2. Гэрлэх санал

Start from the beginning
                                    

      Хэрвээ тэр зүүдлээгүй бол сургууль дээрээ очоод өмнөх ангийнхантайгаа уулзан дахин нэг удаа төгсөлтийн зураг авхуулах боломжтой гэж үү?

      Тийм ээ, зүгээр л сургууль руугаа яваад юу болохыг харъя. Хэрэв тэнд болох зүйл санаж байгаатай нь адил байвал тэр зүүдлээгүй гэсэн үг. Үнэхээр тэр өмнөх рүүгээ буцаж ирсэн юм бол?

      Инбинь догдолсондоо үүд рүү гүйхдээ унтлагын хувцсаа солих талаар ч бодсонгүй. Шаахайгаа өмсөн гар утсаа аваад арзайсан үсээ ч тоолгүй гүйлээ. Санаандгүй байдлаар (тэр ийм зүйл болно гэж бодоогүй) гэрээсээ гарав уу үгүй юу Ким Жуниныг мөргөхөө шахав.

      "ЖУНИН?!" Тэр цочсондоо хашхирч орхилоо. Түүний өмнө зогсох Жунин нүүр болон хүзүүндээ түлэгдсэн нүд халтирам сорвигүй, ерөнхийдөө эмнэлэгт харснаас нь тэс өөр байх аж.

     "Би....." Үнэндээ Жунин гэрийнх нь үүдэнд удаан хугацаанд зогссон байлаа. Өөртэйгөө зөрчилдөн орох, эсвэл явахаа мэдэхгүй будилан зогсож байжээ. Бараг л Инбинийг явахыг хүлээж байсан мэт. Харин тэр хүн нь гараад ирэхэд юу хэлэхээ мэдэхгүй болчхов. Эвгүйхэн толгойгоо гудайлган хөлийнхөө хурууг харна.

      "Би чамд юу хийж өгч туслах вэ?" Инбиний хоолой намуухан, үг бүрээ ойлгомжтой тод хэлж байгаа нь Жунинтай ярихад тогтсон зуршил аж. Жуниныг долоон настай байхад эцэг эх нь эмээтэй нь хамт амьдруулахаар явуулж байв. Түүний гэр Инбиний гэртэй ойрхон байдаг болохоор тэд ойр ойрхон уулздаг байлаа. Дээрээс нь тэр хавьд тийм ч олон хүүхэд байгаагүй. Тиймээс Инбинь багадаа хөршийн хүү Жунинтай л байнга тоглодог байв. Гэвч Жунин түүнд нэг их анхаарал хандуулдаггүй байсан. Тэр үргэлж өөрийнхөө ертөнцөд автдаг байсан нь нийтэч охины уурыг барж, бухимдуулдаг байлаа. Харин хүүгийн эмээ түүний ялгааг Инбиньд тайлбарлаж хэлэх үед л тэр ойлгосон юм.

      Түүнээс хойш тэр Жунинтай ярилцах болгондоо тэвчээртэй, намуухан, эелдэг өнгө аясаар учирладаг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бяцхан жаал хүү Жунин эцэст нь түүнд анхаарлаа хандуулах болсон бололтой.

      Жунин: "Эмээ үхэж байгаа. Тэр намайг гэрлэхийг хүссэн... Би, би чамтай гэрлэмээр байна."

      Гайхсандаа Инбиний нүд томорлоо. Өнөөдөр?

      Тийм шүү дээ, өнөөдөр байсан.

      Жунин түүнд гэрлэх санал тавьсан өдөр бол өнөөдөр.

      "Би.... би чамтай гэрлэмээр байна." Тэр дахин давтлаа. Ихэвчлэн тэр үнэхээр ярих дургүй байдаг, гэхдээ нөгөө хүндээ ямар нэгэн зүйл мэдэгдэхийг хүсвэл заавал хэлэх ёстой гэдгийг эмээ нь багаас нь заасан юм.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now