-Хаантаан түүнийг хорьчихлоо

-Хатан минь тайвширсан бол одоо бос зургаан ордоныг удирдагч байж байнга ийм хайнга байж болохгүй

-Хатан хайнга биш шүү дээ тэр агыг төрүүлээд удаагүй байгаа тэнхрэх хэрэгтэй ер нь татвар хатадад тал засах хэрэггүй гэхэд Хаан хариу хэлээгүй атлаа ууралсан гэдэгээ илтгэн хөлөн дээр нь чангахан гишгээд мөрлөн унгаагаад өргөөг орхилоо. Ци жанжин уг нь их л мэргэн хүн шиг санагдсан ч үгүй байж ийм бодлоггүй зүйл хэлж л байдаг.

-Ци жанжин Хуаг олоодох бас өргөөлүү минь шивэгчид явуул Хааны хэлсэнээр байнга ингэж дорой байж болохгүй гэхэд тэр бушуухан өргөөг орхин хувцас өмсгөх гоо энгэсэг түрхэх шивэгчидийг явуулав. Хааны хэлдэг үнэн би агыг тээсэнээсэй хөөш бүх зүйлийг үл тоож өргөөнөөсөө ч гарахаа больсон одоо буцаад зургаан ордонг удирдаж хатад татваруудыг гарынхаа аясаар байлгах хэрэгтэй. Угаас ирээдүйгүй хүмүүс ч гэсэн надад жаахан саад болохыг ч хүлээн зөвшөөрч болохгүй.

-Хатантаан би ирлээ

-Чи агыг орхиод хаашаа явчихсан юм

-Уг нь үүд хаах гээд л гарсан боловч гэнэтхэн хаанаас ч юм хоёр тайган гарч ирээд намайг өөр өргөөнд хоричихсон уучлаарай Их Хатантаан

-Одоо болно би буцаад өглөөний мэнд хүлээн авна энэ тухай бусдад мэдэгдээд бүх татвар хатадыг цуглуул гэхэд Хуа ийш тийш болсон дээлээ нэг янзалж аваад бушуухан мэдээ хүргэхээр явлаа.
Хатадын өргөөнд ингэж бүгдтэй уулзаагүй удсан учир сүр хүчийг мэдрүүлэх улаан тансаг дээл өмсөн очих бол бусад ч татвар хатад ч бас надаас илүү гарахыг хүссэн бололтой урьд урьдынхаасаа илүү гоёсон байв.

-Уланара овогт Лан бага Хатан яагаад ирсэнгүй вэ?

-Хатантаан Хаан Лан бага Хатанг шийтгэж Шиү өргөөний бурхдад 100 өдөр сөгдөж мөргүүлэхээр болсон одоо ч тэндээ байгаа байх

-Гао дүү нь үг хэлж болохуу? Хаантантай бид нар гурван жил болж байхад ганц аялалд явахдаа авчирсан татвар нь Бага Хатан цол авна гэдэг чинь байж болно гэжүү?

-Луо юу? Мэдээж байж болно Хаан хэнд нь илүү хайртай байна тэр хүн л дээш гарна өмнө нь ч тийм байсан одоо ч ялгаагүй. Ордоны татвар хатад бол зүгээр өргөө бөглөгчид зарим нь Хааныг энэ насандаа ганц ч харалгүйгээр үхэж байхад зарим нь түүнийг өөрийн мэт өмчилөн хажуудаа байлгасаар хамтдаа булшлагддаг

-Их Хатаны зөв Гао татвар амаа мэдсэн нь дээр шүү би удахгүй цолоо авах үед чи миний өмнө бөхийхөө мэдэж байгаа биздээ хэмээн ёжлоход шууд л бүгд ам уралдан түүнлүү давшилж Гао бол бүр сэнтийгээсээ өндийн дайрч эхлэв.
Тэд үргэлж л ийм байх юм эр хүний төлөө амиа ч өгөхөөс буцахгүй муудалцаж адил Чин гүрны хүнийг хамаг муугаар хэлэн цохиод л богино ухаан гэж энийг л хэлдэг байх.

-Болно! Гао дүү хэлэх үгээ цэгнэ харин Луо чи одоохондоо цол хүртээгүй байна бас чи цол хүртсэн ч түүнээс дүү гэдэгээ битгий март алив Хуа шилбүүр авчир эгч нартайгаа буруу харьцвал яадагийг мэдэж авах ёстой гэхэд Луогын нүд нь улаанаараа эргэлдэн уурлах ч үг хэлсэнгүй бусад татварууд гадна доторгүй баярлцгааж буй нь илт байлаа. Хорин ташуурын дараа түүний шилбэ цустайгаа холилдон арайхийн зогсох бол би ч шийтгэлээ зогсоон өөр зүйл ярилгүй өргөөг орхив.
Үүний дараа Сэхүн над дээр ууралаж ирэхнүү хары.

~Хориотой хот~Where stories live. Discover now