4. Чи гуниглаж байна

Začít od začátku
                                    

      Гэрчилгээг харж дуусахад түүний нүдэнд нулимс мэлтэлзэх бөгөөд Инбинь, Жунин хоёрын гарыг татан дэргэдээ суулгаад олон сайхан ерөөл болон чин сэтгэлийн үгсээ өгүүлэв. Тэдэнд аз жаргал хүссэний дараа тэрээр яриандаа халан тэднийг жаахан байхдаа анх яаж танилцсаныг хуучилж эхлэв. Эмгэн энэ хугацаанд элдэв өвчин зовиургүй, ядарч байгаагаа ч мартсан бөгөөд тэнгэрийн хаяа ягаарч улмаар харуй болоход нүдээ удаанаар анин тайван гэгч нь дахин хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрсов.

      Эмгэн тайван амарлингуй хорвоог орхихдоо амныхаа буланг өргөгдсөн чигээр зөөлөн мишээж байлаа.

      Эрт орой хэзээ нэгэн цагт энэхүү гашуудалтай нүүр тулахдаа бэлтгэлтэй байсан Ким гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа тогтвортой байх бөгөөд амьдралын жам ёсоор өтөл насандаа дийлэгдсэн гэр бүлийн эрхэм гишүүнээ алдах болсоноо эвлэрсээр түүнийг үдэх аж.

      _____

      Оршуулгын үйл ажиллагаа элдэв асуудалгүй шуурхай бөгөөд нэр төртэй зохион байгуулагдаж, эмгэнийг оршуулах үед түүний авсыг эр нөхрийнх нь дэргэд нутаглуулав. Эмгэнэл илэрхийлэх цаг ирэхэд маш олон зочид ирсэн ч өнөөдрийн чухал оршуулах ёслол дээр зөвхөн гэр бүлийнх нь хэд хэдэн гишүүд хүрэлцэн иржээ.

      Оршуулах ёслол өндөрлөж хамаатан садангууд нь бүгд буцах болоход Мири эзэгтэй булшны хавтан руу чимээгүйхэн ширтэн ганцаар зогсох отгон хүүгээ хараад ойролцоо зогсож байсан Инбинийг аяархан дуудав.

      "Эгчээ." Гэрлэлтээ батлуулж гэрчилгээ авсан цагаас эхлэн тэр 'Ээж' гэж дуудах ёстой ч нүд ирмэх хооронд өрнөж буй үйл явдлуудаас болоод хараахан дасал болоогүй боловч аз болоход Мири ч үүнийг тоосонгүй.

      "Инбинь, эгч нь чамд талархсанаа илэрхийлмээр байна. Жунин минь эмээгийнхээ хүслийг биелүүлж, сэтгэл амар нойрсуулж байгаад баяртай байна." Мири түүнд хэчнээн их баярлаж байгаагаа хэлэхэд хажууд нь байсан Соггю талархалтайгаар толгой дохино.

      "Миний хийх ёстой зүйл шүү дээ." Эмгэн түүнийг бага байхаас нь л сайн ханддаг байсан, тэгээд ч тэр нэгэнт Жунинтай гэрлэхээр шийдсэн болохоор энэ барагтай хийх нь мэдээжийн хэрэг.

      "Жунины эмээ одоо нас барчихлаа. Ирээдүйд чи юу хийхээр төлөвлөж байна вэ?"

      "Юу?" Инбинь бага зэрэг гайхаж бас будилж орхилоо.

      "Тэр өдөр ээж эмнэлэгт хэвтэж байхдаа Жунинд нэг зүйл хэлсэн юм. Ач хүүгийнхээ гэрлэлтийг үзэхгүй явж байгаа талаар. Үүний дараа Жунин хэл сураггүй алга болчихсон нь чамайг авчрах гэж байсан юм билээ." Тэрхүү явдлыг ярихдаа Мири яаж ч чадахгүй толгойгоо эргүүлэн булшны өмнө зогсох бага хүү рүүгээ гунигтай нүдээр харан, "Жунин багаасаа эмээ дээрээ өссөн. Тийм болохоор түүний мэдрэмж онцгойлон хөгшин хүмүүст их сайнаар чиглэдэг. Гэсэн ч тэр энгийн хүнтэй адилгүй онцгой нөхцөл байдалтай шүү дээ, бид түүнийг хань ижилтэй болно гэж найдахаас өөр аргагүй ч эмээтэй нь адил гэрлэлтийг заавал шаардаж чадахгүй."

Миний онцгой нөхөрKde žijí příběhy. Začni objevovat