- Энэ хүн бол миний менежер Ким Сэра, хэмээн танилцууллаа. Бүгд хоорондоо танилцсаны дараа Пак захирал:

- Таныг манайхтай гэрээ байгуулах болсонд тун их баяртай байна. Манай энтертаймэнт тийм ч том биш ч үнэхээр хичээж ажиллана гэдгээ амлая. 

- Танайх том энтертаймэнт шүү дээ. Та хэтэрхий даруухан юмаа. Танайд Park Bo Young, Song Kang гээд алдартай жүжигчид олон гэдгийг би мэднэ шүү. Үнэндээ тийм алдартнуудтай нэг газар харъяалагдах болсондоо би үнэхээр баяртай байгаа. 

- Та өөрөө ч алдар нэртэй хүн шүү дээ. Танай гэр бүл солонгосын хамгийн алдартай гэр бүл шдээ

- Та дэгэсдүүлж байна шүү хэмээгээд хоёулаа инээд алдав. 

Ким Сэра яриан дундуур орж:

- Гэрээний хувьд бид сайн нягталж үзэж ярилцсны үндсэн дээр ганц хоёр өөрчлөлт оруулсан таныг хүлээж авсанд баяртай байна. Бид хоёр өнөөдөр гарын үсгээ зурхаар ирсэн.

- Эхлээд гэрээг 1 жилийн хугацаатай байгуулах сонин санагдсан ч сайн бодоод үзвэл тэр нь дээр санагдсан. Тийм ч хэцүү өөрчлөлтүүд биш болхоор хурдхан гэрээгээ шинэчилсээн. Гарын үсэг зурхад бэлдээд аваад ирсэн энэ байна гээд Хан дарга хавтастай цуг үзэг гарган тавьлаа. Сылги инээмсэглэн үзгийг авч хавтсыг нээв. Пак захирал ч мөн адил. Хоёул гарын үсгээ зурж гэрээгээ солилцоод гар барив. Пак захирал:

- Гэрээгээ байгуулснаа тэмдэглээд мөн таныг угтах үдэшлэг маягын юм хийвэл ямар вэ?

- Би одоо зураг авалтанд орох ёстой лдоо. Bulgari шинэ коллекц гаргаж байгаа юм. 

- Та орой ямар нэг төлөвлөгөөгүй бол ядаж хамтдаа оройн хоол идье.

- Ммм оройн хоол бол болох байхаа. Та Ким менежер рүү холбогдож байгаад цагаа тохирчих. Би утсаа унтраачихдаг болхоор. 

- За ойлголоо орой уулзья. 

Сылгиг үдэж гаргасны дараа захирал өрөөндөө жаал нааш цааш холхингоо бодно.

Ийм гоо үзэсгэлэнтэй байж бас хүүхэдтэй. Гурвын гурван хүүхэд төрүүлсэн хэрнээ ийм байх гэж. Пак Жимин ч үнэхээр азтай юмаа. Бодоод байхад бидний нас ойролцоо юм. Яахав надаас хоёр гурав эгч байх. Тэглээ гээд юу гэж ийм сайхан бүсгүйтэй уулзаж учрахыг хичнээн их хүслээдээ. Ийм эмэгтэйтэй учирвал яаж ийгээд өөрийн болгоно гэж боддог байсансан. Гэтэл хүсэл хясал болж нөхөртэй бүр хүүхэдтэй байх гэж. Хорвоо надаар даажигнаж бурхан надаар тоглож байх шив. Гэхдээ ингээд бууж өгнө гэж үү? Үгүйээ яасан ч үгүй магад миний заяаны хань ч юм билүү. Надад дурлачих ч юм билүү. Үзээд алдахад буруудахгүй. 

Адын бодолдоо баясан мушилзаж зогстол хаалга тогшин нарийн бичиг нь орж ирээд хаалга түгжив. 

