3. Гэрлэлт

Start from the beginning
                                    

      "Захирал аа, хоёр дахь залуу эзэн буцаад ирлээ."

      Тэднийг цахилгаан шатнаас гарахад нөгөө эр ийн орилсоор даргадаа мэдээлэх гээд гүйх нь тэр.

      "Чи гэрийнхэндээ хэлээгүй юм уу?" Инбинь шууд түүнээс асуух аж.

      Гэвч Жунин түүн рүү харсан ч хариу хэлсэнгүй.

      Мартаж үз, тэр юу гэснийг минь ойлгоогүй бололтой. Инбинь хүндхэн санаа алдаад, "Эмээ рүү явцгаая." гэлээ.

      Тэд хамт тохилог засалтай эмнэлгийн VIP тасгаар алхана. Дээд зиндааны харагдах дэгжин эмэгтэй урд нь байх өрөөнөөс гарч ирэх хүртэл тэд тийм ч хол алхсангүй. Инбинь тэр эмэгтэйг Жунины ээж болохыг шууд танив. Жил болгоны ганцхан шинэ оны баярын үеэр Инбинь тэрхүү хатагтайг хөрш эмээгийнхээ хашаанд хардаг байв.

      "Жунин Жунини, миний хүү хаана байсан юм бэ?"

      Жуниныг гэнэт алга болсноос болоод ээж нь их санаа зовсон байлаа. Түүнийг хайлгахаар хэсэг бүлэг хүмүүсийг томилсон боловч тэд ямар ч мэдээ сураггүй буцаж ирцгээсэн байв. Үнэхээр хүүгээ эргэж ирснийг хараад хэтэрхий их баярласандаа түргэн очоод тэвэрч авахыг хүссэн боловч хүүгээ хэнтэй ч бие махбодоор харьцах дургүйг мэдэх учир биеэ барьж сармагчин шиг гүйж очоод үсрээд зүүгдсэнгүй.

      Гэхдээ тэр сэтгэл хөдлөлөө арайхийн дарсныхаа дараа гэр бүлийнхээ гишүүнд ч хүрэх дүргүй бага хүүгээ эмэгтэй хүний гараас атгаад дуулгавартай дагаж байгааг нь анзаарч харав.

     Энэ.... юу болох нь тэр вэ?

      "Эгчээ." Инбинь түүнийг ойртож ирэхэд нь мэндлэв.

      "Инбинь үү?" Жунины ээж хальт эргэлзэх мэт болсон ч түүнийг хэн болохыг таних аж. Тэд хоорондоо тийм ч их харилцаа холбоогүй байсан ч хадам ээж нь эхнэр нөхөр хоёрт хүүгийнх нь талаар ярьж өгөхдөө үргэлж хөрш айлын Инбинь гэх охиныг дурддаг байв. Үүнээс гадна шинэ оны баярын үеэр Инбинь хөршийн эмээгийндээ зочлох үед тэд хэд хэдэн удаа уулзаж байжээ.

      Инбинь түүнтэй мэндэлчхээд, "Жунинаас Ким эмээг өвчтэй байгаа гэж сонссон." хэмээн асуулаа.

      "Тэгвэл чи эмээг харахаар иржээ. Нааш ир, түргэн хүрээд ир."

      Инбинь Жуниныг хөтөлсөн чигээр өвчтөний өрөө рүү дагуулан явлаа. Хаалган дээр тэр Жунины аав болох Ким Соггютэй таарав. "Сайн байна уу? Ким Соггю ахаа."

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now