Chapter ten: Чиний дэргэд

Start from the beginning
                                    

Сургууль руу явахыг үнэхээр хүсэхгүй байсан болохоор хаашаа явах эсэхээ бодсоор гэрээс гарсан юм. Үүдний толинд өөрийгөө хартал би биш юм шиг дүр төрх үзэгдэх ажээ. Нүдний доогуур хөхөрчихэж ээ, яагаад ийм өөр хүн шиг харагдаад байгаа юм бол?

Орилж хашхичмаар, намайг хараасан бүх хүнийг нэг бүрчлэн барьж аваад алчихмаар байсан ч надад цаашаагаа явах ямар ч итгэл алга. Ахиад хэзээ ч тэдний царайг харахыг хүсэхгүй байна.

Яагаад ч юм архи уумаар санагдсан юм. Тиймээс хөл минь сургууль руу биш хамгийн ойрхон байдаг шар айрагны газрыг зүглэж байлаа. Ингээд л хүмүүс архинд дуртай байдаг байх нь ээ.

Зовлонг минь арай нимгэлж байгаа юм шиг санагддаг болохоор тэр үү, эсвэл эдгээж чадахгүй зүрхээ архиар усалчихвал согтчихоод намайг өвтгөхөө түр мартана гэж итгэсэндээ тэр юм болов уу?

"РИА, РИА..."

"И РИА..."

Тэр үед ч гэсэн чи намайг олоод ирсэн бол би ингэтлээ их тэдгээр өдрүүдийг үзэн ядах байсан болов уу?

"Риа, яагаад утсаа авахгүй байгаа юм? Ямар их санаа зовсон гэж бодно?"

Сонхүн амьсгаагаа дарах гээд хэдэн секунд чимээгүй байснаа гэнэтхэн л намайг өөртөө татан чангаар тэврэх ажээ. Намайг аргадах хүн нь энэ хүн л байсан юм байх даа?

Хүлээж байсан хүн минь үнэхээр Сонхүн гэж үү?

Сонхүн "Чи наад нүдээ толинд харсан уу? Хэр их уйлсан болохоор ингэтлээ хавдчихдаг байна аа? Чи тэнэг юм уу? Яагаад энэ бүхэн худлаа гэдгийг эсэргүүцэхгүй яг л үнэн юм шиг бүхнээс зугтаад байгаа юм?"

Би "Намайг тавь, Сонхүн."

Сонхүн тэврэлтээ чангаруулсаар байсан бол эсрэгээрээ миний уур, гомдол зөвхөн энэ хүнд л зориулж хуримтлагдаж байсан юм уу гэлтэй нулимс минь хяналтгүй урсах ажээ.

Сонхүн "Риа, уучлаарай..."

Би "Үнэн шүү дээ, би тийм үзлийн амьтан байсан нь. Чи хамгийн сайн мэдэх хүн нь байж яагаад худлаа байсан юм шиг жүжиглээд байгаа юм?"

Би "Чи ч бас тэдний нэг шүү дээ."

Сонхүн "Намайг... Уучлаарай. Энэ бүхэн миний буруу. Бүгд миний буруу."

Би "Энэ чинь шударга бус. Хүн болж төрснийхөө хувьд хэн нэгнээр доромжлуулах чинь шударга бус гэж байна."

Сонхүн "Риа, гуйя..."

Би "Хэлээч дээ, намайг үзэн ядмаар үзлийн амьтан байсан гэдгийг..."

Dive Into YouWhere stories live. Discover now