Хэсэг 11

1.1K 123 2
                                    

Ингээд л яг л саяны кино шиг амьдралдаа анх удаа хэн нэгэнд ингэтлээ дурласан хүн минь намайг хайрлах гээд үзье гэж хэлсэн ч зүрхийг минь базаад тавих шиг л болгож чадаж байлаа..

Оройжин энэ талаар бодон тэндээс яаж явсанаа ч бараг санахгүй байна! Сэтэрсэн уруул дээрээ шархны лентээ наачихаад толинд тэнэг юм шиг л инээн сууна. Тэр надад сэтгэлээ нээх гэж оролдох нь! Бурхан минь! Гэсээр улайсан хацараа барин

"Муу охин ч гэсэн дурлаж болдог бололтой!"

Сэрүүлэг хангинав уу үгүй юу шууд л хувцасаа өмсөн сургуульд орж ирэн шууд л захиралын өрөөнд орж иртэл тэр намайг хараад тийм ч их гайхсангүй.

"Захиралаа.. би өчигдрийн үгээ буцааж авахаар шийдлээ!" Гэтэл тэр мэдэж байсан юм шиг л толгой дохин

"Шалгалтаа сайн өгсөн байна лээ. Инү багшдаа л баярла"

Тэр өнөөдөр их л эмо харагдана. Ишш аргагүй биз цэвэршилтийн насан дээрээ эмэгтэйчүүд эмзэг болдог гэсэн!

Би ч инээсээр тэндээс гаран ангидаа орж иртэл Хани суудлаасаа босон миний нүүр амыг оролдоод

"Юувэ? Энэ олон жилийн дараа чи инээгээд орж ирж байдаг!?"

Би ч түүнийг хажуу тийш түлхэн "Би инээгээгүй!" Гэсээр ширээндээ суутал эхний цаг Инү багш болж таарав. Тэр хаалгаар орж ирэх үед л өөрийн эрхгүй түүнд ховсдуулж байгаа мэт л санагдана!

Тэр нүдээрээ инээмсэглэсээр хичээлээ орж эхлэх бөгөөд түүний хэлсэн үг чихний хажуугаар өнгөрөх ч хоолой нь үнэхээр сайхан санагдаад болж өгсөнгүй..

"Багшаа! Та яагаад ийм төгс юмбэ!?" Хэмээн Хани чангаар орилох бөгөөд би ч үүнтэй маргахгүй ээ...

Инү багш ичсэн бололтой инээн хүзүүгээ маажсаар "Тэгвэл ингээд хичээлээ дуусгая!"

Өөрийн эрхгүй л шанаагаа тулан түүнрүү ширтэж байснаа Ханигийн цохилтоос л болж мэдэх нь тэр.

Тэр ч миний урдуур гараа савчуулан "Инү багштай эвтэй болоо юу?"

Би ч түүнийг түлхэн "Амаа татаа!" Гэтэл тэр бах нь ханасан мэт л инээн

"Юу вэ? Тэр орой Инү багш та хоёрыг уулзуулсан ч бүтээгүй хэрэг үү?" Гэсээр үглэх бөгөөд би ч гайхан түүний цамцнаас татан

"Яасан гэнээ?" Гэтэл тэр гацаж түгдэрсээр

"Чамайг согтуу үед нэг залуу ирж авсан чинь үнэндээ Инү багш байсан юмаа"

*Mi Tesøro° Where stories live. Discover now