10. Эгдүүтэй

Start from the beginning
                                    

      "ААА~~! Та хоёр гэртээ байсан юм уу?!" Инбинь цочсондоо орилж орхилоо. Тэр дөнгөж сая гэртээ орж ирэхэд байшин бүхэлдээ харанхуй байсан учир эцэг эхийгээ оройн цагаар сурагчдад давтлага өгөхөөр явсан гэж боджээ. Гэтэл гэрэл асаахад тэд хөдөлгөөнгүй буйдан дээр сууж байсан нь түүнийг айлгаж хүйтэн хөлсийг нь цувуулах нь тэр.

      "Яагаад гэрлээ асаагүй юм бэ, та хоёр намайг айлгачихлаа." Инбинь хурдтай балбах зүрхээ дарсаар буйдан дээр сулхан суулаа.

      Пак Бэсү охиныгоо гэрийнхээ шаахайг зочны өрөөний нөгөө тал руу шидэж байгаа үзэгдлийг хараад сэтгэл санаа нь бүр ч төвөгтэй болов. Гэртээ ихэвчлэн үзэмжгүй харагддаг охин нь яаж олон тэрбум хүний ​​хүрээлэл дундаас яаж Жунины ертөнцөд нэвтэрч чаддаг байна аа? Жунин яагаад энэ охинд татагдаж, ертөнцийг харах хэмжээнд хүрсэн юм бэ?

      "Ээж, оройн хоолонд юу идэх вэ? Би үдээс хойш завгүй гүйсээр байгаад одоо турч үхлээ." Өнөөдөр үдээс хойш тэрээр Хюнёнтой арав гаруй газраар явж стиду нээх байраа сонгох гэсэн ч сэтгэлд нь нийцэх тохиромжтой газар олдоогүй аж. Үр дүнгүй явсан ч догдлолтой байсан тэд ядарсан ч өлсөөгүй байсан учир хоол идэлгүй салцгаасан байв. Зүгээр л өлссөнөө анзаараагүй байсан бололтой гэртээ буцаж ирэв үү үгүй юу хоол идэх дуршил нь огцом хөдлөх нь тэр.

      "Би чамд гоймон чанаж өгье." гээд Бугин аргаа барангүй бослоо.

      "Баярлалаа, ээжээ. Хоёр өндөг."

      Бугин гал тогооны өрөөнд орж, худалдаж авсан ногоогоо ангилан хөргөгчинд хийгээд том оройн хоолныхоо оронд зүгээр л гурван аяга гоймон чанав.

      Гоймонгоо идэж дуусаад Инбинь тамир тэнхээгээ нөхөх шиг л болов. Урьд нь ээж нь асуухгүй л бол цэвэрлэгээ бараг хийдэггүй байсан тэр энэ удаа хоолоо идэчхээд шууд босон аяга шаазангаа угааж арчин, гал тогооны өрөөгөө цэвэрлэж дуусгав. Тэр явахаасаа өмнө гараа арчиж байхад аав нь гэнэт, "Хүлээж бай, Жунины гэрийнхэнтэй уулзах цаг товло, бид албан ёсоор уулзах болно." Инбинь үүнийг сонсоод хөшиж орхив.

      "?!" Тэр минут хэртэй балмагдан зогсоод ухаан орохдоо, "Ааваа, та Жунинтай гэрлэснийг минь зөвшөөрч байгаа юм уу?" хэмээн догдлон асуулаа.

      "Хамф!" Бэсү түүнтэй огт яриагүй юм шиг бөхөлзсөөр түүн рүү ч харалгүй ажлын өрөө рүүгээ орох нь тэр.

      "Ээж?" Инбинь ээж рүүгээ гүйж очоод горьдлого тээн яриахыг нь хүлээлээ.

      "Очоод цаг товло." Бугин инээмсэглэнэ. Тэр Жунины эцэг эхийг зочилсоны дараа нөхөр нь зөвшөөрнө гэдгийг мэдэж байжээ.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now