1. Дахин төрөлт

Start from the beginning
                                    

      "Уучлаарай, энэ өвчнийг эмчлэх арга байхгүй." Эмч харамсал илэрхийлэн хэлэв.

      "Ойлголоо." Инбиний хариу үйлдэл тайван байх нь тэр. Өнгөрөгч долоо хоногт команд орсон байхдаа тэр огт ухаан мэдрэлгүй байсан. Гэвч бие махбодынхаа эзний хувьд биеийн өөрчлөлтөө тун сайн ойлгодог учир тэрээр аль хэдийн сэтгэлзүйгээ бэлтгэжээ.

      "Надад хэр их хугацаа үлдсэн вэ?"

      "Таны эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Энэ хурдаар, арай боломжтойгоор үзэхэд магадгүй... таван өдөр."

      Энэ таван өдөр эмч нар янз бүрийн чанартай, өндөр өртөгтэй эм танг хэрэглэж байлаа. Инбинийг ганц өдөр ч болов хорвоогийн нарыг өвчин зовиургүй бүрэн бүтэн харуулах боломжтой болгох гэсэн дээ.

      Инбинь тавилантайгаа бараг л эвлэрэн үхлээ хүлээн хэвтэж байгаагаас хойш эцэг эхийнхээ хичээнгүйлэн олсон үнэт цаасыг үрэхийг хүсээгүй ч эцэг эх нь түүний төлөө хийж чадах хамгийн сүүлийн зүйл гэдгийг тэр мэдэж байсан учир үг хэлж зүрхлээгүй. Хэрвээ тэднийг зогсоочихвол эцэг эх нь түүнийг явсны дараа өөрсдийгөө буруутган улам их гаслан гуниглах нь ойлгомжтой.

      Энэ таван өдөр эцэг эхээ тайвшруулахаас гадна тэрээр өрөөндөө эргэлтээр ирэх зочдыг хүлээн авав. Түүний таних, мэдэхгүй бүх хамаатнуудаас авахуулан гэр бүлийнхэнтэй нь ойр дотно харилцаатай хүмүүс ирж байлаа. Өрөвдөн гашуудах хайр энэрэл бүсгүйг чилээрхүүлнэ.

      Дөрөв дэх өдөр нь түүний сүнс сүлд гэнэтхэн мөхөх шиг л болжээ. Эрч хүчгүй сул дорой байдлаас улбаалан бодол санаанд нь сөрөг муу бодол эргэлдэж байв.

      Тэр тав дахь өдөртөө амьдарч чадах болов уу?

      Сул дорой биетэй Инбинь хөдлөх хүч чадлаа эцэс хүртэл нь дайчлан байж орноосоо өндийн суугаад гар утсаа авахын тулд чадан ядан хичээн орны дэргэдэх шургуулгаа нээлээ. Түүний утас удаан хугацаанд цэнэггүй байсан. Инбинь орны дэргэдэх товчлуур дээр даран сувилагч руу залгаад, "Сайн уу, надад зээлж болохоор цэнэглэгч байгаа болов уу?"

      "Би танд эрчим хүчний банк аваад очъё." Орны дэргэдэх залгуур бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дүүрсэн болохоор түүний утсыг цэнэглэх зай байсангүй. Түүгээр ч барахгүй эмч энэ тасагт хэвтэж буй өвчтөн ямар ч үед үхэж магадгүй гэдгийг хэдийн тайлбарласан тул сувилагч бүсгүй өөртэй нь чацуу залуухан өвчтөнд гар утсаа хурдан ашиглах боломжийг олгохоор өөрийн цахилгаан банкаа зээлдүүлэхээс цааргалсангүй.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now