3. Гэрлэлт

Start from the beginning
                                    

      Соггю сулхан толгой дохих бөгөөд царай алдаж ядарсан харагдана. Тэр отгон хүү рүүгээ хараад үг хэлэх гэж байтал хаалганы цаанаас өтөл насны сул хоолой гарах нь тэр. "Миний Жунини буцаад ирчихсэн үү?"

      Жунин эмээгийнхээ хоолойг сонсоод сэтгэл санаа нь дахин идэвхжих аж. Тэр ямар нэгэн зүйл хэлэх гэсэн байсан эцгээ үл тоон Инбинийг хөтлөөд хажуугаар нь өнгөрөн оров.

     "..." Хөгшин эцэг нь анх удаа ийм байдалд орж байгаа юм биш тэр энэ зүйлд бараг л дасал болчихсон.

      Эмнэлгийн тусгай өрөө агааржуулагч сайтай том саруулхан өрөө байв. Жунин Инбинийг хөтөлсөөр орон дээр хэвтэх эмээ дээрээ ирэн түүнийг дуудлаа. Олон тоног төхөөрөмж олширсон орны дэргэд ирснээ илтгэх мэт эмээгээ дуудчихаад дахиад чимээгүй зогсов.

      "Ким эмээ." Инбинь бөхийгөөд мэнд мэдэв.

      Эмгэний хоолой нэлээн ядруу сонсогдож байсан ч царай төрх нь харьцангуй тогтуун харагдана. Эхлээд тэр ач хүүгээ харчхаад нүд гүйлгэн хүүгийнхээ баруун гарыг дагасаар тэдний хөтлөлцсөн гар дээр тусав. Эмгэн найрсгаар инээмсэглэн: "Инбинь~аа, эмээгээ эргэхээр ирээ юу?"

      "Эмээ, таны бие сайн байна уу?" Инбинь санаа зовнингуй асуулаа.

      "Яаж сайн байх билээ. Хөгшин миний нас дуусах болсон шүү дээ. Яах ч аргагүй байгалийн хууль юм даа." Ким эмээ ингэж хэлчхээд налиатлаа инээх аж. Тэр энэ жил 89 насалж байгаа бөгөөд ийм насандаа ч амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

      "Эмээ..." Төрөх, үхэх нь байгалийн жам ёсны хууль гэдгийг мэдэх ч ийм эелдэг, сайхан сэтгэлтэй настныг амьсгал хураахаа хүлээн хэвтэхийг харах Инбиний сэтгэл барайж, гунигаар дүүрч байв.

      "Чи Жуниныг минь олоод энд авчирч ирсэн юм уу?" Дэндүү урт насыг зооглож байгаа тэрээр эрүүл мэндийнхээ талаар ярихыг хүсээгүй гэдэг нь илт.

      "Үгүй ээ." гээд Инбинь толгой сэгсрээд, "Жунин л намайг олохоор явсан юм."

      "Жунин чамайг олохоор явсан гэнэ ээ?" Эмгэн гайхсан байдалтай хүү рүүгээ хараад, "Жунин~аа чи Инбинийг хайхаар явсан юм уу?"

      "Инн, бид гэрлэнэ." Жунин баяртайгаар энэхүү мэдээгээ тэр дор нь хялбархан гэгч нь зарлаж орхих нь тэр.

      Ким Соггю болон түүний эхнэр Кён Мири нар үүнийг сонсоод яаж цочирдохгүй байх билээ. Тэд бие бие рүүгээ зэрэг гайхсан шинжтэй хараад дараа нь нүүрэн дээрх ядарсан илэрхийлэл нь солигдон хормын дотор гэрэлтэж орхив.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now