Жимин: зүгээр чамайг нойл руу ороод гарч ирэхгүй болохоор гайхаад шалгасан юм гэхэд нь би:аан....Жиминаа чамд бэлтгэлийн цамц чинь байгаа юу? Минийх харин ургадчихжээ гэж ичих зовох ч үгүй хэлвэл Жимин:байгаа би аваад ирье хүлээж байгаарай гэж хэлэн цааш явах нь сонсогтоно.

Удалгүй Жимин ирэн:жоохон чамд томдох л байх гэж хэлвэл би хаалга завсараа жоохон зай гарган цамцыг нь аван өмсөхөд нээрээ л томдож байлаа. Тэгэхдээ зүгээрээ....

Би нойлоос гаран Жиминд баярлалаа гэж хэлэн биеийн тамрын заал руу хамаг хурдаараа гүйв.  Одоо үхтэлээ гүйх нь доторхой болчих шив. Би яарсаар ороход биеийн тамрын багш наашаа хөмсөг зангидан харан:хоцорсоны шийтгэл заалыг 10 тойрог гүйж бас...хичээл тарсаны дараа ирж биеийн тамрын заал цэвэрлээрэй гэж хэлэхэд нь би толгой гудайлгасаар заалыг нь тойрон хөнгөхөн шогшино.

1 арай гэж тойрж байтал ахин үүдээр манай ангийн Зинни гэх миний шинэ үзэн ядагч орж ирэхэд багш өмнөх шигээ муухай аашилгүй:дахиж битгий хоцроорой. Тэнд байгаа хүүхдүүдтэй нэгдэж болноо гэх нь тэр. Ийм л хогийн нийгэмд амьдраад байгаа юмдаа. Одоо тавьлан минь л энэ юмдаа. 

5 дах тойрогтоо арай гэж явж байтал гэнэт хэн нэгний хөлөн дээр тээглэн доош эрчээрээ уначихав. Дээш харвал Зинни болон Минжи 2 байх ба уучлалт гуйх биш харин өөдөөс хэдэрлэнэ.

Би арай гэж босон буцан гүйх бэлтгэл хийж байтал гэнэт сагсны бөмбөг толгой дээр тасхийтэл буув. Миний толгой эргэн газар унавал Санугийн зэвүүн хоолой:гүйхгүй юу хийгээд байгаа юм бэ? Тойргоо нэмүүлмээр байна уу? гэхэд нь арай гэж босон гүйнэ.

Толгой эргэн хөл энэ тэнд гишгэлэн амьсгаа ч авахад хэцүү байсаар арай гэж сүүлийн тойрог дээрээ ирэхэд ахин бөмбөгний хурдтай ирэх мэдрэгдэн толгойгоо хамгаалвал ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Би нүдээ нээн харвал Жимин миний оронд цохиулсан байв. Би гайхан:Жимин чи энд юу хийж байгаа юм? гэхэд Жимин наашаа эргэж харан:май энэ эм бас ус уугаарай гэж хэлэн явах гэхэд нь гарнаас нь татан зогсоон:чи зүгээр үү?

Жимин:зүгээр ээ гэж хэлэн хурдтайгаар гараад явчихав. Харин тэд хүүхэд оночихоод юу ч биш юм шиг инээмсэглэн тоглоно. Хараал идсэн....баячууд.

Арай гэж тэр цаг дуусан хичээл ч өндөрлөн би яг одоо биеийн тамирын зааланд цэвэрлэхээр үлдэнэ. Тэгэхээсээ өмнө Жимины өгсөн толгой болон өвчин намдаах эм уун хэсэг сууж байтал хэн нэгний хүйтэн гар миний хацранд хүрэх мэдрэгдэхэд цочин нүдээ нээвэл Жимин инээмсэглэн зогсоно.

Би:чи энд?
Жимин:чамд туслахаар ирлээ гэж хэлэн ханцуйгаа шумлахад би сандран:хэрэггүй ээ чи өнөөдөр надад хэтэрхий их тусаллаа одоо болно бас чиний цамцыг маргааш угаагаад аваад ирье. Бас толгой чинь зүгээр үү? гэж хэлэн толгойг нь барьвал Жимин миний гар дээр өөрийнхөө гарыг давхарлаж барин дараагаар нь нүдээ анин:жоохон өвдөөд байна ингээд жоохон байчихая гэхэд нь надад эвгүй санагдан:эм байгаа...өвдөөд байвал эм уух хэрэгтэй гэж хэлэн гараа авах гэсэн ч буцаан тавин:ингээд жоохон байчихая...болно биздээ? гэхэд нь болохгүй гэж хэлж чадсангүй.

Хэсэг хугацаа өнгөрсөний дараа улам эвгүй санагдан гараа аван:одоо явдаа би цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэхэд тэр:цуг хийцгээе гэж хэлэхэд нь би:хэрэггүй гэж хэлэхдээ хойшилж явж байгаад санаандгүй шалны модон дээр бүдрээд унах гэж байхад тэр гарнаас татаж аван намайг аварсан ч эвгүй байрлалд шилжив.

Тэр миний бэлхүүсээр гараа оруулан өөртөө ойртуулсан байх ба бидний нүүр хэдхэн сантиметрийн зайнд байх үед би энэ үед гацчих шиг болох ч ямар ч зүрхний түг түг хийх чимээ улаах хацар бус зүгээр л сандрал болон гайхшрал л авчирна.

Энэ үеийг гэнэт хаалга чанга хаагдах чимээ дуулдахад цочин түүнээс холдлоо.

Хаалга руу харвал хүн байсан шинж байсангүй. Салхинд хаагдсан бололтой.

Би хоолойгоо засан: чи явдаа би цэвэрлэчихье гэхэд тэр зөрүүдлэсээр байсан ч утас нь дуугарч явахаар болов.

Тэр явахад одоо л санаа амрав. Яагаад түүнтэй хамт байх ийм эвгүй санагдаад байна. Уг нь ингэдэггүй юмсан. Би зожигроод байгаа юм байхдаа...ёстой нэг.

Цэвэрлэгээгээ хийж дуусан нуруугаа барьсаар сургуулиас гарвал хэн нэгний хүйтэн танил хоолой ард дуулдав.

'Надгүйгээр их хөгжилтэй байсан бололтой....Мин Нари...'

Түг түг түг

💛💜💛

Go to Hell ✔✅Where stories live. Discover now