𝑇𝑤𝑜: 𝑵𝒆𝒘 𝑺𝒕𝒖𝒅𝒆𝒏𝒕

12 4 0
                                    

Өнөөдөр бол энэ хичээлийн жилийн анхны өдөр

Цайгаа ууж дуусчихаад,дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөөд гэрээс гарлаа.

Өглөө агаар их сайхан байдаг тул хичээлийн эхний өдөрт яг тохиромжтой санагдаж байна.Намар ингээд эхэлж байна гэж үү?Энэ жил ямар нэгэн сонирхолтой явдал тохиолдох болов уу?гэж бодсоор сургуулын урдах сурагчид бөөгнөрсөн хэсэгт очин зогслоо.

Лиа:Өглөөний мэнд Юна
Би:Өглөөний мэнд
Лиа:Өнөөдөр яасан сайхан өдөр вэ?Тийм ээ?
Би:Харин тийм ээ....

Сургуулын хэсэг бүлэг охид бидэн дээр ирэн:
-Хөөх Юна ч өмнөхөөсөө ч туржээ
-Сэтгэл татам биетэй юм аа,атаархчихлаа
-Яаж ийм гоё болох уу? гэж надаас асууна.Хариуд нь би зүгээр л худлаа инээмсэглэсэн.Би угаасаа хэлбэр охидод дургүй л дээ

Лиа ч өөрийнхөө анги руу орохоор явлаа.

Ангид ороод суудлаа эзлээд сууж байв.Багш арай л орж ирээгүй байсан юм.Миний хажууд суудаг байсан  хөвгүүн шилжчихсэн бололтой.Хэрвээ шинэ хүүхэд ирэхгүй бол мэдээж би ганцаараа суух байх.Манай сургууль 2оороо суудаг болхоор ихэнхдээ эрэгтэй эмэгтэйгээр нь суулгадаг.

Ингэж бодохтой зэрэгцэн багш ч орж ирэв.
"Хичээлийн шинэ жилийн мэнд хүүхдүүдээ!Зун сайхан амарцгаагаад ирсэн үү?"гэхэд ангийхан зэрэг "Тийм ээ,багш аа"гэж хэлнэ.

Багш:"Энэ жил манай ангид 2 хүүхэд шилжиж ирж байгаа"
Ангийхан:"Вуаааа тийм үү?Гоё доо"
Гэх мэт их л догдолцгоон сууцгаана.Би ч ирж л байдаг гэсэн маягтай нээх тоолгүй сууж байтал багш:
Ороод ирээрэй гэхэд нэг эрэгтэй хүүхэд орж ирэв...

Өндөр дажгүй биетэй юм аа.Гэхдээ яав ч миний сонирхол биш.Байз даа юу вэ?Энэ чинь нөгөө дээрийн зөөгч хөвгүүн чинь байна шд....

Ангийхан:2дахь хүүхэд нь хаана байгаан бол?
Багш:Хараахан ирээгүй байгаа бололтой,юу ч байсан шинэ сурагч аа,өөрийгөө ангийхандаа танилцуулаарай гэхэд тэр:
"Сайн байцгаан уу?Танилцахад таатай байна.Намайг Чүэ Сүбин гэдэг.Найзууд болцгооё"гээд инээмсгэлэв.

Багш:За Сүбин аа,чи.......Юнагийн хажууд суучих гээд над руу заав.

Би ч дотроо "Заавал надтай юу?Нээрээ би ганцаараа суудаг хүүхдүүдийн нэг л юм чинь сүржигнэхгүй байя"гэж бодоод тоосонгүй.

Тэр миний дэргэд ирж суугаад над руу нэг харчихаад таньсан бололтой харц гаргав.Дараа нь "Хөөх чи аль дээрийн Кафе-д байсан охин байна,тийм үү?"гэж надаас асуув.Хариуд нь би "Аан тийм ээ,чи манай ангид шилжиж ирсэн хүүхэд байж ээ"гэн түүнд хариулт өгөв.Тэр бид 2 хоорондоо танилцаад байж байтал хаалгаар миний нэгэн цагт найзаа гэж бодож байсан үзэн яддаг охин минь орж ирэхэд миний инээмсэглэл хормын дотор алга болж доошоо гудайн харав.

:Уучлаарай багш аа,хоцорчихлоо

Багш: Зүгээрдээ,ангийхандаа өөрийгөө танилцуулаарай.
:"Сайн байна уу,намайг На Ын гэдэг"гээд суув.

Их л сонин жил болох нь дээ...

Эхний цаг математик ба өөрөөр хэлбэл миний дургүй хичээл.Би ч угаасаа англи хэлнээс бусад хичээлүүддээ муухан л даа.Лиагаас заримдаа туслалцаа авдаг.

Багш орж ирэн хичээлээ зааж эхэлэв.Би анхаарлаа хичээлд биш цонх руу удаан ширтэн гэнэт нүд анилдаад зөөлхөн зөөлхнөөр ширээнд толгойгоогоо тавин дуг хийж орхилоо.Гэнэт багшийн чанга орилох дуу сонсогдон цочин сэрэхэд багш болон ангийхан над руу гөлийтлөө бүгд ширтэж байлаа.Хараал идэг

Ким Жи Үн багш над руу уурлан харан ийн зэмлэв:
-Хичээл дээр унтаад л ямар сурагч ийм байдаг байна аа,шийтгэлд нь чи хичээлээ тарахаар ангиа цэвэрлээд үлдээрэй.
-Заа гээд доошоо харав

Хичээл тараад ангиа цэвэрлэхээр үлдээд байж байтал гэнэт Сүбин орж ирээд "Цэвэрлэгээ хийхэд чинь туслах хүн хэрэгтэй"гээд хогийн шүүр бариад надад туслаж эхлэлээ.

Сүбин байсан тулдаа хурдан дууслаа шүү

Би:Цэвэрлэхэд тусалсанд баярлалаа

Сүбин:Зүгээрдээ,би чамтай найзууд болж болох уу?Шилжиж ирсэн болохоор ядаж ганц найзтай болмоор байна

Би:Мэдээж шүүдээ найзууд болцгооё гээд инээв.Надад гэгээлэг хүүхэд шиг санагдсан.

𝙍𝙞𝙘𝙝 𝙂𝙞𝙧𝙡 𝙼𝙶𝙻 /𝐒𝐡𝐢𝐧 𝐘𝐮𝐧𝐚/Where stories live. Discover now