Би:Би ямар та байгаа биш дээ? Энэ удаад ямар эмэгтэйтэй уулзах гээд ингэтлээ гоёчихсон юм? гэвэл тэр орон дээр буцан хэвтэн:Танай сургуулийнх нэлээн удаан араас гүйгээд байгаа юмаа. Өнөөдөр нэг уулзаж үздэг юм уу гэж бодоод л. Чи таних уу? гээд утсаа гаргаж ирэн нэг юм хайсаар зургийг нь харуулна.

Солонгос ч аргагүй жижигхэн юмаа. Түүний утасны нүүрэн дээр Нана эгчийн зураг тодхон харагдана. Би толгой дохин:Яахав мэднэ гэвэл тэр утсаа буцан аваад:Тэгвэл уулзахгүй ээ гэж хэлэн утсаа оролдоход би гайхан:Яаж байгаа юм? Хөөрхөн зантай хөөрхөн эгч шдээ гэхэд Жонхан ах үйлдэлээ зогсоон:Гэхдээ л дүүгийнхээ найзтай уулзах гэхээр шал тэнэг санагдаад байдаг юм 

Би түүн лүү тоглоод байна уу гэсэн байдалтай харан:Бурхан минь. Яаж ийм үг таны амнаас...бүр бүхэл бүтэн Юн Жонханы амнаас гарч чаддаг байнаа? Жонхан гуай Юнатай болзож байсан хүн өөрөө мөн биз дээ? Мартчихаа юу? Ичих нүүргүй амьтаан гэж хэлэн хажууд байх цамцаа аван түүн лүү шидвэл тэр:Тэгээд л ойлгосон юм. Дэмий юм байнаа гэж гээд гэмгүй инээмсэглэнэ.

Би:Угийн наа хүнтэй чинь дотно бишээ. Би бас Юнатай ч найзлахаа больчихсон гэхэд тэр утсаа оролдохоо болин наашаа харан:Арай надаас болоод уу?
Би төв царай гарган:Өөрөө ер нь их гол дүр болох сонирхолтой хүн юмаадаа
Жонхан:Тэгвэл юунаас болсон юм?
Би:Нэг юм бий. Дараа нь хэлье
Жонхан ах наашаа сэжиглэнгүй харан:Тэгээд л наа нүүр нүд чинь авах юмгүй болжээ. Миний дүү царай муутай дээрээ улам царай муутай болж болохгүй учир ахиж битгий шөн дөлөөр уйлж бай. Аймшигтай харагдаж байна хэмээн ахин нэг шоглоомоо хийнэ.

Хүний ах гэсэн урманд ганц нэг тайвшруулах үг ч болов хэлдэггүй юмаа гэхэд амаа татчихдаггүй юм байхдаа муу чөтгөр. Би түүний дээр гаран үсийг нь сэгсийлгэн:Хүний ах хүн ч болдоо. Муу хүүхэмсэг чөтгөр гэж хэлвэл тэр доор толгойгоо хамгаалган орилоно.

Хэсэг ноцолдож байгаад салан тэрийн хэвтэж байхад Жонхан ахын утас дуугаран тэр босон ярьж байснаа буцан хэвтэн:Хайрт ахын чинь явах цаг боллоо. Хөгжилтэй байлаа хайрт дүү минь гэж хэлээд босоход би араас нь босон:Зогс гэж хэлвэл тэр наашаа харах үед би гараа дэлгэн:Дэлгэцний зургаа харууладах даа гэхэд тэр өнөөх гэмгүй царайгаа гарган утасныхаа дэлгэцийг харуулан:Яасан? гэнэ.

Муу чөтгөр одоо хүртэл солихгүй юу хийгээд байдаг байнаа. Би утсыг нь булааж авах гэхэд дээш өргөн:Хөөе яах гээд байгаа юм?

He's....Where stories live. Discover now