4. Сайхан өдөр

113 13 0
                                    

-Энэ өнөөдөр яачихаавэээ?
-Харин тийн. Аймхай юм бөхтийгөөд байж байдаг

Юнги төөрч төөрч нэг юм ангиа олоод хичээлийн дундуур таслан орж ирээд их л давруу гэдийн суух ажээ. Багшийг тоосон юмгүй ийш тийш өлбөлзөн хэн нь дүүг нь дээрлэхдэг гэдгийг мэдэхээр сандалдаа тогтож ядна. Тун удалгүй сургуулиар хонхны дуу цуурайтан сахиусан тэнгэр шиг царайлаг нэгэн өөрөөсөө дутахгүй 2 залуу дагуулсаар түүнийг зүглэн ирэв.

-За тэгэхээр И Юнсог өнөөдөр их сэргэлэн байх чинь ээ?
-Пак Жимин үү?
-Намайг танихаа байтлаа тэнэг болоо юу? Өчигдөр арай  багадуулчихсан бололтой.

Энэ үгэнд ангийн хүүхдүүд хөхрөлднө. 

-Илжирсэн юм.
-Юу?
-Энэ анги, энэ ангийн зулбасганууд бас чи их өмхий юм гэж л байна.
-Чи өнөөдөр хичээлд суух хэрэгтэй бололтой.
-Харин чамд л хичээл хэрэгтэй байх даа. Бяцхан дэгдээхий минь. 

Юнги ийн хэлээд Пак Жиминий хацрийг зөөлөн хэд хэд алгадав. Тэр уурлан Юнгиг заамдаж өөр лүүгээ ойртуулахад ангид дараагийн хичээлийн багш ирэн бүгдийг тасалдуулж орхив. 

-Чамтай тараад яриатай шүү
-Хэний үг бол доо Пак Жимин?

Гэрийн ойролцоох мухар гудам... Өчигдрийн шижгийн гудам. Гэхдээ зүгээрээ.  Энэ удаа Сог биш тэд газар хэвтэх нь байх болно. 

-Жонгүг үзүүлээд өг
-Байз чамайг Жонгү гэдгиймуу? Ямар тэнэг нэртэй юм бэ?
-Жон Жонгүг гэдэг л дээ

Жонгүг түүнийг цохихоор гар далайтал Юнги хялбархан бултаад түүнийг нүд ирмэхэд л газар буулгаж орхив. Тэгээд өөдөөс нь ирэх Тэхёныг шаандаж унагаагаад балмагдан зогсох Жимин рүү дайрлаа. Түүний дээр сандайлан суугаад нүдэж өглөө. Уурандаа нилээн хэд цохиж байтал өнөө 2 нь араас нь ирэн тэднийг салгав. Жимин харваас олон цохилтонд манарсан байв.  

-Хөөе новшнуудаа ахиж дургүй хүргээд үзээрэй. Алчихна шүү

Хүрмэн дээрх тоосоо багахан гөвж тэдэн рүү сүүлийн ууртай харцаа шидэлчихээд тэр муу хөгийн гудамнаас гарлаа. Харин яг төв гудам руу ормогц миний хөөрхөн Сог 2 хүүхэд дагуулчихаад явж байв. 

~

-Өглөөний мэнд усан нүдэн гүнжээ
-Ахаа! Би гүнж биш ингээдайна 
-За нойрмог бялзуухай минь сэрээрэй
-Амралтын өдөр ш дээ. Унтая л даа
-За за унтаа унт. Өнөөдөр надтай болзоонд явах боломжоо нойроор сольж байгаа юм биздээ. 

SwichWhere stories live. Discover now