5. Сэжигтэй хуучин эхнэр

Depuis le début
                                    

"Чи яаж мэдэж байгаа юм?" Инбинь багагүй цочирджээ.

"Би өмнө нь Жунинтай олон уулзаж байсан. Танай байр Жунины гэрийн хажууд байдаг болохоор хаягийг чинь сайн санаж байна."

"Аан ойлголоо." Инбиний сониуч зан хөдлөх шиг болов. Хаён Жунинтай нэлээд дотно юм шиг санагдсан тул өөрийгөө барьж чадалгүй сониучлан асуув. "Жунин та хоёр дотно танилууд уу?"

"Яг тийм ахх." Хаён ярьж эхлэв. "Би КМ группийн тэтгэлэгт хамрагдсан. Тиймээс сургуулиа төгсөөд шууд КМ-д ажилд орсон. Ким захирал өөрийн дүү Жуниндаа маш их анхаарал хандуулдаг. Компани дээрээ ажиллаж байхдаа ч үргэлж анхааралдаг. Тиймээс Ким захирлын нарийн бичгийн хувьд Жунинтай их холбоотой байх нь сонин биш байх."

КМ групп нь Жунины эцгийн өөрөө үүсгэн байгуулсан компани.

"Тэгвэл Жунин таны анхаарал халамжид байдаг нь азтай юм."

"Тэр мэдээж." Хаён сэдвээ өөрчлөн, "Үнэндээ, Жуниныг танд гэрлэх санал тавьж байхад би тэнд байсан."

"Тэнд байсан гэнэ ээ?" Инбинь гайхширан хөмсгөө өргөв.

"Тэр өдөр Жунин эмнэлгээс гэнэт алга болоход захирал их санаа зовсон. Бид ойр тойрноор хайгаад олж чадаагүй болохоор Жуниныг гэр лүүгээ явсан байж магадгүй гэж бодоод тэр даруй араас нь явсан юм. Гэтэл Жуниныг танд гэрлэх санал тавьж байна гэж төсөөлөөгүй шүү." ийн хэлээд Хаён инээн, "Үнэндээ би тэр үед та хоёрынхтой харьцуулалтгүй их сандарч байсан байх."

Инбинь ичингүйрэн инээх ба түүний гэрлэлтийн саналыг хэн нэгэн гэрчилсэн гэдгийг төсөөлөө ч үгүй байв.

"Азаар би зөвшөөрсөн."

"Яг зөв, хэрэв та тэр үед зөвшөөрөөгүй бол би таны өмнөөс зөвшөөрөх байсан юм." Хаён хагас хошигнон хэлэв.

Инбинь түүний наргианд инээхийг хүссэн ч санаандгүй харц нь Жунины царайлаг, өө сэвгүй нүүрэн дээр тусахад зүрх нь гэнэт үсчих шиг болж, өмнөх амьдрал дахь Жунины нүүрэн дээрх нүд халтирам үрчлээс, сорви нүднийх нь урдуур зурайн үзэгдэх нь тэр.

Тэр гэнэт л хэт мэдрэмтгий болж, эв хавгүй инээн, "Чи яаж миний өмнөөс зөвшөөрч болох билээ ахх?"

Миний онцгой нөхөрOù les histoires vivent. Découvrez maintenant