1-р бүлэг: 1

43 26 1
                                    


" Бурхан минь би чамд хэдэн удаа хэлэх юм бэ? Бид зүгээр найзууд. "

Түүнийг номын санд байхад доод ангийн нэг охин хүрч ирэн түүнийг сургуулийн алдартай залуутай үерхдэг эсэхийг дахин дахин асууж шалгаагаад байсанд Элиа залхуутай гэгч нь хариулах аж.

Элиа болон Жисон... Тэд 10 жил найзалж байгаа багын найзууд.

Пак Жисон бол сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлагч, сургуулиййн алдартай залуусын нэг.

Харин Элиа бол сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, дүрэм журмыг баримталдаг нэгэн.

Хүмүүс тэр хоёрыг үерхдэг гэж боддог.

Гэхдээ үгүй.

Тэд болзохгүй.

Жисон хэдий царайлаг ч гэсэн Элиа хэзээ ч найзтайгаа үерхэхгүй.

- Тэгвэл Жисон убба найз охингүй гэсэн үг үү?

" Миний мэдэхээр тийм " гэж Элиа хэлээд бодож буй математикийн бодлогондоо анхаарал хандуулав.

- Баярлалаа сонбэним гэсээр охин бөхийсөөр өөрөөнөөс гарч явлаа. Тэднийг явсны дараа Элиа гэрийн даалгавартаа анхаарал хандууллаа.

Түүнд дэмий үрэх цаг байхгүй.

Тэр гэртээ харихаасаа өмнө гэрийн даалгавараа дуусгах ёстой.

2 орчим цаг суусны эцэст Элиа гэрийн даалгавараа хийж дуусгаад цүнхээ үүрэн зөвлөлийн өрөөний хаалгыг түгжээд сургуулиас гарахаар эргэв.

17:30

Элиа 18:30с эхлэн 21 цаг хүртэл англи хэлний сургалттай учир сургууль дээрээ хоолоо идэхээр цайны газар руу алхлаа.

" Лиа " гэнэтхэн ард нь гарсан хоолойнд Элиа цочин гар дах утсаа унагаах шахав.

" Чи намайг цочоочихлоо Жисон "

" Уучлаарай. Мэдсэнгүй " Сагсан бөмбөгийн ахлагч найз руугаа инээмсэглэн түүний зүг гараа сунгав.

" Баярлалаа " гэж Элиа инээмсэглэн хариу хэлээд цүнхээ Жисонд өгөв.

" Чи өнөөдөр академи руу хамт явна биз дээ "

" Сагсны бэлтгэл гээд завгүй байгаа болохоор академаас гарчихсан"

" Хэзээ? Би яагаад мэдээгүй юм "

" 7 хоногийн өмнө. Чи сургуулийн дууны тэмцээнийг зохион байгуулаад завгүй байсан болохоор хэлж амжаагүй юм " гэсэнд Элиа толгой дохиод " Өнөөдөр чинь яаж өнгөрөв дөө? "

" Муугүй ээ. Би чамайг өдөржин хараагүй. " гээд Элиагаас нүд салгалгүй ширтэв.

" Завгүй байсан юм "

" Хамт хоол идэх үү " Элиа сүлжсэн гэзгээ тайлж, урт үсэн дундуураа гараа гүйлгэж байхдаа асуув.

" Тэгэх гэж л хамт явж байна "

10 жилийн хугацаанд тэд нэг анги байсан ч энэ жил тэд анх удаа өөр өөр ангид хуваарилагдсан юм. Үүнээс болж тэд зөвхөн цайны газарт л уулздаг болохоор Жисон үргэлж хоолны цагийг хүлээдэг билээ.

" Өнөөдөр нэг фен охин чинь надаас чамтай үерхдэг юм уу гэж асуусан"

" Дахиад уу "

" Тиймээ. Энэ магадгүй чиний өчигдөр instagram дээрээ оруулсан бидний зурагнаас болсон байх "

" Тэгээд чи түүнд юу гэж хэлсэн юм"

" Мэдээж би түүнд үнэнийг л хэлсэн. Зүгээр найзууд гэж "

" Ммм " гээд Жисон чимээгүй болчихов.

Сургуулийн коридорт зөвхөн тэдний чимээгүйхэн алхах чимээ л сонсогдоно.

" Чи зүгээр- "

" Өө" Элиа үсээ буцан сүлжээд боох гэж байхад нь боолт нь тасарчих нь тэр.

" Би яаж үүнгүйгээр академийнхаа хичээлд суух юм бэ?" хэмээн Элиа үсний боолтоо барин санаа алдан зогсож байхад түүний үсэнд хоёр том, дулаан гар хүрэх нь мэдрэгдэв.

" Хүлээ. Чи юу хийгээд байгаа юм "

" Битгий хөдлөөрэй " гэх Жисоны баргил хоолой ардхан талд гарч, түүний халуун амьсгал Элиагын хүзүүнд мэдрэгдэж байлаа.

" Болчихлоо"

Ингэж хэлээд Жисон түрүүлэн явж, Элиа түүний араас ширтсээр үлдлээ.

Хажуу дах цонхноос түүний тусгалыг харвал Элиагын нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорсон байх нь тэр.

Харин энгэрт нь Жисоны боож өгсөн үс байх ба түүний дуртай ягаан өнгийн боолтоор үсийг нь боосон байлаа.

We are just friendsWhere stories live. Discover now