Парт-1 (Happy begining)

Start from the beginning
                                    

{ Jimin }

Тэр минь дахин жирэмсэн болсон гэдгээ хэлсэн тэр нэг гайхалтай өдрөөс хойш 9 сар өнгөрчээ. Одоо хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн том гэдэстэй Сылги гэрийн энд тэнд юм унагаагаад тэрийгээ авж чадахгүй байгаадаа уурлан надад гомдоллож гүйгээд л хичнээн өхөөрдөм гэж санана. Хүүхдүүд минь ээжийгээ халамжилж манай гэр бүл одоо л нэг аз жаргалаа олсон юм шиг санагдаж байна. Би л аль эрт өөрчлөгдсөн бол бид тийм зүйлийг өмнө нь туулахгүй байсан гэж бодох бүрт заримдаа зүрхний мухарт хүчтэй базлах шиг болох юм. Оройтож ухаарч оройтож өөрчлөгдсөн ч гэсэн Сылги намайг хүлээж авч хүүхдүүд надад хайртай хэвээрээ байсныг бодохоор би одоо л бүх зүйлээ энэ гурван эрдэнэдээ зориулах ёстой гэдгийг сануулах шиг. Энэ мэт бодолд автан гал тогоонд хайрынхаа өдрийн шим тэжээлтэй хоолыг бэлтгэж байтал охин минь хажууд ирчихсэн:

-Ааваа ах намайг тоохгүй утсаа л оролдоод байх юм. Ээжийн гэдсэнд байгаа дүү гарах болоогүй юмуудаа гараад ирхээр нь хамт тогломоор байхад чинь хмммм *хошуугаа унжуулах*
-Эвийдээ миний хөөрхөн гүнж уйдаад байгаа юм байна даа тийм үү? Гээд доор харагдах жижигхээн ертөнцийг хоёр гараараа дээшээ өргөн цээжиндээ тэвэрлээ. Бяцхан гүнж минь инээж ирээд л энгэрт минь наалдан:
-Ааваа нээрээ надад сургууль үнэхээр их таалагдаж байгаа. Би Сүжин гэдэг нэртэй найзтай болсон
-Хөөх миний охин шинэ найзтай болсон юмуу? Нөгөө Юна гэдэг охинтой найзалж байгаа юу?
-Мммм тэр охин миний найз байхаа больцон *доошоо харах*
-Өөө миний гүнж найзтайгаа муудалцсан юмуу? За зүгээрдээ миний хөөрхөн гүнжтэй найзлахгүй байгаа тэр охин л азгүй байна за *толгойг нь илэх* Бид хоёрын бяцхан яриа өрнөж байтал цаад өрөөнөөс Сылгин намайг дуудах сонсогдлоо. Шар түвшний түгшүүр зарлажээ. Бидний хувьд гурван түгшүүр байдаг шар түгшүүр бол хамгийн бага нь энэ нь Сылги юм унагаасан гэсэн үг. Улбар шар түгшүүр бол дунд түвшин энэ нь Сылги болохгүй юм идсэн эсвэл суучихаад босч чадахгүй байгаа гэсэн үг. Улаан түгшүүр бол хамгийн хүнд нь энэ нь Сылги өвдөж эхэлсэн гэсэн үг. Бид одоохондоо улаан түвшний түгшүүрийг зарлаж үзээгүй байгаа. Гэхдээ улаан түгшүүр зарлах өдөр улам ойртсоор л байна...


