5. Нууц задарсан нь

119 14 1
                                    

-Хөөе муу 2 новшоо, Өөр газар суугаач
- Чи яасан сүртэй юм

Юнги Жимин 2 бие бие рүүгээ их л муухай харалцах ба тэдний хоолыг өгөх үйлчлэгч хүртэл тэднээс цэрвэнэ. Хөөрхий Юнсог харин дороо хавчигнаад ямарч тухгүй сууна. Энэ дунд Хусог л тайван харагдлаа. Үйлчлэгч үргэх нь аргагүй нөхцөл байдал.

-Пак Жимин Чамайг өөр газар суу гэсэн болохоос чалч гээгүй
-Ахаа тайван
-Ах нь тайван байна. Хоол ирчлээ миний дүү ид ид. 

Юнги Юнсогт хоолыг нь халбагдаж өгөх ба Сог яалтчгүй амандаа хоолыг хийнэ. 

-Тэгэхээр И Юнсог ихэр байжээ

-Яасан асуудал байгаамуу? Чи чинь хэн билээ?
-...Жон Хусог гэдэг юм. Гэж Юнсог амандаа бувтнана.
- Би чамаас юм асуугаад байна морио. Хэлгүй юм уу
-Ахаа Жон Жусог гэдэг юм аа
-Дүлий гичий минь дугараач! Зөвхөн өөрөөс нь хариу авах гэж улайрах Юнги түүнийг заамдаж авах нь холгүй.

-Ахаа л даа. Тайван
-Миний дүү хоолоо ид. Амттай байна уу
-Мхн
- Та 2 үхснээ ширтээв? 
-Зүгээр л та хоёрыг бүр ялгах арга алга аа л гэж. 
-Пак жимин бидний амралтын өдрийг бүү сүйрүүл. 
-Бидний хоол ч ирчихлээ. 

Зөөгч тэндээс 4 хүний авч явахаар бэлдсэн сэт барьсаар ирнэ. 

-Авч явахаар захиалсан юм бол яах гэж энд суусан 2 мал вэ. Хурдхан эндээс зайлаач

Энэ үед Хусогийн утас дуугаран тэр хариулахаар гадагш гарлаа. 2 залуу бие биерүүгээ муухай харах ба өөр нэг нь ихэд сандарсан яахаа мэдэхгүй байх юм. Гэнэт л Юнсогын утас хангинан Согжин гэх нэр дэлгэцэн дээр үзэгдэнэ.

-Байна уу?
-Өө Юнги! Чи одоо завтай байна уу? Жүүн бид хоёрт 4 ширхэг L Music-н тасалбар байна. Чи хамт явах уу? Орой наймаас эхэлнэ.

Хажууд нь бүгдийг сонсож суусан ах нь түүнд хурдан яв гэж амны хайрцгаараа хэллээ. Юнсог ч их хөөрчээ. Нүд нь бараг л гэрэлтэж байна гээч.

-Т.та 2 хаана байгаан? Би одоо Паркаас гарлаа.
-Өө тэгвэл Автобусны буудал дээр хүрээд ир. Ахтайгаа байгаа юм уу? Хамт үзэцээхүү?
-Та 3 хамт яваа. Гэж Юнги утасны наанаас хашхирлаа. 
-Дараа нь хамт яваарай. Гэчихээд Согжин утсаа тасаллаа. 

-Ахаа би явлаа. 
-Сайхан хөгжилдөөрэй. Май ахынаа картыг аваад яв. 
-За
-Мөнгө сайн үрээрэй.
-Мхн. Орой гэртээ уулзая ахаа

Юнсогыг гарч явсны дараа ширээнд чимээгүй байдал ноёрхоно. 

-Чи яг И Юнсог мөн юм уу? Эсвэл та хоёрын зан ааш гэнэт солигдчихоо юу?
-Хөөш Пак Жимин! Чи ойрд хэтэрхий их уран зөгнөлт зохиол уншаад байгаа юм бишүү? Тэнэг юм яриад тэнэгтээд байх юм.

