Урагшлах нэг алхам

561 48 3
                                    

Юү Бага Хатан ёслолоос эрт гарсан нь болжээ түүнийг гаравуу үгүй юу? Чү татвартай нэг дэсд сонгогдсон Уланара бусдыг үгээр идэж харин Фуча авхай нэмэрлэн уур амьсгал дайны талбараас ч хэцүүхэн боллоо.

-Гэхдээ Хаантан Чү татварын юунд болдог байнаа гэж сонирхсон Шин Арын асуултанд хариу дуугарсангүй тэр зүгээр л толгой дээгүүр алхан явсаар өргөөндөө ирэв.

-Шин Ар удахгүй Чү татвар ирнэ түүний дуртай зоогыг бэлд

-Мэдлээ Хатантаан гээд гарахтай зэрэгцэн Юү Чин авдараа уудлан их л олон жилийн нүүр үзсэн гэлтэй баадантай зүйл гаргаж ирэн ширээн дээр тавилаа.
*Их Хатаны өргөөнд*

-Чү татварын хувцаслалтаас л зиндаа нь харагдаж байна гэх Уланара авхай үгыг Фуча авхай өргөн авч

-Тийм шүү би олон жил эрдэм мэдлэгт шамдахдаа Чү овогтой нохой ч дуулаагүй юм байна гэхэд бусад татварууд шоололдон инээлдэв.

-Юү Бага Хатан өргөөндөө дуудсан учир ингээд явлаа бусад авхай нар ёслолоо сайхан дуусгаарай гэж шүд зуун хэлээд Шин өргөөг зорилоо.
Чин улс байгуулагдсан 100 жилийн турш хэзээ ч Хатадын дундах дайн зогсоогүй одоо ч үргэлжилсээр байгаа. Мэдээж хэн л Их Хатан болж өөрийн хүүгээ дараагын Хаанд залаад дараа нь Их Дагина болохыг хүсэхгүй гэж. Хамгийн чухал нь Хаантай нэг булшинд цугтаа оршуулагдах л тэдны хувьд чухал. Магадгүй он жил өнгөрөн бүгд хуучирхад хэн нэгэн Хааны бунханыг нээхэд түүний Их Хатан хажууд нь байж бусдад өөрийгөө таниулах том боломж гэж үздэг.

-Юү Бага Хатаны амгаланг айлтгы

-Бос наашаа суу чиний дуртай амттанг бэлдсэн

-Би цадгалан байгаа тул таны сайхан сэтгэлээс ганц удаа татгалзийдаа

-Намайг хор хийчихсэн гэж бодоо юу? хэмээн егөөдөн асуухад Чү татвар зөвхөн толгой сэгсэрээд инээмсэглэллээ.

-Юү Бага Хатан ямар хэрэгээр өргөөндөө дуудсан билээ?

-Манай үеэл саяхан улаан асар орчихоод ирсэн юм л даа гэхэд Чү татвар сандаран цайнаасаа балгалаад

-Надад яагаад үеэлээ яриад байгаа юм би завгүй хүн ингээд явий гээд хар хурдаараа Шин өргөөг орхив.
Харин Юү Чин түүний айсан царайг харсандаа бах нь ханаж улаан асараас авсан түүний намтарыг дахин дахин уншиж байлаа.

-Шин Ар Хаантанд ойртохын тулд эхлээд Их Хатанг устагасан нь дээр үү? Чү татварыг устгасан нь дээр үү?

-Хэрвээ Чү татварыг зайлуулвал Хаан дахиад л өөр хүнээр орлуулчих бусуу? Харин Их Хатанлуу дайрвал магадгүй та ч дараагын Хатан болж болно

-Тийм шүү тэр Хитан овогтой бүсгүйгээс эхлэх хэрэгтэй гээд Шин Арыг ойртож ир хэмээгээд чихэнд нь өөрийн бодож олсон гайхалтай санаагаа танилцуулав.
*Долоон хоногын дараа*
Аль хэзийнээ намар иржээ ордоны хаа саагүй навчис хийсэн сэрүү татаж бас Их Дагины мэндэлсэн өдөрт бэлдсэн их л завгүй бас жихүүхэн өдөрүүд өнгөрч байлаа.

-Энэ жил хур тундас сайн үржил шимтэй жил болсон тул Их Дагины мэндэлсэн өдөрөөр бид хязгаар тогтоолгүй бэлэг сэлт өгөх хэрэгтэй байх гэх Их Хатаны саналыг бүгд дэмжив. Магадгүй хэн нь ямар бэлэг өгөхнүү гэхыг харахыг хүссэн биз. Ялангуйяа Чү татвар шиг боол гаралтай хүн юу өгөхыг мэдэх гэсэн хүмүүс их байлаа.

-Юү эгчээ би ордонд ирээд долоо хонолоо Хааныг царайг ч харж чадсангүй

-Гао дүү минь би ч үнэндээ хараагүй байна чамд л гэж хэлхэд Чү татвар л ганцхан Хаанд үйлчилдэг өдий болтол Их Хатан бид хоёр Хаантай ганц шөнө байтугай өдөрийг ч өнгөрүүлээгүй гэж ховлоход Гао татвар шууд л ам хуурайгүй түүнийг муулж гарав.

-Хитара овогын Юү Чин гэж их л уурссан хэлэх хоолойг сонсоод эргэж харвал Уланара байв тэр ч надтай багаасаа цуг өссөн надаас хоёр эгчээс гадна эрдэм мэдлэг ухаан, гоо үзэмжээрээ илүү учир байнга л Их Хатан болно гэж өөрийгөө дөвийлгэн боддог байсан нэгэн. Энэ удаа харин намайг ихээхэн үзэн ядаж байгаа бололтой

-Лан татвар ёсолж авсан Хатаны нэрыг бүтнээр нь хэлж болохгүйг мартаагүй биздээ

-Чи бусдын гараар могой бариулах гэж байгааг мэдэж байна гэхдээ надаар оролдоод хэрэггүй шүү би хүсвэл чамайг ч зайлуулчихаж дөнгөнө гэхтэй зэрэгцэн түүнийг хэн нэгэн хүчтэйхэн хөшиглөөд унгаачихлаа.

-Хаантаны амгаланг айлтгы

-Лан татвар хэргэм зэргээ мэдэхгүй ингэж том дуугарвуу эсвэл миний ёсолж авсан эхнэрыг зориудаар муу хэлэвүү?

-Өршөөж хайрла Хаантаан би энэ өдөрийн халуунд ухаан самуурч буруу зүйл хийжээ

-Намарын сэрүүн салхи чамд халуун зун шиг байдаг бололтой тэгвэл өвөл ч ялгаагүй биз хэмээн өмнөх зэвүүн царайгаа гарган инээгээд Их Тайганд Лан татварын Хэ Ин өргөөнд өвөл түлш өгөхгүй байхыг даатгав.
Тэр үнэхээр ширүүн доривуун хүн юм гэхдээ тийм байлаа гээд юу гэж би заавал түүнийг өөрийн гараар буулгах болно.

~Хориотой хот~Where stories live. Discover now