Үүнийг унших туйлын цөөхөн хүний хүрээнд л хадгалагдаж үлдэх байх гэж бодоод нэг асар далий TMI-аа бичиж сэтгэлээ уудлахаар шийдлээ. Энэ кино биш, ном зохиол биш. Хэний ч сонирхлыг үл татам амьдралын минь нэг хэсэг. Хэрвээ мэдэгдэл танд хүрээд, энэ хүртэл уншиж яваа бол дахин сануулъя. Туйлын далий яриа юм шүү.
Арван жилдээ нэг краштай байлаа. Анхны хайр гэж боддог байв. Анх 7 юм уу 8-р ангидаа харж байсан байх. Маниас нэг анги дээр. Тухайн үед бол крашилдаггүй байсан юм. Краш хотоос шилжиж ирсэн хөөрхөн цагаан хүү л байсан. 8 юм уу 9-р ангийн хөөрхөн жаахан хүү. Хичээлийн цонхтой цагаар сургуулийн гадаа халти таарахад эрхгүй нүдэнд тусаж үлдсэн ч сэтгэлээ хараахан өгөөгүй, таньж мэддэг ч үгүй байлаа.
Сургуулийн охид дунд л хурган од. Аргагүй царайлаг, давлиун хөгжилтэй ааштай, дээр нь морин хуурыг шандас тасартал тоглодог авьяаслаг хүү байсан учир хэзээ ч анхаарлын төвөөс холдохгүй. Олон ч охинтой үерхэж явсан түүхтэй. 8,9-р ангиасаа л хурган Playboy нэртэй явжээ, янз нь. Ганцхан дутагдалтай нь нуруу нам. Өндөр болохын хүслэн болсон, янз бүрийн секц дугуйланд явдаг хүү байсан юм.
Манийг 9-р ангид байхад найзууд маань сургуулийн морин хуурын дугуйланд оофтоороо явж эхэлсэн бөгөөд намайг бас яваач хэмээн санал болгоно. Гэвч би элдэв дугуйланд явах дургүй, гэрээс гарах дургүй, олон хүнтэй газар байх дургүй аспергертэй хүүхэд байсан юм л даа. Тэгсэн ч ганц өдөр морин хуурын дугуйланд сууж үзээд цааш явсангүй. Олон хүн дунд чадахгүй зүйлээ хийх нь миний хамгийн том айдас байв.
Гэтэл удаа ч үгүй найзууд маань морин хуурынхантай дотносоод, нөгөө хүүтэй ч найзууд болчихсон байна. Бид бүгд л түүнийг Playboy гэж боддог байсан учраас их л хов болгож ярьдаг байсан ч дугуйланд яваад найзууд болсноос хойш жигтэйхэн сайхан ааштай хүү болохыг нь олж мэдсэн хэрэг. Гэхдээ тэр үед ч би түүнийг харж эхлээгүй байлаа. Ойроос харьцаж үзээгүй, дугуйланд явдаггүй миний нүдэнд тэр хүү охин охинтой наалддаг Playboy гэдэг чигээрээ л үзэгдэнэ.
9-р ангид улсын шалгалт өгдөг, тухайн насандаа л ачаалалтай жил байв. Нэн ялангуяа гүнзгий ангийн сурагч байсан тул улам ч ачаалалтай өдөр хоногууд өнгөрнө. Үүний хажуугаар бага сага дурлалын шувуу нисдэг байсан юм шиг байгаа юм. Би бол өөрийнхөө нүдэнд царай муутай, хэний ч анхаарлыг татахааргүй, бие муутай хэнхэг охин байсан бол найзуудынхаа нүдэнд, бусдын нүдэнд би дээгүүр харцтай царайлаг охин байсан юм билээ. Ялангуяа 9-р ангидаа би чухам өнгө орсон бололтой, хөвгүүд ар араасаа намайг эргүүлэр болов. Ангиас маань 2 хөвгүүн, дээд ангиас бас хэд хэдэн хөвгүүн гарч ирээд л. Чухам аа чухам. Гэсэн ч би үерхэл нөхөрлөлд маруухан, хөлдүүдүү талдаа, хүйтэн харцтай, ширүүн үгтэй охин байсан тул ихэнхийг нь үргээгээд, эсэргүүцээд явуулчихна. Дээр нь бас муугаа мэдэхгүй шаардлага өндөртэй. Баргийн хөвүүн таалагдахгүй. Багаасаа үлгэрийн ертөнцөд амьдарч, зохиомол крашуудтай явж ирсэн болохоор бараг л тэд нарыгаа хүсэн мөрөөднө. Ингэж үнэд орж явсаар 9-ийн хавар нэг дээд ангийн хөвгүүн намайг гуйв. Найзууд маань тэр үед бүгд болздог байсан учраас яагаад ч юм би л хоцроод байгаа юм шиг санагдаад таалаагүй хэрнээ тэр хүүд зөвшөөрчирсөн юм л даа. Надад их л сайн байсан юм шиг байна билээ. Гэхдээ өнгө мөнгө их барьж гүйнэ. Надад тэр бүр нь таалагдахгүй. Чихэр жимс, зүүлт сэлтээс авхуулаад өгсөн бүрийг нь би тас цохиод авдаггүй, арга буюу авбал хаячихдаг хатуу сэтгэлтэй охин байлаа. Тэгж тэгж бүтэхгүй нь илрээд больё гэж хэллээ. Угаас надад хэзээ ч сэтгэгдэл төрж байсангүй. Тэр хүү бамвс л манай найзуудтай найз, нөгөө хуур тоглодог хүүтэй ч найз байсан тул хэсэгтээ л таталдаж байж болив. Миний хувьд үерхэл бол байсангүй.
VOCÊ ESTÁ LENDO
Section M
DiversosЭнэ хэсэгт би үзсэн харсан ямар нэг зүйлийнхээ талаар сэтгэгдэл, үнэлэмж, шүүмж, тайлал зэргээ оруулах юм. Миний хувь хүний харах өнцгөөс бүгд бичигдэх тул хүн бүрийнхтэй таарахгүй байж болно. Зөрж болно, буруудаж болно. Гэвч ямарваа сонирхолтой, ха...
