Нэг дэх өдрийн эхний цаг зарим нэг ангийн хувьд Англи хэлний шинэхэн сэдэвтэй хичээлээр эхэлж байлаа.
Сургуульдаа тэр дундаа эмэгтэй сурагчдын дунд хамгийн алдартай байдаг багш эр хичээлээ сурагчдад ойлгуулахын тулд маш их хичээж буй нь үзэгдэнэ. Тэрээр дийлэнхдээ англиар ярих бөгөөд сурагчдын ойлгохгүй байж магадгүй гэсэн зүйлсийг л Солонгосоор тайлбарлаж байв.
Эмэгтэй сурагчдын нүд аль хэдийн багш залуу дээр төвлөрч түүнтэй харц тулгарах хором бүрдээ ухаан алдчих шахна. Гэвч ядам хуруундаа зүүсэн 'хэн нэгнийх' болсон гэх баталгааг нь харах төдийд харц унагасан охидууд гуниглах нь хөгтэй.
Зааж буй хичээлд нь биш өөрийнх нь царайнд түлхүү анхаарч буй сурагчид түүнд дарамттай санагддаг ч тэр аль хэдийнээ дассан нь анзаарагдана.
Урд сууж буй шаргал үстэй охин гараа өргөн,
"Ёнжүн багш аа, та инстаграм ашигладаг уу?"
"Яах гэсэн билээ?"
"Зүгээр л. Байгаа бол та надад өгч болохгүй юм уу?"
"Чи өнөөдөр үзсэн сэдвээ товч, тодорхой тайлбарлачихвал би чамд хаягаа өгч болох л юм."
Охин харц бууруулан үйлдлээрээ чадахгүй гэдгээ батлахад ангид суусан хүүхдүүд инээлдэн ямар нэг зүйл шивнэлдцгээнэ.
"За чимээгүй байцгаа, хүүхдүүд ээ. Ер нь бүгдэд чинь сануулахад сургууль, анги танхим дээр надаас ямар нэг хувийн зүйлс асууж, ярихаа боль. Би багш, харин та нар сурагчид шүү дээ."
Сурагчид "Ойлголоо." хэмээн дор бүрнээ дуугарч Ёнжүн завсарлах цаг дөхсөнийг анзааран хүүхдүүдийн нэрсийг дуудан нэг нэгээр нь дэвтрийг нь хурааж авлаа. Хонх ч дуугарахад хоосон ходоодтой хүүхдүүд ангиас өлсгөлөн чоно шиг л гүйн гарцгаав.
Ёнжүн ч мөн ахлах сургуульдаа завсарлагааныг хүлээн яаж тэсэж ядан суудгаа дурсан инээмсэглэн ангиас гарлаа.
Багш нарын өрөөнд орж ирэхэд үргэлж л байдаг шигээ хичээлгүй багш нар ширээнийхээ ард нойрмоглон сууцгаана.
Ёнжүнд ч мөн өглөө эрт босох амаргүй зүйл тул хурааж авсан дэвтэрнүүдээ ширээн дээрээ овоолгон тавьж яаж бүгдийг нь шалгахаа бодсоор ширээгээ дэрлэн хэвтлээ.
Удалгүй гэнэтхэн дуу чимээтэй байсан багш нарын өрөөнд чимээгүй байдал ноёлоход сониуч зандаа автсан Ёнжүн ширээнээсээ босон ойр тойрноо харвал сургуулийн захирал хэн нэгэн залуу эрийн хамт ярилцан зогсож байлаа.
YOU ARE READING
CHOICE
FanfictionБид дурладаг. Үүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм. "JAEL корпорацийн хүргэн гэр бүлээс гадуурх харилцаатай."
