9. Чи миний цонх

Começar do início
                                    

Хюнён тэр хоёр гутал загварын чиглэлээр суралцаж байгаад төгсөх курсийнхээ хоёрдугаар хагаст тэд тэс өөр сонголт хийсэн юм. Инбинь Сингапурт загварын дээд сургууль магистрын зэргээр суралцах хүсэлт гаргаж, үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж байв.

"Надтай хамт студи нээмээр байна аа? Хамт студи нээвэл хэнд ч танигдаагүй их сургууль төгсөгчид алдагдалд орно гэж чи хэлээгүй билүү?" Хюнён гайхах аж. Түүнийг студи нээх хүсэлтэй байгаагаа хэлэхэд Инбинь түүний яриаг огтхон ч тоогоогүй. Хюнён түүнийг мөнгөнд санаа зовж байгааг мэдсэн ч түүнд хамаагүй байсан. Үнэндээ тэр зугаацуулахын тулд стиду нээхийг хүссэн, нэгэнт аав нь баян болохоор мөнгө алдах нь асуудал байгаагүй.

"Чи өөрөө хэлсэн биз дээ, мөнгө алдвал зүгээр л мөнгө алдана, ямартай ч чиний эгч баян." Инбинь хэтрүүлэгтэй хэлэх аж.

Өнгөрсөн амьдралд нь Хюнёны студи тийм ч амжилттай байгаагүй бөгөөд тэр өөрийн мөнгөөр ​​студиэ тулдаг байжээ. Хэрэв өмнөх амьдрал нь байсан бол Инбинь Хюнёнтой хамтарч студи нээхийг сонгохгүй байсан ч одоо тэр дуртай ажлаа хийнгээ дараагийн дөрвөн жилийг тайван өнгөрүүлэхийг хүснэ.

"Нээрээ мартчихсан байна шдээ, чи баян хүнтэй суусан. Мэдээж мөнгөөр ​​дутахгүй~"

"Яг зөв." Инбинь инээмсэглэн хариулна. Үнэндээ тэр бага зэргийн хадгаламжтай. Коллежид байхдаа тэр хэд хэдэн зохиосон гутлын загвараа бүтэгдэхүүн үйлдвэрлэгчдэд зараад өөрийн зардлаа суутгаад нийтдээ тавин сая вон нөөцөлж чадсан. Энэ хэмжээг студидээ урьдчилгаа хөрөнгө оруулалт болгон ашиглахад хангалттай.

"Тэгвэл өнөөдөр үдээс хойш хэд хэдэн байртай танилцах хэрэгтэй, би зуучлагчтай цаг товлочих уу?" Хүссэн зорилгод нь Инбинь нэгдэн орсноор Хюнён тэр дороо эрч хүчээр ундраад ирэв.

"Тэгье." Инбинь шууд санал нэгдэнэ.


***

Хичээлийн дараа Пак Бэсү эхнэрийн хамт хүнсний ногоо худалдаж авахаар захаар тойроод дараа нь гэр лүүгээ аажуухан алхана. Тэд оройн хоолондоо үхрийн мах эсвэл загас чанах уу гэж ярилцаж яваад гартаа олон бэлгийн хайрцаг барьчихсан хоёр этгээд хаалганых нь өмнө зогсож байхыг харав.

"Пак багш, Юн багш, сайн байцгаана уу?"

"Ким ноён, Кён хатагтай?" Пак Бэсү хэсэг гайхан зогсоод нөгөө талынхан гэрт нь ирэх шалтгааныг санав.

Миний онцгой нөхөрOnde histórias criam vida. Descubra agora