Зөгийг үзэн ядагч

15 1 0
                                        

Тээр нэг зун жоохон байхад би хөдөө явчихаад эргээд гэртээ ирээд үүднийхээ бариулыг атгасан чинь гэнэт нэг зүйл гарт аймар хүчтэй баригдаад зрррррррр гэсэн дуу гаргаад нисээд явчихдаг юм даа.

Гайхаад бас айгаад хэсэг харж зогсож байгаад эргэж хараад түлхүүрээ хийгээд зогсож байтал яг тохой бүр аймаар хорсоод час гээд явсан.

Яг тэр үедээ зүгээр байсан ч тэр оройдоо бол зүгээр байгаагүй, зөндөө хавдсан. Бас эмзэг биетэй юм болохоор халуураад эмнэлэгт дусал хүртэл хийлгэсэн.

Хэдэн өдөр хавдар нь буугаагүй, нэлээн өвдсөндөө. Бүр үнэн шартай  зөгий байсан юм уу хаашаа юм. Нисэж явчихаад араас ирээд хатгаад, зэвүүн зөгий надад тэр үедээ баригдсан бол жинхэнэ ханатай нь тэгшлэх байсан юм.

Энэ цагаас эхлээд шавжийг үзэн ядаж эхэлсэн, энэ үйл явдлаас өмнө бол алахыг хүсдэггүй, хайрладаг байсан. Одоо бол нүдэнд шавж л харагдвал нүднээсээ далд оруулахыг хүсдэг. (нэг үгээр бол алдаг )




Сайн уу? Эхний хэсэг байлаа баяртай, хөөрхөн уншигч минь ❤

dotted NotebookWhere stories live. Discover now