Ялгуун

16 0 0
                                    

Маш зузаан гуниг харуусал, үзэн ядалт, хар дарсан зүүд тээсэн шилэн хана олон жил Ялгуун гэх энэ цэл залуухан бүсгүйг дотроос нь шатааж түймэрдэж, алж, идэж тарчлаан зовоосоор. Толины тусгал өнгөрсөн бүх хар бараан дурсамж нь түүнийг эзлэх гэж сөхөө өгөлгүй улайран дайрахад Ялгуун уйлахдаа уйлж, гуйхдаа гуйж, бүр сүүлдээ үзэн ядаж сөрөн тэмцэж ганаас ч бат бөх зузаан шилэн ханыг хоёр улаан гараараа цохин эсрэгүүцдэг боловч даанч тус болдоггүй билээ. Энэ маягаараа өдөр хоногийг өнгөрөөж ирсэн эл бүсгүй Ялгуун уг нь 24 хүрж яваа боловч санчигнаасаа үл ялиг цайжээ. Санчиган дахь хэсэгхэн бут буурал үсийг нь эс тооцвол тас хар, өтгөн, урт намирсан сайхан үстэй билээ. Химийн тарианд бага зэрэг таргалсан ч угаас сайхан төрсөн царайг нь халхалж чадсангүй. Галзуугийн халат өмссөн ч уяхан туяхан, намуухан хөдөлгөөн, гуалиг биенд нь харин ч сайхан зохицож түүнийг улам үзэсгэлэн төгөлдөр харуулна. Хэдэн жилийн өмнө тэрээр сувилагчийн өрөөнд түүнтэй зурагт үзэж суухдаа бусдад тусламжийн гараа сунгадаг нэгэн төрийн бус байгууллагыг олж харсанаар тэдэнд захидал бичин сувилагчаар илгээсэн тул түүний захидал энэ өдөр тэдний нүдэнд өртөж энэ жилийн сүүлийн дугаараа бэлтгэхээр ирээд байгаа юм. Сэтгүүлч: -Бид өнгөрч буй 2016 оныхоо хамгийн сүүлийн дугаарыг бэлтгэхээр 'Энх саруул' эмнэлэгт хүрэлцэн ирээд байна аа. Бид маш хачирхалтай захидалын дагуу ирээд байгаа билээ. Манайхыг анх байгуулагдаж байхад нэр хаяггүй нэг захидал ирсэн байсан юм. Бид хаяггүй захидал тул нээж үзэлгүй байж байгаад саяхан захиаг задалж уншсанаар бид хүрэлцэн ирлээ. Гээд эхлээд эмнэлэгийн ажилтан, өвчтөнүүдээс ярилцлага авснаа -Та Ялгууныг дуудаад өгөхгүй юу? Гэтэл сувилагч Ялгууныг хоридог өрөөндөө дагуулан орж ирэхэд Ялгуун сандран чичирч гараа доод урууландаа хүргэн гэмтэй хүн шиг доош харан бөхөлзөж байв. Сувилагч:
-Ялгуунаа, тайвшир... эд нар чиний захидлын дагуу яваа 'Хамтын хүч ТББ'-ын хүмүүс юм байна. Сайхан ярилц! Би та нарыг үлдээе дээ. Хэмээн гарч явав. Ялгуун
-Миний хэлсэн ярьсан бүхнийг нэвтрүүлэгтээ багтаагаарай! Би төрөхөөсөө эцэг эхгүй өнчин хүн л дээ. Яахав намайг олж өсгөсөн эцэг эх нэртэй яргачингуудыг эс тооцвол шүү дээ. Би ухаан орсон цагаасаа эцэг эхээ хайсан судалсан эцэст нь бүгдийг нь мэдсэн. Би... тэдний хүсээгүй хүүхэд нь юм байна лээ л дээ. Аав намайг хүсээгүй гээд ээжийг хаяж явсан. Харин ээж аавд хаягдсан уурандаа ч юм уу ганцаараа хүүхэд өсгөж чадахгүй дээ ч юм уу? Намайг хогийн саванд хаясан..... яг л хог шиг. Гэж үл ялиг хоолой нь чичигнэн, хааяа нэг инээвхийлж ярих нь өрөвдмөөр.

ЯлгуунWhere stories live. Discover now