5. Сэжигтэй хуучин эхнэр

Start from the beginning
                                    

Инбинь өлбөрч унах гээд байсан тул хурдхан л юм идэхийг хүснэ. Энэ явдал Жуниныг оршуулгын газраас явахад түлхэц болсон бөгөөд Жунин хэлснийхээ дараа шууд явсан ч хэдэн алхмын дараа Инбинь түүнийг дагахгүй байгааг анзаараад будилан зогсов.

"Эмээ, бид одоо явлаа." Инбинь салах ёс хийсэн юм. Тэр хэлж дуусаад яаран Жунины араас яван энгийн үзэгдэл шиг түүний гарыг хөтлөв.

Жунин будилж орхино. Гурав дахь удаагаа түүний зүрхэнд нэгэн ойлголт бий болов: Инбинь өөрсдийнхөө гарыг нийлүүлэх дуртай.

Энэ шинэ ойлголт түүнийг арай илүү аз жаргалтай болголоо.

Тэд шатны урсгал даган алхам алхмаар толгодоос уруудаад оршуулгын газрын хашаанаас гарахад дөрөвхөн машинтай хоосон шахуу том зогсоол дээр хэний ч харааг шууд татах хар өнгийн бенз байрлаж байв. Энэ машиныг Хумин үлдээсэн гэдгийг мэдэх ч учир тэр Жуниныг татан машин руу зүглэв.

"Жунини~ий." Тэднийг машин руу дөхөхөд өвдөг давсан хар өнгийн даашинзтай залуухан эмэгтэй машинаас бууж ирэн тун дотноор Жуниныг дуудах нь тэр.

Жунин хариу болгож нэг ч үг хэлэлгүй түүн рүү хайхрамжгүй хэсэг ширтээд харцаа бууруулав. Хүмүүстэй амархан харьцдаггүй Жуниныг багагүй мэдэхийн хувьд Инбинь энэхүү энгийн хариу үйлдлээс нь түүнийг энэ эмэгтэйг таньдаг болохыг нь гадарлав. 

"Хатагтай Пак." Эмэгтэй Жуниныг хариу үзүүлэхгүй байгаад дассан бололтой толгойгоо эргүүлээд Инбиньд анхаарав.

"Сайн байна уу? Та...?"

"Би Ким захирлын (Ким Хумин) нарийн бичиг, намайг Шин Хаён гэдэг. Ким захирал намайг та хоёрыг энд хүлээхийг тушаасан." хэмээн хэлэхдээ тэр машины хаалгыг нээв.

Инбинь талархал илэрхийлээд Жуниныг татан машинд суулаа.

Хаён тэдний хаалгыг хаасныхаа дараа жолоочийн суудалд дээр суугаад машинаа асаагаад хөдлөхөөсөө өмнө, "Хатагтай Пак, та түрүүлж хүргүүлмээр байна уу?"

"Баярлалаа, манай гэр..."

"Чандун дүүрэг, Гимду ахлах сургуулийн багш захиргааны ажилчдын дотуур байр, 18-р барилга." Инбинийг үгээ дуусахаас урьтаж Хаён түүний гэрийн хаягийг зөв мэдээлэх нь тэр.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now