Chapter nine: Тэр үнэн

Start from the beginning
                                    

Хисын "Огт өвдөхгүй байна. Нэг жижигхэн гар л хацар илээд байгаа бололтой."

Би "Жижигхэн биш! Би том гартай."

Хисын гарыг минь аван өөрийн алган дээрээ тавих үед үнэхээр л түүний хэлсэнчлэн их жижигхэн гартайгаа анзаарав. Тэр гарыг минь эргүүлж тойруулж харж байснаа гэнэтхэн үнсчих нь тэр.

Би ичсэндээ дуугаа хураан эргэн номоо уншиж эхэлтэл тэр ахиад л намайг шоолсоор дээш өндийх аж.

Хисын "Эгдүүтэй гэдэг нь."

Би "Үс чинь арзайчихаж."

Хисын "Тэгвэл янзлаад өг л дөө."

Би "Өөрөө янзал."

Би гараа явуулан түүний үсийг хуруугаараа хойш самнахад Хисын хажууд минь суугаад уртаар санаа алдав. Би номоо хажуудаа тавин түүн рүү биеэрээ эргэн суугаад хартал тэр утсаа гаргаж ирээд чимээгүй болчихсон юм.

Би "Хичээлгүй юм уу? Эсвэл надтай хамт юу ч хийхгүй өдрийг өнгөрөөтлөө тийм завтай байгаа юм уу?"

Хисын "Зүгээр л, мэдэхгүй ээ."

Дурлах гэж би яараагүй юмсан. Үнэхээр тэгтлээ яараагүй юмсан. Гэтэл тэр хэн болчихоод тархиараа удирдаж байсан зүрхийг минь харцаараа л сул дорой болгоод байгаа юм бэ? Түүний нүд намайг бүрхэх үед тэр мөч яг л хэдэн мянган секунд үргэлжлээд, арьсанд нь хүрэхэд агаарыг минь сороод авчих шиг санагдах юм.

Би номоо хажуудаа тавин түүн рүү ширтлээ. Нүдэнд нь дэлхий тэр чигээрээ багтчихдаг энэ залууг би яг яах ёстой юм бол оо?

Хисын "Риа, чи өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх үү?"

Би "Баярлалаа, гэхдээ энэ магтаал уу эсвэл арай өөр утгаар уу?"

Хисын "Зүгээр л, хүмүүс чамайг хөөрхөн гэж хэлэх бүрт тухгүй болж байгааг чинь анзаарсан юм. Яг л энэ үгийг хүртэх эрхгүй гэж байгаа юм шиг."

Би "Чи энэ бүхэн яаж мэдрэгддэгийг ойлгохгүй л дээ."

Тэр над руу ойртон суугаад мөрөөр минь гараа оруулан өөртөө тэврэх ажээ. Ахиад л түлхэх гэж хичээсэн ч бие минь үүнийг хүсэхгүй нь бололтой...











EPISODE NINE ________________________
DIVE INTO YOU








"Ирж байна, ирж байна."

"Манай сургуулийн мэс заслын охин тэнгэр."

"Яаж ичихгүй ирж чаддаг байна аа."

Dive Into YouWhere stories live. Discover now