-11-

327 41 9
                                    

Тэр тааварлашгүй.
-----

Бурхан минь. Ийм үед ирээд байхдаа яахав дээ. Хэрвээ намайг ийм байдалтай харах юм бол үглэж яншиж дараагаар нь ээж аавд хэлнэ гэж хэдэн сар жилээр хүн сүрдүүлж цаашлаад хэдэн арван жил энэ түүхийг зогсоо зайгүй ярих биз. Бурхан минь үнэхээр бодохыг ч хүсэхгүй байна. Төсөөлхөд л хамаг биений шар үс босож байв.

Миний уусан юм тэр дороо гарж сандарсаар Вонүг босгон ийш тийш чирэн явах ба тэр том хүнийг хаана нуухаа мэдсэнгүй. Өнөөдөр өглөө хувцасны шүүгээ ухаад байсан ахиад ухна гэж байхгүй байх...угийн ахиад ухвал миний л азгүйгийнх болог. Өөр нуух газар ч алга.

Би Вонүг хувцасны шүүгээнд оруулан:Чимээгүй байгаарай гэж хэлэн хаах гэхэд тэрний нүд байдгаараа томрон:Хэн ирсэн болоод чи-

Би:Манай ах. Чи ёстой харагдаж болохгүй шүү гэж хэлсээр хаах бол хөөрхий минь хамаг биеэ хумисаар үлдэв. Би гутал гадуур хувцасыг нь бас давхар нуун ширээн дээрх шар айргийг ганцаараа ууж байгаа юм шиг болгосоор нэг эргэн тойрноо харуулдсаар хаалгаа онгойлговол тэр наашаа нэг тийм сэжиглэнгүй харан:Ямар уддаг юм? гэж хэлсээр хажуугаар зөрөх бол би духан дээр бурзайх хөлсөө арчин:Зурагтны дуунаас болоод сонссонгүй гэж худлаа ярина.

Тэр зуршил ёсоороо миний орон дээр очин хэвтэх бол миний нүд өөрийн эрхгүй шүүгээ рүү гүйх ч хүчээр юу ч болоогүй аятай царайлан:Энд дахиад яах гэж ирсэн юм?

Жонхан:Хүүе одоо байтлаа ганц ахыгаа хөөх нь үүдээ. Алив ганц үнсье гэж ямар ч утга авцалдахгүй юм ярих ба тэрнээс бага зэрэг шар айраг бас үнэртэж байлаа. Би төвөгшөөн:Хэд үнсэх гээд байдаг юм? Ямар хосууд биш дээ гэвэл тэр наашаа харан:Хүүе ганц үнсүүлхээр үхчих гээд байна уу? Та гуай. Энэ чинь хайраа илэрхийлэх нэг арга шүү гэж том нүдлэн хэлвэл би нүдээ эргэлдүүлэхээс өөр зүйл хийсэнгүй.

Би:Ер нь яах гэж ирсэн юм? Болзоо чинь бүтэлгүйтчихээ юу? гэж ахин лавлавал тэр утсаа оролдсон хэвээр:Хэзээ ч Юн Жонханы болзоо бүтэлгүйтдэггүй юм. Зүгээр гэр лүүгээ явахаас залхуу хүрээд энд хоноод маргааш явдаг юм уу? гэж бодоод. Хайрт дүүтэйгээ ойрд хамт хоноогүй юм байна шдээ. Алив нааш ир гэж хажуудах ороо цохин дуудахад би аль болох тайван байх гэж хичээн явуулах шалтаг дотроо тунгаан бодно.

Би:Үгүй ээ үгүй. Гэр лүүгээ яв. Би ганцаараа баймаар байна гэж эрс эсэргүүцэхэд тэр өнөөх сэжиглэсэн харцаараа харан:Арай надаас өөр хүн байгаа болохоор хүн хөөгөөд байгаа юм биш биз дээ? гэж асуусаар өндийвөл би аль болох сандралаа нуун зүгээр аятай харан:Юу гэждээ. Намайг юу гэж бодоов? Өнөөдөр үнэхээр ганцаараа баймаар байгаа болохоор тэгж байгаа юм.

He's....Where stories live. Discover now