9. Чи миний цонх

Start from the beginning
                                    

"Хюнён!" Инбинь найз руугаа муухай харна, эхлээд тэр нухацтай зүйлс ярьж байсан ч яаж тэр нь ярих тусам улам зэвүү хүргэдэг байна аа.

"Арай та хоёр... тэгчихсэн юм уу?" Бодол нь хазайсан даруйд яаж энд ирдэг байна аа? Хюнён үг яриа нь дэндсэнээ мэдэх ч Инбиний муухай ширтэхээс айсангүй.

"Чи юугаа бодоод байгаа юм?!"

"Аан, тэгээгүй юм байна аа." Инбиний харцыг хараад л Хюнён шинэхэн гэрлэсэн хосууд цэвэр ариун хэвээр байгаа бөгөөд сэтгэхүй нь цагаан цааснаас ялгагдахааргүй цэвэрхэн байгаа мэдэв. "Үгүй ээ, би шалгах хэрэгтэй юм шиг байна. Хэрэв аутизмтай хүн тийм зүйл хийж чаддаггүй гэвэл чи түүнийг аль болох хурдан орхих хэрэгтэй шүү." гэж хэлчхээд Хюнён утсаа шүүрэн аваад интернэтээс шалгаж эхлэх нь тэр.

"Чи-- хангалттай!" Инбинь утсыг нь шүүрэн авахдаа уурлаж, ичсэндээ помидор шиг л улайсан байв.

"За, за, чамайг дахиж шоглохгүй ээ." Түүнийг сэтгэл нь тавгүйтсэнийг хараад Хюнён дахин өдөхөө болив. "Та хоёр хуримаа хэзээ хийхээр төлөвлөж байна?"

Инбинь хэсэг бодож байгаад, "Магадгүй... зохион байгуулагдахгүй байх." хэмээн эргэлзэн хэлнэ. "Бас, саяхан хүн нас барсан болохоор." гэхэд Хюён ойлгосон мэт толгой дохив.

Инбинь Ким эмээг дурсахдаа бугуйндаа зүүсэн хаш бугуйвч руу өөрийн эрхгүй харна.

"Гартаа зүүсэн бугуйвчийг чинь Ким эмээ өгсөн үү?" Хюён түүний царайг анзаарч таамаглахад,

"Мнн" гэсээр Инбинь толгой дохино.

"Наад бугуйвч чинь хямдхан харагдахгүй байна, настан ач охиндоо сэтгэл хангалуун байсан бололтой." Хэдийгээр Хюнён хаш чулууны талаар мэдлэггүй ч ийм ус урсаж байгаа юм шиг хаш чулуу жинхэнэ бол үнэ нь тийм ч хямдхан байх учиргүйг ойлгоно.

Инбинь чимээгүйхэн инээмсэглэнэ.

"Нээрээ бодсоноос, Жунины эцэг эх чамд ямархуу ханддаг вэ?" Хюнён дахин сонирхлоо. "Чи дараа сард гадаадад сурахгүй юм уу? Түүний гэрийнхэн чамайг явахыг зөвшөөрөх үү?"

"Би... гадаадад сурахгүй."

"Явахгүй ээ?" тэр уулга алдан хөмсөг зангидаад, "Чи Жунины төлөө гадаад руу сурахаар явах мөрөөдөлдөө ч бууж өгч байгаа юм уу?"

"Жунины төлөө биш ээ, би өөрөө явмааргүй байгаа юм. Сайн бодоод чамтай хамт студи нээхээр шийдсэн." Инбинь түүнтэй энэ талаар ярихыг анхнаасаа хүсэж байсан тул түүнийг асуусан далимыг ашиглан яриагаа эхлэв.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now