Парт-2 (Өвдсөн ч хамт байна)

Start from the beginning
                                    

{Жимин}   * Сылги эмнэлэгт хүргэгдсэн орой буюу 2021 оны 5-р сарын 23*

Сылги хагалгааны өрөө рүү орсон цагаас хойш сэтгэл үргэлж зовж байлаа. Байс хийгээд л сувьлагч нар ийш тийшээ гүйлдэх нь бүр ч аймар санагдаж байв. Хагалгааны өрөөнөөс нэг сувьлагч гарч ирээд:
-Танай эхнэрийн биеийн байдал хүнд байна. Хийсвэр хийхээс өөр аргагүй боллоо. Хийсвэр хийлгэх үеэр цус алдвал амь насанд нь хүртэл аюултай. Эхнэр тань ховор бүлгийн АВ цустай учраас манай эмнэлгийн нөөц хүрэх үгүйг хэлж мэдэхгүй байна. Цусаа өгөх хүн хайж байсан нь дээр байх та өөрөө ч бас шинжилгээ өгөөд үз. Сувьлагч энэ бүгдийг бараг л нэг амьсгаагаар урсгачихаад яаран буцаж орлоо. Хамгийн түрүүнд би цусны бүлгээ тодорхойлуулсан нь дээр байх гэж бодон хүлээн авах дээр очиж бүлгээ тодорхойлуултал ашгүй миний бүлэг таарч байна. Буцаж хагалгааны өөрөөний үүдэнд ирээд юу болхыг хүлээж суулаа. 20 орчим минутын дараа сувьлагч дахин гарч ирэн:
-Яаралтай цус хэрэгтэй байна. Та донороо олсон уу?
-Тиймээ. Миний цусны бүлэг таарсан.
-Өөө за ашгүйдээ та дагаад яваарай. Би сувьлагчыг даган гүйв. Миний цус биеэс минь урсан гадагшилж нэг уутанд дүүрч байгаа нь харагдаж байлаа.
-Ашгүй таны цус өтгөн биш юм байна. Та их сайн цустай юм. Таниас бараг 500гр цус авчихлаа толгой тань эргэж магадгүй шүү. 

Сувьлагчыг гарсны дараа тэр өрөөнөөс гарч хагалгааны өрөөний хаалга руу явах санаатай бостол түүний хэлснээр үнэхээр толгой эргээд л явчихлаа. Сандал түшин хэсэг зогссоны дараа арай гайгүй болоод ирэхээр нь хагалгааны өрөө рүү зүглэв. Бас л хүлээлт. Ядаж л миний цус түүнд минь хэрэг болж л байгаа юм байна гэж бодон хэсэг суулаа. Хоёр цаг орчмын дараа эмч гарч ирэн маскаа авав. Би өөдөөс нь гүйж очоод:

-Юу болсон бэ эмчээ? Эхнэр минь хэр байна?

-Одоо айх аюулгүй болсоон эх хүү хоёр сайн амаржлаа. Эхнэр чинь ч биднийг нилээн айлгалаа шүү хийсвэр хийх явцад пулс нь тогтворгүй болж нэг удаа бараг л зогсох шахлаа. Таны цус бидэнд их хэрэг боллоо. Та хоёрын цусны бүлэг адилхан байсан нь тун азтай хэрэг болсон шүү. Эхнэр чинь одоо гайгүй дээ амь наснаас нь холуур л өнгөрлөө гээд эмч инээмсэглэн духан дээр нь бурзайсан их хөлсөө арчин цааш тайван алхан одлоо. Миний ч санаа амран сая л нэг уужуу амьсгаа аваад сууж байтал сувьлагч:

-Эхнэрийг тань тэр зүүн жигүүрт байдаг 5-р плат руу оруулахаар болсон. Бид өөрсдөө сайн санаа тавиад тэнд оруулчих болхоор та гэртээ хариад ч юмуу эсвэл юм идчихээд ирж болно шүү ойролцоогоор 2 цаг явчихаад ирэхэд зүгээр санаа зовох зүйлгүйээ. 

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now