08.

554 78 0
                                    


"Сайхан амраарай, ах аа."

"Чи ч бас сайхан амраарай."

Ахад сайхан амраарай гэж хэлчихээд өрөөндөө орж ирэн тааз ширтэн хэвтэнэ. Аав ээж аялалаасаа хэзээ ирэх юм бол? Хуримын ой гээд л аялаад явсан. Сонү бид хоёроос нялуун байгаа юм шүү нээрээ.

Маргааш амралтын өдөр болохоор юу хийх үү? Ахтай хамт цагийн ажил хийх үү?

Бодол болоод хэвтэж байхад цонх руу юм шидэх шиг болов. 00 цаг өнгөрч байхад юу билээ? Ямар нэгэн салхины нөлөөтэй л зүйл биз гэж бодоод тоолгүй хэвтэж байтал гэнэт юм тогших чимээ гарав. Босохоос айж байсан ч сонирхол татаад цонхоо нээтэл тагт руу хартал-

Өө, Сонү сайхан гар инээчихсэн зогсож байдаг юм.

"Хэзээ ирсэн юм? Бас яаж наашаа гараад ирэв ээ?"

"Гэнэтийн бэлэг. Шөнийн болзоонд хүндэт Сохи таныг урьж байгаа тул дулаан хувцаслаад гарж ирэхийг хүсэж байна. Аан бас өөрийг тань хулгайлж байгаа учраас ах мэдэх ёсгүй."

"Үгүй ээ, чи юу яриад-"

Үг таслан нэг зүйл өгөхөөр нь хартал зузаан ноосон цахилгаантай хар цамц.

"Миний цамцтай хос болохоор хурдан өмсөөд гараад ир. Сайн дулаан хувцаслана шүү.. Бас би эсэргүүцсэн хариу авахгүй. Буцаж буугаад хүлээж байя."

Надад ч бас сонирхолтой санагдаад эхлэсэн тул инээсээр толгойгоо дохичихоод цонхоо хаан хувцаслахаар шийдэн эргэсэн юм. Хүйтэндүү байгаа учраас зузаан бэлтгэлийн өмд, Сонүгийн өгсөн цамц.

Цамцнаас нь тэр чигтээ Сонү үнэртэж байнашт. Энэ хүүхэд чинь өөрөө өмсөж байгаад надад өгөө юу? Шунаглан үнэрлээд, утсаа халааслав.

Үсээ аятайхан дээшээ боочихоод өрөөнөөсөө гартал ах унтаагүй утсаараа тоглож байгаа харагдав. Буцаж ороод ерөөсөө тагтаараа буух уу? гэж бодсон ч зүрх хүрэхгүй байхаар нь чимээ гаргахгүйг хичээн доошоо бууж, гутлаа өмсөөд хаалгаа түлхсээр гарав. Түлхүүрээ мартаагүй азны юм. Бас ах чихэвчтэй байсан болохоор анзаараагүй байх.

Хаалгаа зөөлөн гэгч нь хаагаад эргэн тойрноо хартал Сонү модны хажууд цаашаа хараад сууж байсан юм.

Гэтэж араас нь очсоор гэнэт тэврээд авав. Сонү тэр даруй эргэж хараад босон намайг буцааж тэврэхэд, би түүний цээжинд эвлүүлдэг тоглоом шиг л таарч байсан юм.

"Санаад үхэх шахлаа. Арга ядсандаа чамайг ингэж хулгайлж байхгүй юу."

"Үнэхээр сүүлийн хэд хоног завгүй байсан юм. Гэрээ цэгцэлж янзлаад, өрөөгөө ч цэвэрлэнэ гээд их ажилтай байлаа. Миний Донү яасан юм, санасан юм уу?" гээд хацар дээр нь үнсэхэд тэр инээснээ дахиад л хүн ороогоод тэвэрчих нь тэр.

Your Loving Heart /✔️/ حيث تعيش القصص. اكتشف الآن