1. Андаа!

79 22 2
                                    

  Өглөөний 8 цагт сэрүүлгийнхээ дуунаар арзайж, сэгсийсээр босож буй энэ хүн бол би. Үнэнийг хэлэхэд ийм эрт сэрээд 13 цагаас эхэлдэг хичээл рүүгээ явж буй шалтгаан бол "У Сэүнээс зугтах"-н тулд юм. Сүүлийн 3 жил тэр надаас нойтон хамуу шиг салахгүй наалдсаар байна. Анхандаа түүний үйлдэл хөөрхөн санагддаг байсан ч одоо бол залхчихсан. Иймээс сүр хүчит Сүү Жи би бээр арга хэмжээ авах цаг нь болжээ. Ерөнхийдөө миний авах арга хэмжээ бол яг одоогийн байдлаар зугтах л юм даа. Тэр 3 жилийн турш өглөө болгон 12:10-т гэрийн маань гадаа ирчхээд намайг хүлээж байдаг байсан. Тэр ч миний лаг төлөвлөгөөг тааж мэдэхгүй л дээ...

...гэж бодон инээд алдсаар анги руу ортол Сэүн сууж байв. Пээ ёстой ванга юм уу? хаашаа юм, эсвэл бид 3 жил хамт байснаас болоод бидэн хоёр нэг санаа бодолтой болчихсон юм уу?

Би нүдээ бүлтийлгэн "Чи намайг ирэхийг яаж мэдсэн юм? Ванга юм уу? эсвэл намайг нууцаар дагадаг юм уу? Би чинь дөнгөж 15-тай, үхэхэд хэтэрхий залуу байна" гэхэд өнөөх чинь хамаг хүчээрээ намайг тэврээд "Золиг минь өнөөдөр эрт сэрчхээд 'хадам ээж'тэй ярьсан чинь чамайг дөнгөж сая гарсан гэхээр нь хамаг хурдаараа хүрээд ирлээ. Бас би ч бас 15-тай, үхэхэд хэтэрхий залуу байна" гэсээр хөхрөв. Би А төлөвлөгөө минь нуран унасанд уурлан дараагийн Б төлөвлөгөөндөө орохоор шийдлээ. Дараагийн төлөвлөгөө бол "friendzone-дэх" гэх үү дээ.

Би түүний тэврэлтээс холдоод "Андаа, мань нь яг одоо шээх хэрэгтэй байна аа. Тиймээс түр баяртай!" гэчихээд ангиас үтэр түргэн гарлаа.

Бичээчийн талаас:

Сүү Жиг ийн хэлээд гарсны дараа Сэүн "Анд?!.."хэмээн амандаа аяархан бувтначхаад уртаар санаа алдав.

A/n: Хөөрхий Сэүнийгээ бүр өрөвдчихлөө. Алив Сүү Жи муу золиг Сэүнийг минь олигтойхон хайрлаж чадахгүй бол би авчихъя гэж бодтол би өөрийгөө Сүү Жи гэдгийг саналаа😂

OH SEHUN!Where stories live. Discover now