Хоол хийж дуусан дуустал ам булаалдаад Жэй, Сонхүн, Жонвон 3-ын талаар ээлжлэн ярихыг нь сонссоор байгаад таарав. Шинэхэн дээрээ байгаа болохоор аргагүй. Бид хоёрын хувьд арай намба суусан гэмээр болсон болохоор бас анх уулзахдаа л хамаг юмаа ярьчихсан тул өөр ярих зүйл олдсонгүй.

Тэгэс ингэс хийж явсаар байтал бага зэрэг орой болж, ширээгээ засахаар зэхэж байлаа. Өдөржингөө гал тогоонд өнжсөн бид 3 хоолнуудаа өрж тавьчихаад бахдалтай нь аргагүй мишээв.

За одоо кино сонгох гэж ямар алаан болж байгааг та бүхэндээ үнэн бодитоор нь харуулъя.

Жэйк тэргүүтэй 3 залуу тэндээс ширээ цохин босч ирээд "АДАЛ ЯВДАЛТАЙ КИНО!" гэх бол Жэй мэтийн дурлалдаа шатаж байгаа хэд нь дэр авч шидээд "РОМАНСТАЙ КИНО!" гэж түрүүнээс хойш дахин дахин орилолдоно. Хэсэг чимээгүй сууж байсан Сонү бид хоёр тэсэхээ больж эхлэв. Ялангуяа би.

Босож зогсоод гүнзгий амьсгаа авахад шүлсээ залгицгаах нь сонсдоноч Удирдлагаа яг дунд нь шидэхэд тэр хэд цочис хийгээд бүлтэгнэх үед нь би "АЙМШГИЙН КИНО! ӨӨР ЯРИАД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ." гэчихээд буцан суугаад нэг кино тавив.

Ой модон дундах байшингаас хааяа хааяахан залуу хүүхдүүдийн хашгиралдах нь сонсогдоно. Ээж ээ, болъё оо, энийгээ зогсоо гэж зарим нэг нь хэлнэ.

Товчхондоо бол яг ингээд шинэ жил тэмдэглэх гээд нэг зуслангийн байшинд очсон найзууд тэр байшингийн сүнсийг сэрээгээд нэг нэгээрээ алуулж байгаа тухай.

Бид хэдийн яг одоогийн байдалтай хэтэрхий гэмээр адилхан төстэй байгаа учраас бүгд айсандаа хоолондоо бараг хүрээгүй шахам нүдээ анин сууцгаана. Эцэст нь талд нь хүргээд сувгаа сольж, шинэ жилий дуу гарч байгаа суваг дээр тавив. Тэгэхгүй бол зүрх нь зогсох нь байна.

Хэсэг хугацааны дараа арай гэж тайвширсан тэд одоо л дуу шуу орж, хоол ундаа идэцгээн хөгжилдөж эхлэв. Гэхдээ хэн ч хоёр давхар луу гарахгүйгээр шийдэж, бараг бүгдээрээ цуг энэ өрөөндөө унтъя гэх нь холгүй байна. Тэр кино ингэж их нөлөөлнө гэж хэн мэдэх билээ.

Гэдсээ цатгасан бид одоо тоглоом тоглох гэж байна. Олуулаа байхдаа тоглодог шилдэг тоглоом юу билээ? Мэдээж МАФИА!

Хөзөр сугалан мафиа, иргэн, цагдаа, эмчээ сонгоод таран сууцгаав. Жэйк удирдагч болсон бөгөөд зааж чиглүүлэх үүрэгтэй.

Эхний шөнө. Жэйкийн хоолой Мафиа нар сэрж бие биенийгээ хараарай гэхэд толгойгоо өндийлгөвөл нөгөө захаас Ники дээш харж таарав. Бид хоёр биен рүүгээ ялалтын инээдээр инээмсэглэв. Энэ тоглоомд бид хоёр ялах нь тодорхой боллоо.

Your Loving Heart /✔️/ Where stories live. Discover now