Ганцаараа

Start from the beginning
                                    

-Их Хатантаан баяр хүргье та бие давхар болжээ

-Юу? Бие давхараа? Би юу?

-Хатантаан та бие давхар болчихож ямар сайхан хэрэг вэ? Дараагын агь төрөх нь

-Амаа тат оточ одоо явж болно энэ талаар гадагш задруулсан байвал толгой чинь гэрт чинь хүргэгдэх болно шүү гэж анхааруулаад түүнийг хөөлөө.
Яг хүсэж байснаар минь дараагын Чин гүрний эзэн Хаан миний хэвлийд боожиж байна гэхдээ ийм аюултай үед би үүнийг хэнд ч мэдэгдэж болохгүй. Гэдэс томрох үед л хэлэхгүй бол түүнийг минь алах гэсэн хүмүүс ордоноор дүүрэн байна.

-Хатантаан ядаж Хаанд энэ мэдээг дуулгахгүй гэжүү?

-Тэр надад итгээгүй одооноос би ч түүнд итгэхгүй угын тэр үхэх хүн

-Ингэж хэлж болохгүй шүү дээ өөр хүн сонсвол та Их Дагина байсан ч аврагдаж чадахгүй гэж ирээд л надад анхаарууллаа.

-Хорны хэрэг юу болж байна чиний шалгасан зүйлээс юм олдохнуу?

-Гао болон Жиэн татварууд хийсэн нь батлагдсан Хаан ч үүнийг олоод мэдчихсэн байх ёстой ч ямар нэг зүйл хийхгүй байгаа нь сонин байна магадгүй таныг өөрөө хөдөлж нэр төрөө өөрөө сэргээ гэж байгаа бололтой

-Өмнө нь байсан бол би сэлэм бариад тэдний өргөөлүү дайран алаад ч хамаагүй үнэнг олж мэдэх байсан ч одоо бол чадахгүйн би ганцаараа биш шүү дээ хэрвээ хүүхэдэд муу зүйл тохиолдвол өөрийгөө өршөөж чадахгүй гэхэд Хуа дахиж юм ярилгүй өргөөг орхив. 
Хорны хэрэг явсаар эгэл боол дээр тохогдож түүний удам бүхлээрээ олны өмнө цаазлуулж хэрэг хаагдлаа. Хаан гэхдээ Их Хатанд яагаад ч юм ууралсаар өргөөнд нь ч очихгүй их удав. Лан Бага Хатан болон Фуча татварын өргөөнөөс өөр татвар Хатаны өргөөнд зочилохоо болиллоо.

-Их Хатантаан гадаах өргөөнөөс мэдээ ирсэн Нара татвар хүүгээ аваад Чусонлуу буцна гээд түвээж байгаа бололтой хэдий хүлж зогсоосон ч энэ тухай мэдээ гадагш задарвал сайн зүйл болохгүй л байх

-Чи явчихаад ир агь гэг хоёрыг аваад ир одооноос өөрийнхөө хажууд хүмүүжүүлэх болно

-Хаан гэхдээ гэгийг үнэхээр тоохгүй юмаа Нара татварын хүүг тоохгүй байж болох ч өөрийн төрсөн охиноо ингэж орхино гэдэг

-Дуугаа явчихаад ир Нара татварыг ч буцаагаад авчир гэхэд тэр бэлтгэлээ хангахаар өргөөлүүгээ явлаа.
Уг нь Нара татварыг анх ирхэд Хаан миний нэгдүгээр агь гээд л хүүг хайрлаж татварыг дээдэлж байсан атал одоо яагаад ингэж өөрчилөгдчихөв. Бодож байснаар үнэхээр л өөрийнх нь хүүхэд биш байсан бололтой. Гэхдээ хүүгийн ээжийг татвараа болгочихоод нэгдүгээр агь цолын ч өгөхгүй байна гэхээр бүр үзэн яддаг бололтой.

-Юү Чин би орж ирчихээд байна мэндлэхгүй хэрэг үү?

-Хааны амгаланг айлтгы их зүйл тунгааж байсан учир анзаарсангүй өршөөж болгоо

-Чи бие давхар болсоноо хэр удаан надаас нуух гээв удахгүй гэдэс чинь томроно бүгд л мэдчихнэ шүү дээ!

-Таныг хамгийн түрүүнд анзаарна гэдэгийг мэдэж байсан ч хэлмээргүй байсан юм над дээр өөрөө ирээсэй гэж хүссэн энэ том хүйтэн ордонд таниас өөр миний гэх зүйл байхгүй гэтэл та надад огтхон ч итгэдэггүй би таныг ямар их сансанг мэдэхүү? Өнөөдөр ирчих байх одоо л ороод ирнэ гэж хүлээсээр байгаад би яг үхэх гэж байлаа гэхэд тэр шууд л суудлаасаа өндийн намайг тэврээд авав.
Ер нь юу л болоод байндаа түүнийг өөрөөсөө ч илүү хайралчих гэж харин түүний сэтгэл ямар бол намайг өчүүхэн төдий хайралдаг боловуу?

~Хориотой хот~Where stories live. Discover now