1-р бүлэг: 3

22 17 0
                                    

" Сүүлийн удаа хэлье. Би чамтай ямар нэг харилцаа тогтоохыг хүсэхгүй байна "

Элиагын хичээл эрт таран тэр Жисоныг бэлтгэлийнх нь гадаа хүлээн зогсож байсан юм. Гэтэл удалгүй түүний урд хөрш зэргэлдээх Хангёл ахлах сургуулийн нүдний шилтэй, өндөр нуруулаг эр ирж зогссоноор энэ бүхэн эхэлсэн билээ.

- Гуйя, Элиа надад боломж олгооч дээ. Би чиний араас 1 жил-

"Өө, тэгэхээр би чамд татгалзаад хэр удсан юм бэ? " гэж Элиа улам их бухимдаж энэ удаад илүү чанга асуув.

-Гэхдээ ... би чамд цэцэг илгээсэн! Захидал бичсэн! Гэтэл чи яаж юу ч мэдрэхгүй байж чадаж байнаа

Түүний хоолой улам бүр өндөрсөрч Элиа бага зэрэг айж эхлэв.

" Духён, намайг чамайг үзэн ядахаас минь өмнө энэ бүхнээ яг одоо зогсоо." Элиа айсан гэдгээ мэдэгдүүлэхийг хүссэнгүй хоолойныхоо өнгийг тайван байлгасаар ийн хэлэв. " Би хэдийн чамд үгүй гэж хэлсэн. Чи намайг чамтай болзохыг хүчилж болохгүй. "

- Чи яагаад надад дургүй юм? Яагаад надад боломж олгохгүй байгаа юм бэ?

" Духён тайвшир "

- Үгүй ээ, би үүнийг ойлгохгүй байна, чи надад маш их таалагддаг. Чи хараахан намайг гэсэн сэтгэлээ ойлгож амжаагүй бололтой. Дахиад сайн бодоод үз

" Миний хариулт яасан ч өөрчлөгдөхгүй. Одоо энэ яриаг ингээд дууссан гэж ойлгоё. Цаашид миний нүдэнд харагдах хэрэггүй " гэж Элиаг хэлж дуусмагц залуу түүний бугуйнаас гэнэт барьж авав.

Энэ үед Элиа жинхнээсээ айж, маш их сандарч байлаа.

"Намайг тавь! Чи юу хийж байна гэж бодоов? " гэж тэр бараг л орилж байв.

-Би чиний найз залуу болохыг хүсэж байна. Надтай үерх.

Түүний бугуйнаас атгах атгалт нь чангарч, үнэхээр их өвдөлт мэдрэгдэж байв. Элиа айсандаа нулимс нь урсаж байгааг мэдэрсэн ч яаж энэ байдлаас гарахаа олж чадсангүй.

Гэтэл яг энэ үеэр чанга чимээ гарч Духён нүүрээ даран газар унав. Хажууд нь түүний хагарсан нүдний шил байх аж.

Жисон Духёны нүүр рүү сагсны бөмбөг шидсэн нь энэ байв.

" Хэтэрхий оройтсон залуу минь" гэсээр Жисон хөмсгөө зангидан наашаа ирэв.

Духён хагарсан нүдний шилээ барин босч ирээд "Чи хэн гээч новш нь вэ? Яагаад над руу наад хараал идсэн бөмбөгөө шидэж байгаа юм? "

We are just friendsWhere stories live. Discover now