- Чамайг ор гэж хэлээгүй байхаа

- Захирлаа та юунд мэдэн будилаад байгаа юм бэ? Би орж ирээд хаалга түгжихээр болдог зүйл болдгоороо л болдог шдээ гэж хэлээд маягтай нь аргагүй инээж араас нь тэвэрлээ.

- Цаг нь биш байна. 

- Захирлаа би таныг хардсан.

-Юу?

- Та тэр нөхөр хүүхэдтэй хүнийг яаж ширтээд байгаа юм бэ? Намайг анх тэгж хардаг байсан. Би таны тэр харцыг мэднэ. Зүгээр нэг харц биш байна лээ.

- Тиймээ тэгээд чи яах юм? Сайхны өмнө харц буруугүй гэдэг байхаа гэж хэлээд эргэж харан нарийн бичгийнхээ дагзных нь үснээс зулгаан базаад уруулийг нь ширтэн өөртөө улам ойртуулаад чи яагаад түүн шиг биш юм бэ гэж хэлэхдээ нүднийх нь харц үл ойлгогдохоор болж ирээд хүзүүг нь үнсэж эхэллээ. Нарийн бичиг хүүхэн гүнзгий амьсгаатах зуураа түүний үсийг илж 

- Би хичнээн хичээсэн ч түүн шиг болохгүй гэхдээ би өөртөө төгс. Залуу түүний уруулыг шунаг гэгч нь үнсэн сороод:

- Чи өөрийгөө хэтийдүүлэн үнэлжээ. Гэхдээ өөртөө итгэлтэй байгаа чинь сайн байна. Одоо харин надад батлаадах хэр сайныг чинь харья гэж хэлээд урдуураа цахилгаантай даашинзных нь цахилгааныг нь доошлуулахад бүсгүй хүний нарийн туяхан бие гарч ирлээ. Залуу шуналтайгаар энгэр цээжийг нь үнсэн сорсоор улам доошлов. Бүсгүй гүнзгий амьсгаадан дуу алдана. Хэсэг зуурын жаргалдаа тачаадан буйгаа мэдэх атлаа илүү ихийг хүсэх бүсгүйн харц янагын галаар бадарчээ. Ингээд ч болов хэсэг зуур хайртай залуугаа жаргаах нь түүний хувьд жаргал гэлтэй. Энгэрт нь тачаадан байгаа турьхан бүсгүй хүнийг хайрлах биш зүгээр л хүслээ хангаж байгаа залуу түүнийг зүгээр л хүссэн үедээ хэрэглээд хаяна гэж бодож байгаа нь жигшмээр бас гунигтай. Хүслээ ханган хөдлөх бүрд нь дуу алдан буй бүсгүйг Сылги байна гэж төсөөлөн улам улангасан дайрч байгаа нь жихүүдэс хүрмээр. Хэсэг зуурын янаглал дуусч халуу шатан хэвтэхэд бүсгүй:

- Чи намайг өөр нэгэн байна гэж төсөөлсөн тийм үү? гэж сулхан асуув.

- Чи яаж мэдээв?

- Надтай байдгаасаа өөр байсан болхоор л

- Гэхдээ сайхан л байсан биздээ гээд араас нь тэврэн чихэнд нь шивнэлээ. Бүсгүй инээмсэглэн эргэж хараад түүнийг үнсэн

- Надад дахиад ийм олон шөнийг бэлэглээч гэж шивнэлээ.............

///////////////////////////////////////////////////////

Заримдаа бид бурууг нь мэдсээр байж буруу зүйлсийг хийдэг. Дараа нь түүндээ гэмшиж харамсах нь инээдтэй ч юм шиг. Ихэнхдээ бидний тархи биш бие дийлдэг нь гэхдээ гунигтай биш гэж үү? Магадгүй бие нь дийлэх нь их болхоор бидний дунд аймшигтай хүмүүс оршин байдаг юм болов уу? Юм болгон харагдаж байгаа шигээ байдаггүй. Энэ хорвоо дээр төгс юм гэж үгүй. Төгс харагдаж байж болох ч заавал нууц бий...

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now