наалт наав. Ингээд сууж байх инээдтэй л юм. Түүнийг алгадаж, цохиж өвтгөх ёстой хүн нь би биз дээ? Гэтэл яагаад урьдынх шигээ сул дорой байдал мэдрэгдсээр л байгаа юм бол?

Сонхүн гэнэтхэн л сандлаасаа босоод миний урд ирэн өвдөглөөд суучих нь тэр. Би гайхаж байсан ч түүний цааших үйлдлийг нь харахаар чимээгүй хүлээв.

Сонхүн толгой гудайлган гарыг минь атгах ажээ.

Сонхүн "Чиний хүүхэд нас там шиг өнгөрснийг би мэднэ ээ. Тэр бүх зүйлд миний буруу маш их байгаа. Намайг насан туршдаа үзэн ядаж, харааж зүхэж амьдарсан ч болно."

Сонхүн "Би энэ бүх нөхцөл байдлыг засна аа. Риа надад итгээрэй."

Би "Хэрэггүй ээ, юу ч битгий хий. Зүгээр л өөрийнхөө замаар яваад жаргалтай амьдар."

Сонхүн "Би үргэлж чиний өмнө буруутай байсаар ирсэн."

Би "Тэр бүхэн тэр цаг үедээ дууссан шүү дээ. Одоо надад чамайг үзэн ядах, чи миний өмнө гэмших шалтгаан байхгүй..."

Би "Би чамайг хаяж байна..."

Би "Өөрийнхөө амьдралаас хаяж байна..."

Хачирхалтай нь үүнийг хэлж байхдаа уйлахгүй гэж хичээсэн юмсан. Гэвч Сонхүныг хайрлаж байхдаа би хэзээ ч түүнийг шаналаасай, түүнийг зовж амьдраасай гэж хүсэж байгаагүй. Зүгээр л энэ бүх зүйлд буруутгах шалтгаан, ядаж тэр миний дэргэд байсан бол гэж л бодох бодол л хэрэгтэй байсан.

Сонхүн миний зүг харахад нүд нь нулимсаар дүүрэх ажээ. Аль хэдийн миний сэтгэл чиний цээжинд орчихсон байж шүү дээ. Гаргаж чадахааргүй болтлоо тийм гүн орчхож.

Чамайг шархлуулахыг хичээсэн ч үнэхээр намайг хайрлаасай гэж хүсээгүй юмсан.

Учир нь миний сэтгэл аль хэдийн чамайг орхисон болохоор...

Хавар шиг тэр хүний цээжинд тэврүүлсэн тэр чигтээ үлдчихсэн болохоор...

Хамгийн хэрцгий өвдөлт чиний хувьд энэ байг...

Миний чамд өгч буй хамгийн зовлонт шийтгэл энэ байг...

Сонхүн "Риа, би чамд хайртай..."

Сонхүн "Анхнаасаа чамд хайртайгаа ойлгоогүй нь миний буруу. Гуйя намайг битгий ингээч дээ."

Dive Into YouWhere stories live. Discover now