Part I

1K 152 51
                                    

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

------

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

------

"За, одоо хамаагүй дээрдсэн биз дээ?"

Хисын биднийг гадаа гарах үед ийн асуугаад цүнхэндээ хийчихсэн байсан жижиг савтай соруултай сүүгээ гаргаж ирэн надад өглөө.

"Юу вэ? Энэ сүү---- Үйлдвэрлэхээ больчхоогүй юм уу? Энэ хавиар зөндөө хайсан ч олохгүй байсан юмсан..."

"Хотын захад байдаг мухлагт цөөн тоогоор зарагддаг юм. Түрүүн чамтай уулзахаар гарахдаа хоосон ирж байснаас гээд дуртай сүүг чинь авчрах гэж тийшээ хамаг хурдаараа л гүйсэн"

Хэдий түүнд өмнө нь тэгж хандчихаад одоо юу ч болоогүй мэт инээмсэглээд надад авчирсан сүүг нь ууж болохгүйг мэдсэн ч энэ их сэтгэл мөн дуртай сүүний амтыг дахиад мэдрэх сэн гэх хүслээ үл тоочхож чадсангүй догдолсоор соруулыг нь хийн ууж эхлэлээ.

Яг л энэ сүү бидний замыг холбочихсон шиг танил амт өнгөрсөн, одоог минь холбочихсон. Хичээлээ тараад яаран байж үүнийгээ худалдаж авчхаад намайг хүргэж өгөхөөр гэр лүү алхах үед хамтдаа уугаад л алхаад байдаг байж билээ. Намуухан намар,дулаахан хаврын үеэр хэдий хэн хэн нь хол гэртээ байсан ч бие биенийхээ өвөрмөц ертөнц, төсөөтэй бодол санаа хэрхэн нэгдэн уусаж байгааг бишрэн алхах жаргалтай байдаг байсан.

"Амт нь яг хэвээрээ байгаа биз?" гэсээр түүнийг инээмсэглэн над руу харахад би дахиад уйлчихгүй гэсэндээ нулимсаа тэвчин хажууд нь алхсаар толгой дохилоо.

DUSK TILL DAWNOù les histoires vivent. Découvrez maintenant