Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая

Start from the beginning
                                    

Хисын "Уурлах биш, харамлах мэдрэмж ч юм уу. Эр хүн бүрт таалагддаг эмэгтэйгээ харамлах сэтгэл байдаг шүү дээ, нэг тиймэрхүү..."

Би "Хисын аа?"

Тэр миний зүг харах ажээ. Энэ асуултад минь тэр яаж хариулах нь сонирхолтой байна.

Би "Өнөөдөр надтай үүр цайтал хамт суух уу?"

Хисын "Чамайг даарахгүй гэвэл болох л юм."

Өөрийнхөө нүцгэн хөл рүү хараад би гэнэт л ямар ч урт өмдгүй богино юбкатай явж байснаа саналаа.

Хисын гадуураа өмссөн бэлтгэлийн цамцаа тайлаад өвдгийг минь хучиж өгөв. Дараа нь ахиад л гитараа аван танихгүй хэрнээ эгшиглэнтэй ая тоглох аж.

Түүний цамцнаас зөөлөн хэрнээ их анхилуун үнэр үнэртэж байв. Тамхи татдаг хэрнээ яаж ийм сайхан үнэртэй байдаг байна аа? Эсвэл хааяа татдаг юм болов уу? Ингэхэд ямар сүрчиг түрхдэг юм бол?

Би "Юуны тухай ярьцгаах уу?"

Чимээгүй байдлыг эвдэн намайг ийн асуухад Хисын гитараа түр орхин над руу харав.

Хисын "Магадгүй, эхлээд чиний тухай сонсож болох юм."

Би "Миний талаар яг юуг?"

Хисын "Хэн гэдгээс илүү яаж мэдэрдэг гэдгийг чинь сонсмоор байна."

Ахиад л хачирхалтай мэдрэмж. Миний өөрөөсөө асууж чадаагүй асуулт.

Хисын "Дуулж байгааг чинь хэд хэдэн удаа сонссон юм. Би ч бас дуулах дуртай. Өөр нэг ертөнц минь болохоор дуу надад ахиад нэг амьдрал бэлэглэж байгаа юм шиг санагддаг."

Би "Энэ дэлхий дээрх бүх аялгуу дундаас өөрийн дуртай эгшгийг олох гайхалтай мэдрэмж. Шинэ дуу, шинэ ертөнц. Эгшгээр холбогддог хоёр дах ертөнц минь бол дуу."

Хисын "Яг үүн шиг юмсыг яаж мэдэрдэг гэдгийг чинь сонсмоор байна. Хүн бүрийн мэдрэмж өөр гэдэг болохоор би хүмүүсийн талаар биш тэдний мэдрэмжийн талаар асуух дуртай."

Би "Жишээ нь, чамайг үнсэхдээ юу мэдэрсэн гээд л үү?"

Хисын ахиад л над руу толгойгоо гилжийлгэн асуулт ирэх ажээ. Би чимээгүйхэн инээсээр түүний өвдгийг зөөлнөөр товшин "Тоглосон юм аа, би чамайг хэт гүн гүнзгий зүйл яриад байхаар чинь л тоглоом хиймээр санагдсан юм."

Хисын "Тэгээд, намайг үнсэхэд чамд юу мэдрэгдсэн юм?"

Би хариулах эсэхдээ эргэлзлээ. Тэр надад дэндүү танил санагдсаныг, эсвэл би түүнд төсөөлж байгаагаасаа илүүтэйгээр татагдсанаа хэлэх ёстой юу?

Dive Into YouWhere stories live. Discover now