{Мүмён}

Ойрын үед Сэра улам ядаргаатай санагдах боллоо. Байнга хамт тоглоё гэж гуйх нь үнэхээр дургүй хүрмээр одоо 2-р анги байж яагаад барбигаар тоглох дуртай байдгыг нь ойлгохгүй юм. Намайг утсаар оролдох болгонд уурлаж аав ээжид очиж гомдоллож байгаа нь хамгийн долоон дор зан нь ааахххх
-Одоо бодвол очоод ховлочихсон байлгүй гэж амандаа үглэсээр ууртайгаар утсаа нүдэн тоглож байтал аав хаалга тогшин миний өрөөнд орж ирлээ.
-Миний хүү утсаа больвол яасан юм? Ээж нь энд тэнд юм унагаачихаад чамайг дуудвал яах болж байна аан?
-Энэ Сэра бас л очоод ховлочихжээ. Ядаргаатай хүүхэд юмаа. *амандаа үглэх*
-Би сонссон шүү, чи яагаад дүүдээ ингэж хандаад байгаа юм? Ах хүн чинь дүүгээ халамжлах хэрэгтэй шдээ
-Та зүгээр миний өрөөнөөс гарчих
-Айн? Яасан, яасан гэнээ? Чи бүр болохоо байжээ. Наад утсаа надад хураалга *алгаа дэлгэх*
-Юу? Үгүй ээ гээд аав руу харлаа
-Одоо л над руу харж байх шив хммм *санаа алдах* өрөөнд чинь орж ирсэнээс хойш чи над руу нэг ч харсангүй утсаа л ширтлээ наад утасны чинь хэрэглээ арай ихдээд байна. Хураалга! *гараа сунгаад алгаа дэлгэх*
-Миний утас, надад хэрэгтэй та ямар эрхтэй гэж миний утсыг хураах гээд байгаа юм? Үгүйээ надад хэрэгтэй чадахгүй!
-ЯГ ОДОО НААД УТСАА ӨГӨӨТӨХ ПАК МҮМЁН!!! *орилох* аавын харц гэнэтхэн ширүүн болчихлоо.
-Ханиа яагаад орилоод байгаа юм? Миний өрөөны хаалгаар ээжийн зөөлөн дуу сонсогдож ээж орж ирээд:
-Чи хүүгээ айлгаад байна шдээ ханиа
-Чи сая надтай яаж ярьсныг нь сонссон ч болоосой энэ хүүхэд бүр эвдэрчихсэн байна *надруу эргэж харах*
-Ханиа би бүгдийг нь сонссоон бүгдээрээ суугаад ярилцая. Бидэнд ярилц гэж хэл байдаг юм шдээ. Гараад ирцгээ, гэж хэлчихээд ээж өрөөнөөс гарахад аав ч бас араас нь даган гарлаа. Би дуртай дургүй өөрийгөө хүчлэн өрөөнөөсөө гараад гал тогооны өрөө рүү ороход Сэра ч бас ширээн дээр сууж байв. Энэ янзаараа гэр бүлийн хурал болох нь ойлгомжтой боллоо. Намайг ширээн дээр суух үед ээж:
-Мүмён миний хүү яагаад ингэж өөрчлөгдөөд байна? Дүүгээ үргэлж хайрлаж тэвэрч хамт тоглодог байсан мөртлөө одоо дүүгээ ерөөсөө тоохгүй байгаа чинь сонин байна. Миний хүү ээждээ бүх үнэнээ хэлчих . Дахиад дүүтэй болж байгаа чинь чамд хэцүү санагдаад байна уу? Эсвэл дунд сургуульд орно гэхээр сэтгэл санаа чинь тогтворгүй байна уу? Өөр ямар шалтгаан байна бүгдийг хэлчих тэгэх үү? Гээд ээж гараас минь атган гуйсан янзаар харлаа.
Би юу тайлбарлах ёстой гэж? Би өөрөө ч өөрийгөө мэдэхгүй байхад, Сэра яагаад дургүй хүргээд байгааг ч мэдэхгүй байхад би юу гэж хэлэх ёстой гэж? Ингэж бодон хэсэг суусны эцэст ам нээхээр шийдэн:
-Би.....Би мэдэхгүйэээ би яагаад ингээд байгаагаа мэдэхгүй, Сэра яагаад надад ядаргаатай санагдах болсныг мэдэхгүй би өөрөө өөрийгөө ч мэдэхгүй байна. *ээжээс гараа татаж авах* Гэнэтхэн Сэра орилон уйлж эхлэв. Аав түүний хажууд очин:

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now