Chapter5: Эмнэлэгийн 1 хоног

79 12 2
                                    

Тэр ирчихэж.... Тэр яг одоо хаалганы ард намайг "Ороо" гэхийг хүлээгээд зогсож байна.

"За~"

Тэр орж ирэхэд нүүрэндээ бодлонгуй өнөөх царай гарган хаалга хаалаа.

Гартаа барьсан зүйлээ хажуудаа ширээн дээр тавьчихаад хажууд суухдаа нэг урт амьсгаа авчихаад миний бие зүгээр эсэхийг асуун гараараа оролдоод суучихлаа.

Би яг юу болохгүй байсныг, хэд хоног энд байх зэргийг хэлчихээд түүн лүү харахад тэрний санаа амарсан аятай над луу ширтэн сууж байлаа.

Тэр өөр зүйлийн талаар ярина, би ч бас ярилцана, тэр юу авчирсан талаар хэлж бас надад харуулна, би талархсанаа илэрхийлнэ.

Түүний авчирсан зүйлд уран зургийн цуглуулганы талаарх ном, уран зохиол тал руу гаа бичсэн романс, жимс зэрэг байлаа.

Тэр миний мэдэх хамгийн өгөөмөр, сайхан сэтгэлтэй, шулуухан, тайван бас их тусч хүн.

Тэр намайг ямар нэгэн хөгжим тоглодог талаар асуухад би мэдээж тоголж чаддаггүй гэж хариулна.

Бараг 8н цаг болж байлаа. Нар аль хэдийнээ дээр мандчихсан цонхоор нарны адтан туяа орж ирэн өрөөг бүхэлдээ гийгүүлнэ.

Тэр миний үсийг улбар шар, шаргал өнгөтэй юм байна хэмээн хэлэхэд би сая л анзаарсан юм.

Учир нь миний уг үсний өнгө бор. Гэхдээ үсээ өөр өнгөтэйгөөр харахад би шинэ хүн шиг л санагдаж байлаа.

Тэрний өнөөдрийн хувцаслалт минимал тал руу гаа чигэлсэн өөрт нь үнэхээр зохисон хувцаслалт байна гэдгийг хэлэхэд тэр "Тийм ээ. Баярлалаа" гэж хэлчихээд өнөөх хүүхэд шиг инээдээрээ баясгана.

Цагаан цамц, шулуун өмд зэргийг өмсөн цэмцгэр сууж байсандаг

Өнөөдрийн уулзалтыг ингээд дуусгахаар болж би дусал хийлгэх шаардлага гарав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдрийн уулзалтыг ингээд дуусгахаар болж би дусал хийлгэх шаардлага гарав. Тэр "Дараа уулзъя" хэмээн дахин нэг инээчихээд гараад явлаа.

Би түүнтэй удаан байхыг битүүхэндээ хүсж байна л даа... Гэхдээ уулзаад 7 ч хоноогүй байж түүнийг надтай хамт үлдээч гэж гуйгаад байвал түүнд эвгүй санагдана шүү дээ.

Дусал хийлгүүлэх гэж сувилагч орж ирэн хүйтэн зүү гээ судас руу хийн дуслаа явуулна. Эхний хэдэн минут хэдэн жилийн өмнө мэдэрдэг байсан шигээ судсаар юм гүйж байгаа нь мэдэгддэг тэр нэгэн эвгүй мэдрэмжийг дахин нэг авлаа.

Удалгүй дасахтай зэрэгцэн эгч хоол дөхүүлэхээр жргэлтээр ирлээ.

Тэр ширээн дээрх зүйлсийг харан Юнги ирснийг мэдчихээд түүнтэй ямар холбоотой зэргийг асууж шалгаах нь тэр.

Би түүнт хамаг учраа тайлбарласан ч тэр итгэхгүй нь тодорхой байлаа.

"Юу гээч. Би нэг юмыг сайн харлаа. Чи ярьж байхдаа түүнийг аймар их магтаад, тэгснээ гэнэт чимээгүй болоод юу хэлэхээ бодоод байх юм. Чи түүнд сайн юм биш үү?"

"Чарли! Сонс. Би уулзаад удаагүй хүндээ яаж сайн болох юм бэ?"

"Гэхдээ чи хамаг юм аа ярьдаг энтр гээд байсан биздээ"

"Тэр ч тийм л дээ"

"Хэзээ ч өчигдөрхөн уулзсан эрэгтэй эмэгтэй 2 бие биендээ цаг гаргаж уулзаад бүр үүрийн 5н цагт уулзахгүй шүү дээ. Тэр ч чамд сайн, чи ч тэрэнд сайн. Ойлгов уу"

"Магадгүй.... Гэхдээ би түүнийг надад сайн биш гэж бодож байна. Тэр угийн л тийм сайхан сэтгэлтэй хүн"

"Байвал яах уу? Гэж үү. Мэдэхгүй бол түүнээс асуугаад л үзэхгүй юу. За мэдэхгүй ээ мэдэхгүй! Би явлаа!"

Тэр босоод хувцасаа янзалчихаад ширээн дээр байсан жимснээс аваад яваад өглөө.

Тэнэг юм!

Би тэгээд "Чи надад сайн уу" гэж хэлэлтэй нь биш!
......

Ajummaa: "Чимээгүй Байшин" номны хэв маягаар&Rainboy Бичвэрийн хэв маягаар хослуулан бичиж буй үнэтэй бичвэр маань байгаа юм шүү👑🌂

Чимээгүй байшин номны хэв маяг:

Тэр ирэн ярина, би ярилцна, тэр явахаар болно, бид салцгаана, би дахиад л ганцаараа алхана.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now