2. Гэрлэх санал

Start from the beginning
                                    

      Тэгэхээр Инбинь өнгөрсөндөө буцаж иржээ. Тэр үнэхээр дөрвөн жилийн өмнөх үе рүүгээ ирээд Жунины гэрлэх саналыг сонслоо.

      Энэ удаад тэр хүлээж авах болов уу?

      Тэр урдаа зогсох залууг анхааралтай ажна. Жунин түүнтэй бараг нас чажуу боловч голцуу өөрийн ертөнцдөө байдгаас болоод ч юм уу цэвэр ариун залуу насны аура нь илт мэдэгдэнэ. Тэр ямар ч толбо болон үрчлээгүй цагаан футболк, энгийн даавуун өмд, цагаан гутал өмссөн байх бөгөөд бурхны нарийн хийцтэй онцгой эрүү хамар уруул гээд өөгүй арьс нь хүртэл түүнийг болгоомжтой харьцахгүй бол эвдэрч болох урлагийн бүтээл шиг харагдуулна. Тэр хувиралгүй төрхөөрөө зүгээр зогсохдоо ч хараа булаана. Хэрвээ тэр аутизмтай байгаагүй бол олон мянган охидын зүрхийг илбэх, нууцхан шохоорхол болсон ханхүү нь байна гэдэгт Инбинь мөрийцөхөд ч бэлэн аж.

      Харамсалтай нь энэ сайхан төрх хожим нь түлэгдэж үлдэх нь хайран.

      Инбинь эмнэлэгт харсан царайг тод санах аж, хэдий маскаас болоод бүрэн харагдаагүй ч үнэхээр цочирдмоор байсан. Хүнийг тийм хэмжээгээр шатаасан гал хэр сүрлэг бас догшин байсан бол?




      "Инбинь, чи хөрш эмээгийнхээ Жунин гэх хүүг нь санаж байна уу?" Хаврын баяраас хойш нэг жилийн дараа түүнийг гэртээ буцаж ирэхэд ээж нь хоолны ширээний ард гэнэтхэн Жунины талаар ам нээсэн юм.

      "Ким Жунин? Тэр яасан гэж?"

      "Түүнийг түлэгдсэн гэж сонссон, эхнэр нь гал тавьсан гэсэн."

      "Битгий сохроор яриад бай, гэрээс нь гал гарсан. Жуниныг гэртээ байгааг эхнэр нь мэдээгүй." Аав нь хөмсөг зангидан хэлэв.

      "Нөхрөө гэртээ байхгүйг эхнэр нь яаж мэдэхгүй байх билээ." Ээж нь нөхөртэйгөө ам булаан "Гаднын хүмүүс тэр эмэгтэйг нь гэр бүлийнх нь өмч хөрөнгөд шунасан гэж ярьдаг. Тийм хүн аутизмтай хүнтэй гэрлэхээс лав буцахгүй. Үр дүн нь тэр хүүхэн гэрлэснийхээ дараа Жунины аутизмыг тэвчиж чадаагүй хэрэг. Тэгээд л өв залгамжлалыг нь авахын тулд хөөрхий хүүг шатаасан биз."

      "Нотлох баримтгүй дэмий юм ярихаа больж үз." Эцэг нь эхнэрээ муу хов жив тараагаасай гэж хүссэнгүй. Тэгээд охиндоо "Чи өмнө нь Жунинтай сайн харилцаатай байсан биз дээ, зав гарвал уулзаарай."

      Дараа нь Инбинь Жунинтай уулзахаар түүний гэрийг хайж очсон боловч түүний ааваас өөр хэнтэй ч уулзаж чадаагүй. Өрхийн тэргүүн эцэг нь түүнд хүүгээ гадаад руу эмчлүүлэхээр явуулсан гэж хэлээд буцаав. Ийнхүү Инбинь түүний царайг ч харж чадалгүй гадаад руу буцаж явсан бөгөөд тэндээ ажиллахаар эргэж ирэлгүй үлдсэн юм. Тэр үхэх хүртлээ Жунинтай уулзаагүй.




Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now