Chapter seven: Чи миний хавар

Bắt đầu từ đầu
                                    

Сонхүн "Би чамайг бүжиглэх дуртай байсныг чинь мэдээгүй шүү. Бас тэр өдөр, чи яг л сахиусан тэнгэр шиг дуулж байсан. Үнэхээр төрөл бүрийн авьяастай юм аа."

Би "Баярлалаа, зүгээр л сонирхол төдийхөн гэх үү дээ. Харин чи уран гулгалтаар хичээллэсээр байгаа юу? Сургуульд байхад их бэлтгэл хийдэг байсан."

Сонхүн "Хичээллэхээ болиод хэсэг хугацаа өнгөрч байна. Гэхдээ хааяа очиж гулгадаг юм. Магадгүй дараа нь бид хамт явж болох байх."

Би "Би мөснөөс айдаг."

Сонхүн "Би мөсний ханхүү шүү дээ. Чи хэзээ ч унахгүй."

Би "Тэгье ээ, Хүнние..."

Сонхүн над руу инээмсэглэн ширтэх ажээ. Яг одоо өөрт нь ямар дургүй хүрч байгааг мэддэг ч болоосой. Өнгөрснийг мартаад түүнийг уучилна гэдэг оройтсон зүйл бололтой. Инээдтэй нь, надад түүнийг шархлуулах хүсэл л байгаа болохоос уучлах чадал огтхон ч байхгүй.

Уучлал, өмнөх би хоёр тэр цагт хамтдаа үхчихсэн. Эргээд өнгөрснөөс намайг татаж гаргаж ирдэггүй л юм бол би Пак Сонхүныг өмнө минь өвдөг сөгдөөд уучлал эрсэн ч хүлээн авч чадахгүй. Харах бүрт үзэн ядаж байна. Тиймээс би хүссэнээ авах хүртлээ энэ бүхнийг үргэлжлүүлсээр л байх болно.

Бид хоёрын яриа үүнээс цааш хэтэрсэнгүй. Гэрийн үүдэнд ирэхэд Сонхүн надад зүүж байсан нимгэн ороолтоо тайлж хүзүүнд минь зүүж өгөөд инээмсэглэсэн юм. Дараагаар нь тэр үсийг минь зөөлөн илээд сэгсийлгэх ажээ.

Сонхүн "Маргааш уулзацгаая, Риа."

Би "Хүргэж өгсөнд баярлалаа."

Би түүний өөдөөс муухан инээмсэглээд цааш явах үед зүүж өгсөн ороолтыг нь тайлав. Ахиад хэсэг хугацааны дараа түүний бараа харагдахгүй болсон үед хажууханд минь байсан хогийн саванд юу ч бодолгүй тэр ороолтыг шидсэн юм.

Гэртээ ороход хаалга цоожтой байсныг бодвол хэн ч байхгүй байх шиг байна. Ээж аав ажлаасаа ирээгүй дүүгийн маань хичээл тараагүй байгаа. Тиймээс үүдээр орохдоо гутлаа тайлж шидчихээд буйдан дээрээ тэрийн унав. Ямартай ч яг одоо нойр үнэхээр их хүрч байна. Би өвдсөн эсвэл ядарсан үедээ биеэрээ эвхийж унтдаг зуршилтай юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ, хэцүү үед тэвэрч өгөх хэн нэгэн байгаагүй болохоор өөрөө өөрийгөө л ингэж тайвшруулдаг байлаа.

Ээж аавын минь тухайд, тэд намайг хайрладаг ч яг юу хүсэж, юу бодож, юунд шаналж явдгийг огтхон ч мэдэдгүй. Тэдний нүдэнд би өөрийгөө тултал нь дайчилж чаддаг, ухаалаг сайн охин. Ямар нэг асуудал гаргасан ч эцэг эхийнхээ оролцоогүйгээр би өөрөө бүгдийг нь шийддэг байсан болохоор тэд надад өөрсдөөсөө ч илүү итгэдэг байх.

Dive Into YouNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