- 005 -

203 35 4
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Заримдаа хэтэрхий жаахан хүүхэд шиг болчихдог ч гэсэн би чамд хэтэрхий их хайртай И Хисын...

"Сэхён эгчээ" гэсээр гаднаас Сонү инээмсэглэн орж ирэх харагдана. Араас нь бас ижил насны 5 хөвгүүн дагаж орж ирэн "Сайн байна уу" гэж мэндэлнэ.

"Хөөх та нар дээр Хисынтэй хамт явж байсан хөвгүүд мөн байх аа" гэхэд урд нь зогсох жаахан хөвгүүн.

"Та анзаарга сайтай юм аа" гэхэд тэд инээлдэнэ.

"Бэлтгэл чинь тарчихаа юу?" гэж Хисынийг асуухад тэд зэрэг шахуу толгойгоо дохин хариулж харагдана.

"Түрүүнээс хойш ажиглаад байсан Сонү үсээ будчихжээ. Хөөрхөн байна"

"Баярлалаа"

Ичиж байгаа нь хүртэл эгдүүтэй юм аа~

"Ажлын эхний өдөр ямархуу байна даа"

"Сайхан байна" гэх Хисыний итгэл төгс хариултанд бүгд сэтгэл амарсан мэт өөр зүйлс ярилцаж эхэлнэ.

"Өнөөдөр та байхгүй учраас бэлтгэл сонирхолтой байсангүй..."

"Дасах хэрэгтэй"

"Орой зөндөө гоймон авч ирээрэй Хён"

"Ойлголоо. Гэхдээ та нар өөрсдөө мөнгөө төлөөрэй"

Үнэхээр товч бөгөөд тодорхой хариу өгч байгаа Хисынийг хараад алмайрах шиг.

"Баяртай Сэхён эгчээ. Хён ажилд нь амжилт" гэсээр тэд дэлгүүрээс чимээ шуугиантай гарч одлоо.

"Чи яагаад тэдэнтэй хамт бэлтгэл хийхгүй байгаа юм? Арай..."

"Болохгүй болохоор... Би өнгөрсөн сард сүүлийн тэмцээндээ орсон"

"Яагаад сүүлийнх гэж?"

"Би тэгээд энэ хүүхдүүд. Бид 7 нийлээд өсвөрийн шигшээ багийн тамирчид. Гэхдээ би өчигдөр насанд хүрчихсэн"

"Аан... Өчигдөр төрсөн өдөр чинь байсан хэрэг үү?"

"Тийм ээ"

"Яагаад хэлээгүй юм?"

"Хэлэх шаардлагагүй болчихсон учраас. Би аль хэдийнээ хэлэлгүй бэлгээ авчихсан" гээд ёжтой инээх нь тэр.

"Муу зальтай амьтан" гэсээр түүний өөдөөс буцан инээд алдахад тэр нүүрэнд минь тулж ирэн "Догдлохгүй байна уу?"

Шүлсээ гүд хийтэл залгиад "Хисынаа бид ажил дээрээ байна. Юугаа хийгээд байгаа юм?" гэсээр бага зэрэг уцаарлан түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад тооцоогоо дахин нэг нягтлан зогсоно.

Тэр их гэмшсэн төрхтэй хажууд минь ирж зогсоод "Уучлаарай" гэх нь тэр.

Би энэ үгэнд ямар дургүй гээч. Ялангуяа И Хисыний амнаас сонсох бүр ч дургүй.

"Битгий ийм үг хэлж бай. Чамд надаас уучлалт гуйх хэрэг байхгүй. Зүгээр л бид одоо ажиллаж байна"

Миний нэг дутагдал ямар нэгэн зүйлийг хийхдээ бүгдийг төгс байлгах гэж хэт их улайрчихдаг юм.

Энэ зангаасаа болж их л олон хүний дургүйг хүргэж өөрөөсөө түлхсэн дээ. Бүгд л "Ким Сэхён чи солиорчихож" гэж хэлдэг.

Магадгүй энэ удаад Хисын ч намайг орхих биз.



Z/N: Short story uchraas ayq boginohon heseguud orj bga shy^^

- I will always be the virus of your happiness -

2021.10.20

My World  | Lhs |Where stories live. Discover now