𝑇ℎ𝑟𝑒𝑒: 1 𝒀𝒆𝒂𝒓𝒔 𝒂𝒈𝒐

10 4 0
                                    

(1 жилийн өмнө) Flashback:

Хичээлээ тарчихаад тамирын заал руу явж Феликстэй уулзахаар явав. Заал руу ороход Феликс бэлтгэлтэй багаа бололтой багийнхантайгаа сагс тоглож байв. Би түүн рүү далласаар түүнийг дуудахад тэрээр намайг харчихаад багийнхандаа түр хүлээж байгаарай гэж хэлчихээд над руу гүйнэ. Нүүрээр нь дүүрэн хөлс болчихжээ, их л бэлтгэл хийсэн бололтой

Тэрээр, "Энд юу хийж байгаа юм?" гэж асуув.

Найз залуугаа санаад л ирнэ биз дээ? Сонин хүн шүү...

Би: Зүгээр л хичээлээ тарчихаад хийх юмгүй, чамтай уулзмаар санагдаад

Намайг хэлэхэд тэр толгой дохиод нүүрээ арчиж байв.

"Хоёулаа гадуур гарч жаахан салхилах уу? Гадаа гоё байна шүү дээ Феликс?" хэмээн түүнээс асуухад,

"Чадахгүй ээ. Өнөөдөр амжихгүй, бэлтгэлтэй" гэж тоомжиргүйхэн хариулав.

Өнөөдөр ч бас бэлтгэлээ орой хүртэл хийх юм байхдаа?

Би хошуугаа унжуулсаар,
"Тэгвэл Наынаас л асууя даа" гэтэл тэр над руу нэг л сонин харчихаад яваад өгөв. Би ч гайхсан ч, түүнийг угийн заримдаа ийм хөндий болчихоод байгаад дасчихсан тул зүгээр л мартчихав. Наыныг олоод зугаалах талаар асуусан ч өнөөдөр номын санд сууна ч гэх шиг. Энэ номын сан байтугай ганц ном ч дэлгээд уншдаггүй юм байж хэзээнээс гэгээрчихсэн золиг вэ?

За яах вэ? Надад Лиа, Жисон хоёр минь байгаа юм чинь гэж бодоод тэднээс асуухад, Жисон "Эрт харих хэрэгтэй ээжид алуулна аа, уучлаарай бяцхан аа" гэв. Энэ муу одоо бяцхан гэнэ үү? Би ч явж явж охид дундаа өндөр, согоо шиг амьтан шүү! Энэ нэг дэмий гозон Жисоны хажууд л намхан болчихдогыг эс тооцвол. Хайрт Лиа минь бол баттай зөвшөөрсөн.

Сургуулиас гараад бид манайд очоод хувцасаа сольчихоод гарлаа. Миний муу найз манайд бараг амьдардаг нөхөр, чөлөөтэй орж гараад л . Бүр солих хувцаснууд нь миний хувцасны шүүгээнд байдаг гээд бод доо.

Бид эхлээд жаал амттан аваад, даян дэлхийн бүх ховыг базан алхаж байлаа.

Лиа: Танай найз залуу ч чамд анхаарал тавихаа ч больж дээ. Юна минь чамд нэг л өөр болчихсон юм шиг санагдахгүй байна уу?
Би: Тийм ч юм уу?
Лиа: Харваас л ойлгомжтой байна шүү дээ! Чи ч гэж чи тэгж байгаад тэр нэг юмандаа их зөөлхөн хандах юм аа!

Тэр үгэлсээр намайг зэмлэж гарав. Би харин дотроо нээх олон зүйлийг бодохгүй байна

Бид шөнийн парк ороод олон тоглоомонд суусан.Одоо харин гэртээ харьж байна.Лиа ч түрүүлээд гэр лүүгээ харьчихлаа.

"Би шөнө ганцаараа явж болохгүй юмсан.Жолоочоо дууддаг юм бил үү?"гээд бодож байтал нэгэн хос бололтой буланд бие биенийгээ барьж идэх нь холгүй үнсэлцэж байсан юм.

Хэсэг хугацааны дараа би зогтуссан юм.

"Феликс?.....На Ын?"

Тэр дүр зураглал үнэхээр миний сэтгэлийг шарлуулсан.....Яаж.....Намайг...

Би амралтын өдөржингөө уйлсан.
Харин одоо бууж өгөхгүй,дээшээ хараад явах хэрэгтэй гэж бодсон.

▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪
На Ын :Байна уу?
Би: "И На Ын би чамайг өөрийнхөө сайн найз л гэж боддог байсан харин чи надаас урвалаа.Итгэл рүү минь бохир ус цацсанд баярлалаа" гээд утасаа тасаллаа.Шулуухан байсан нь дээр шүү дээ.

Би түүнээс салах хэрэгтэй гэж бодоод Феликс рүү залгахад тэр утсаа аван:
Юна юу болсон?
Би:2лаа салъя чи На Ын тайгаа чөлөөтэйхэн шиг үерхэж болно
Феликс:Юу яриад б--  гэж хэлж дуусаагүй байхад нь утсыг нь тасалчихлаа.Тэрнээс сонсоод байх өгүүлбэр байхгүй учраас

Flachback end.....

𝙍𝙞𝙘𝙝 𝙂𝙞𝙧𝙡 𝙼𝙶𝙻 /𝐒𝐡𝐢𝐧 𝐘𝐮𝐧𝐚/Where stories live. Discover now