7. Түүнд хайртай

Start from the beginning
                                    

"Үнэндээ..." Инбинь гунигтай инээмсэглээд, "...Намайг оршуулгын газар байхад Жунины ээж надаас энэ гэрлэлтийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа эсэхийг асуусан."

"Тэр чинь бас юу үг юм?" Бугин хэлсэн зүйлд гайхаж, эмзэглэн асуулаа.

"Жунины ээж хэлэхдээ Жуниныг амьдралдаа хань ижилтэй болно гэж найдаж байгаа ч хүсээгүй нэгэнд тулгахгүй гэсэн."

"..." Охиныхоо яриаг сонссоны дараа эцэг, эхийнх нь зүрх улам хөндүүрлэх аж. Энэ мэдэгдэл нь Жунинтай гэрлэхэд тэд түүнийг ятгаагүй, харин тэдний охины чин хүсэл байсныг мэдэв.

"Чи яагаад Жунинтай гэрлэхийг хүссэн юм бэ?" Бугин үүнийг ойлгож чадахгүй байлаа. "Ёнуг багшийн сүүлчийн хүслээс болсон юм уу?"

Олон жилийн турш хөршүүд байсны хувьд Бугин Ким эмгэнтэй үргэлжийн сайхан харилцаатай байсан учраас түүний юу бодож байгааг аяндаа мэддэг болсон гэж хэлж болно. Урьд нь Ким эмгэн түүнтэй ач хүүгийнхээ ирээдүйн талаар ярилцахад Бугин эмгэний сэтгэл санааг өөдрөгөөр татахыг хичээн Жунины нөхцөл байдлыг үл харгалзан дотоод сэтгэлийг нь үнэлэх охин гарч ирэх болно гэж хэлж байв. Гэвч хүний ​​мөн чанар үргэлж ийм байдаг. Хөндлөнгийн ажиглагч болон хэрэг явдалд хамааралтай хүн хоёрын хооронд мэдээжийн хэрэг хандлагын ялгаа гарч ирнэ. Тэр Жунины амьдралыг онцгой нөхцөл байдлаас нь үл хамааран авч явах охиныг биширдэг байсан ч тэр охин нь өөрийнх нь охин байхыг хүсэхгүй байв. Кинон дээр гардаг үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй эмэгтэй гол дүр сэтгэл зүрхээ John Nash (сэтгэцийн эмгэгтэй Америкийн математикч)-т зориулж, хүлээцтэй хандаж байгааг хүн бүхэн үнэлж магтан дуулдаг боловч бодит байдалд түүний туулсан зовлонг амсах зориг зүрхтэй хүн байдаггүй.

"Би Жунинд хайртай." Энэ бол Инбиний эцэг эхдээ өгсөн хариулт байв.

Эцэг эхийнх нь хувьд энэ шалтгаанаас өөр давж гарах зүйл байхгүй гэдгийг мэдэж байлаа. Тэднийг цааш нь итгүүлэхийн тулд Инбинь үргэлжлүүлэн, "Үнэндээ би түүнд аль эртнээс сайн байсан. Намайг үргэлж л Жунины гэрт очдог байсныг та хоёр сайн мэднэ шүү дээ. Тэгээд хэд хоногийн өмнө Жунин манайд гүйж ирээд надад гэрлэх санал тавихад би бодох ч завгүй их баярласандаа шууд зөвшөөрчихсөн. "

"Жунин чамд гэнэт гэрлэх санал тавьсан нь зөвхөн эмээгийнхээ төлөө хийсэн болох талаар бодож үзсэн үү?" Бэсү охиндоо сануулна.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now