Жимин өөрийн Юнсог гэж бодох Юнги рүү ширтэж байгаад ширээнээс өндийн Хусогыг хайхаар хаалгыг зорьлоо. Харин Юнги тавган дээр байх сүүлчийн хэрчим махыг идчихээд ундаа авахаар зоогын газрыг орхилоо.

         Жимин тэндээс гарч Хусогыг хайж эхэлмэгцээ л өөрсдийн хүлээж байсан Тэхён Жонгүг хоёрыг хамтдаа ойролцоох мухар гудам руу үг хэлэхийн завдалгүй гүйж орохыг зэрвэс харав. 

-Тэ! Гүг!

Тэдний араас гүйн мухар гудам луу ортол тэд нэг нэгнийхээ гараас атгалцаад уруулуудаа үе үе зөөлнөөр нийлүүлж байлаа. Жимин цочирдсондоо шууд л эргэж хараад гүйчихэв. Зүгээр л 2 найз нь тийм харилцаатай гэдэгт итгэж чадахгүй байв. 

Хэзээнээс? Хэр удаан? Энэ бүр хугацаанд нууж байсан гэж үү? Надад итгээгүйн болов уу? Би тийм итгэл даахгүй юм гэж үү? Тэд намайг хаях болов уу? Ахиад үг дуугарахгүй байцгаая гэж хэлвэл яах вэ? Хэрэв тэдэнд мэднэ гэдгээ хэлчихвэл бидний харилцаа яах бол?

Жиминий толгойд асар их бодол эргэлдэж тэр урдах замаа ч харагүй гүйнэ. Ингэхдээ тэр Юнгигийн өөдөөс зүглэж байгаагаа мэдсэнгүй. Юнги түүнийг өөрийг нь өнгөрөхөөс өмнө амжиж зогсоолоо. 

-Хээе залуу минь чи хаашаа ингэж яараав? Байз чи уйлаад байгаа юм уу? 
-Үгүй ээ би уйлаагүй гээд л нусаа татах чимээ гарган газар ширтэх нь Юнгид дүүг нь санагдуулна.
-Юу вэ? Чи чинь том царайлаад байсан хүүхдээрээ юм шив дээ?
-А.амаа тат би уйлаагүй гэж байна.

Нулимсаа хальт шувтарчихаад цийлгэнэсэн нүдтэй өөдөөс нь муухай харах нь эгдүү хүргэх шиг. Юнги өөрийгөө галзуурсан гэж хэсэг бодлоо. Дүүг нь дээрлэхдэг байсан хүний юу нь эгдүүтэй гэж? Гэсэн ч тэр дуугүй байсангүй

-Тэгээд дээрлэхүү том залууг хэн уйлуулаав дэ? 
-Чамд хамаагүй!

Хөгжилтэйгөөр мөрөн дээр нь тавьсан гарыг нь Жимин тун ууртайгаар цохин өөрөөсөө ходууллаа. Тэгээд өөдөөс нь гайхан ширтэх залууг өнгөрөөд газар ширтэн удаанаар алхах аж.

-Тийм хэцүү зүйл болоо юу?
-Чамд хамаагүй гээд байна.
-Заза Тэгвэл би харилаа
-Х.хөөе
-Яасан? Яримаар санагдаа юу?
-Үгүй ээ зүгээр кинон дээр чинь илүү их шалаад...

Түүний ярих өнгө нь багасаар багассаар хамгийн сүүлийн үг нь сонсогдох төдий ажээ. Юнгигийн инээд нь хүрнэ. Ийм царайлаг, эгдүүтэй хүн яагаад дүүг нь дээрлэхдэг байсан юм бол? 

-Манайх руу явъя
-Айн? Юу?
-Зүгээр дагаад яв.

Юнги Жимины бугуйнаас атган автобусны зүг алхалаа.

       Хусог яриагаа дуусгаад хоолны газарт орж ирэхэд ширээнд хүн байсангүй. Зөвхөн хөрсөн хоол нь л үлджээ.

-Тэд хаашаа явчихав аа?

Утсаа гарган Жимин рүү залгавал ширээн дээр дуугарч байх юм. Харин Тэхён руу залгавал тэр товлосон газартаа Жонгүгтэй байна гэлээ. 

-Надад Юнсогын дугаар байсан ч болоосой. 


SwichWhere stories live. Discover now