6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ

Start from the beginning
                                    

"Жунин, уучлаарай, ахм" Пак Бэсү эв хавгүй ханиалгаад Жунинтай элэг бөөрөөрөө наалдчихсан охин руугаа хараад, "Инбинь, чи Жунинд надад зориулж томьёо бичихийг асууж болох уу?"

Инбинь инээгээд, "Ааваа, та хүнээр юм бичүүлэх гэж байгаа бол үзэг цаас авчрах хэрэгтэй шүү дээ."

"Нээрээ тийм тийм, би одоо аваад ирье." Пак Бэсү толгойгоо илээд яаран эргэж харан үзэг цаас олохоор ажлын өрөө рүүгээ шогшлоо.

      Юн Бугин нөхрийнхөө бүтэлгүй үйлдэлд дассан бололтой толгой сэгсрэн инээгээд ширээгээ цэвэрлэж эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

      Юн Бугин нөхрийнхөө бүтэлгүй үйлдэлд дассан бололтой толгой сэгсрэн инээгээд ширээгээ цэвэрлэж эхлэв. Инбинь ээжийгээ ажиглаж байгаад эргэж харан хоолны ширээний ард суух Жунинд хандан, "Чи буйдан дээр суугаад аавд хэдэн томьёо бичихэд нь туслаарай. Би ээжид аяга угаахад нь тусална." гэлээ.

      Жунин толгойгоо тэнэгдүүхэн хэд хүчтэй дохиод дуулгавартай гэгч нь буйдан дээр суулаа.

      Харин Инбинь гал тогоо руу ороод үлдэгдэл аяга тавгийг угааж туслахаар болов.

      Юн Бугин зуухаа цэвэрлэнгээ охинтойгоо яриа өднө. "Ёнуг багш нас барсан ч Жунины сэтгэл санаа тийм ч муугүй байх шиг байна."

      Ким эмгэний жинхэнэ нэр нь Ёнуг. Тэр тэтгэвэрт гарахаасаа өмнө Гимду ахлах сургуулийн багшаар ажиллаж байжээ. Түүний багшилсан жил нь Гимду ахлах сургуулийн түүхтэй бараг ойролцоо тул Бугин үргэлж Ким эмгэнийг Ёнуг багш гэж дууддаг байв.

      "Дажгүй ээ, зүгээр л жаахан гуниглаж байгаа." Инбинь хариулна.

      "Гунигтай байх нь зүгээр." Хөршийн хувьд, чимээгүй аутизмтай хүүхэд одоогийн энэ хэмжээнд бага багаар хэр дээрссэнийг сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд Ким эмгэн болон түүний тууштай хичээл зүтгэлээс илүү энэ төвшинд хүргэсэн юу ч байхгүй. "Хүмүүс аутизмтай хүүхдүүдийг зөвхөн өөрсдийн ертөнцдөө амьдардаг гэж ярьдаг. Гэхдээ Жунин яаж гуниглахыг мэдэж байна. Ёнуг багшийн хичээл зүтгэл үр ашиггүй үрэгдээгүй гэдэг нь харагдаж байна." гээд санаа алдлаа.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now