"Хайрт минь, Чи ч бас идэх хэрэгтэй шүү дээ." тэр ам руу минь хоол хийсээр бас миний зөвшөөрөлгүйгээр хуруугаараа уруулыг минь арчиж байв. Итгэмээргүй юм! Энэ олон хүмүүсийн урд. Бүр Сэриний урд шүү дээ.

Сэрин лүү хартал тэр утасаа оролдонгоо бид хоёр луу атаархалын харц шидэж байв. Сэриний харц надтай тулгарахад, Би Сэрин лүү инээмсэглэв, тэрэнээс өшөөгөө авахаар шийдэн жүжиглэж байхад тэр надаас харцаа салган буцан утасаа оролдож эхлэлээ.

"Жэик чамд Gucci -гийн даашинз авж өгсөн юм уу? үнэтэй шүүдээ" гэсээр нэг найз нь над руу заан асуух нь тэр

Өө бурхан минь, Би солихоо мартчихаж.

Би Жэик рүү харахад тэр над руу харахаа болин уснаасаа балгалав. Би яг юу гэж хариулах уу? Хисынээс авсан гэдгээ хэлчих үү?

"Би энийг захир-" Жэик гэнэт гараараа хүзүүнээс минь татан хацар дээр минь үнсэхэд Сэрин болон би гэнэт хөлдөж орхив.

"Би өгсөн юмаа. Үзэсгэлэнтэй байгаа биз?" Жэик инээмсэглэсээр хэлэн намайг тавив.

"Жэик... Чи үнэхээр сайн нөхөр юмаа..."

-

ЖЭИК POV
••

Би хэзээ ч өөрийгөө ингэж жүжиглэнэ чинээ сансангүй. Энэ тэнэг залуус Жинагаас сонин асуултууд асууж байгаа нь намайг тухгүй байлгаж байв. Ер нь бол Жина гэнэт үнэнийг хэлчихвий гэж айсан юм. Тэгэхээр би юу хийх ёстой вэ? Би түүнд хүрэх ёстой, тэрнийг үнсэх хэрэгтэй, бас саяхан гэрлэсэн хосууд шиг нялуун байх ёстой.

Би түүнд бусад хүмүүсийн өмнө надтай байхдаа тухтай бай гэж хэлсэн ч тэр одоо хүртэл ямар ч нүүрний хувиралгүй царай гаргаж байгаа нь миний жүжиглэлтэнд хүндэрэл учируулж байна.

Ингэж жүжиглэх яг үнэндээ үнэхээр ядаргаатай байна.

Үдэшлэг дууссаны дараа, Би Сэринтэй хамт стрессээ тайлахаар шөнийн цэнгээний газар ирсэн юм, Жинаг гэрт нь ганцааранг нь үлдээчихээд. Яг үнэндээ үдэшлэг дууссаны дараа яагаад ч юм нэг зүйл санааг минь зовоож байсан юм. Намайг энэ мэдрэмж нэг л сонин болгож байв... Яг л би хэн нэгэнд ямар нэгэн буруу зүйлс хийсэн юм шиг.

"Жэик... алив бүжиглэцгээе."Сэрин дарс барисаар над руу ирэн над руу харасаар цамцны минь товчыг тайлж байв.

Харин би хэн нэгэн зураг аваад олон нийтэд цацчихвий гэхээс айж эхлэв.

Мэдээж түүнтэй хамт ирсэн минь миний буруу гэхдээ би түүнд сануулсан шүү дээ... бид бие биенийгээ танихгүй, зүгээр л хөгжилдөхөөр орж ирсэн хүмүүс гэдгийг гэхдээ тэр дүрэмийг зөрчиж надад ойртож байна.

"Сэрин... одоо больцгооё." би түүний гарыг болиулсаар өөрөөсөө түлхэхэд тэр гайхан санаандгүй гартаа байх дарсаа унагааж орхив.

"Чи надаас салах гээд байгаа юм уу?" тэр надаас ууртайгаар асуухад би жуумалзан

"Яагаад болохгүй гэж?" тэр надад дахиад ойртоод байсанд нь би түүнийг дахин нэг түлхэв.

"Чи надад ингэж хандаж болохгүй." тэр надад хэлэхэд би зүгээр л хөхрөөд

"Чи надад ингэж хэлдэг хэн юм? Чи миний хувьд тийм ч онцгой биш байж шүү... Битгий өөрийгөө гол дүр гэж бодоод бай." би түүнд ингэж хэлэнгээ нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар түүнрүү дөхөв.

"Шим Жэик... Чи чинь яачихаад байгаа юм?" гэсээр мөрөнд минь хүрэхэд би түргэхэн шиг гарыг нь түлхэлээ.

"Салцгаая... Би чамаас залхаж гүйцлээ." гэж би хэлэв.

"Яагаад?" гэсээр тэр уйлах шахам асуулаа.

"Яагаад гэнээ? Яагаад одоо хүртэл ухаарахгүй байгаа юм. Чи зүгээр л нэг нууц амрагуудын минь нэг шүү дээ" гэж түүнд хэлэв.

"Би зүгээр л чамайг ашиглахыг хүсэж байсан болохоор л чамтай уулзаж байсан юм. Эцэст нь энэ бүхэн чиний л буруу... чи л эхэлж биеээ гайхуулж сээтгэнэдэг нь байсан... би чамаас тэгээд өг гэж гуйгаагүй!" би үргэлжлүүлсээр түүнрүү жуумалзав.

"Тэгэхээр, Баяртай. Би явж чамаас үзэсгэлэнтэй эмэгтэй олох хэрэгтэй байна, бас чамаас халуухан, бас өөр хүнд тэр биеээ харуулдаггүй хүн." гэсээр түүнийг түлхэн буйдан дээр ганцааранг нь үлдээн явав.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now