7. Түүнд хайртай

Start from the beginning
                                    

"Жунин бухимдсан харагдсан гэнэ ээ?" Соггю эхнэрийнхээ хэлсэн үгэнд гайхлаа. Хүү нь ердийнх шигээ хөшүүн харагдаагүй гэж үү?

"Мэдээжийн хэрэг тэр ууртай байсан, эрчүүд та нар зүгээр л хайхрамжгүй ханддаг болохоор тэрийг тодорхой анзаараагүй байлтай."

Үүнийг мөн адил олж хараагүй Хумин чимээгүйхэн өөр тийш харц бууруулна.

"Ерөнхийдөө, Пак гэр бүлийнхэн юу гэж бодох нь ялгаагүй бид чин сэтгэлээсээ хандах ёстой." Соггю юу ч болсон хамаагүй тэдний гэрт зочлох шийдвэрээ гаргажээ.


***

Инбинийг гэртээ эргэж ирэхэд эцэг эх нь зочны өрөөнд байсангүй. Тэр хэсэг түр зогсоод нэг давхарт байх аавынхаа ажлын өрөө рүү явлаа.

Инбинь гараа өргөж гүнзгий амьсгаа аваад орохоосоо өмнө хаалгыг хоёр удаа тогшино.

"Танд асуух зүйл байвал зүгээр л асуу." Бүрэнхий уур амьсгалд суух эцэг эхийнхээ ширээний өмнө тайвнаар алхахдаа Инбинь Жуниныг явуулах үеийн тэдний замбараагүй бодол аль хэдийн цэгцэрсэн гэдгийг мэдэж байв.

"Чи Жунинтай гэрлэсэн гэдэг үнэн үү?" Өнөөг хүртэл Бугин охиноо гэрлэсэн гэдэгт итгэхгүй байсаар.

"Үнээн." Инбинь ний нуугүй ярина. "Жунин бид хоёр гэрлэх гэрчилгээгээ Ким эмээг нас бардаг өдөр авсан. Тэр өдөр их завгүй өдөр байсан. Та хоёр ч бас сургууль дээрээ төгсөх шалгалтын материалаа хянах ёстой байсан болохоор өнөөдрийг хүртэл үүнийг хэлэх цаг байгаагүй."

"Ёнуг багшийг нас барсан өдөр? Тэгвэл тэр өдрөөс хойш нэлээд олон хоног болоогүй билүү? Биднийг Ёнуг багшийн дурсгалд очиход тэдний гэрийнхэн юу ч хэлээгүй шүү дээ." Пак Бэсү хөмсгөө зангидан хэлэв.

"Магадгүй энэ тэдэнд ч гэнэтийн зүйл байсан байх."

"Юу гэсэн үг юм?" Ширээний хажууд суух Бугины толгой гашилна.

"Энэ хэдэн өдөр хэтэрхий олон зүйл тохиолдсон. Тэд ч намайг Жунинтай гэрлэснийг гэнэт л мэдсэн. Түүнээс гадна Ким эмээ тэр өдөр таалал төгссөн болохоор тэд юмаа цэгцлэх гээд завгүй байсан байх."

"Тэгвэл Ким гэрийнхэн та хоёрын гэрлэлтийн талаар юу гэж бодож байгаа юм?" Бэсү асуулаа. Хэрэв тэд ч мөн тэдэн шиг гарах гарцгүй цочирдом мэдээнд өртсөн юм бол хариу үйлдэл нь ямархуу байсан бол?

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now