Инү багш хаалгаар орж ирэв үү гүй юу тэд багшийг хамт явахыг ятган түүнийг тойрон зогсцгоох бөгөөд тэр ч нүдээрээ инээмсэглэн толгой дохиж байгаа харагдав. Эрүүгээ тулан түүнийг удаанаар ширтвэл яагаад түүнд тийм их сайн болсноо бага зэрэг л ойлгож байна.. Ямар азтай эмэгтэй таны хайрыг булаах бол доо?

Хичээл дууссан учир бид бүгд л сугадалцан кино театр орох бөгөөд үзэх киногоо сонгож ядан зогссоор. Хани намайг нудран

"Ундаа аваад ир!" Гэв. Би ч нүдээ эргэлдүүлсээр ундаа авах хэсэгт ирэн юу сонгох эсэхдээ эргэлзэн зогсож байтал хэн нэгэн урд минь ундаа барин

"Энийг амсвал их амттай"

Гайхсаар эргэн харвал Инү багш өнөөх үзэн ядмаар инээмсэглэлээрээ инээн зогсоно. Би ч түүнийг үл тоон хажуугаар нь зөрөн гараад кола автал тэр санаа алдсаар

"Биед чинь муу гэж бодохгүй байна уу?"

Алхаж байсан алхаагаа удаашруулан түүнлүү хараад

"Надтай ойртоод байвал анх хэлж байсан хүслээ биелүүлчих гээд байгаа болохоор надаас хол байж үз"

Тэр амандаа "Үнэхээр дураараа" хэмээн бувтнаж байгаа нь тодоос тод сонсогдож байсан ч үл тоон тэндээс холдлоо. Өчигдрийн залууг олж архи уудаг ч юм билүү гэж бодож байгаа өөрийгөө шоолоод зодчихмоор л байна шүү!

Кино ч эхлэх болон шууд л суудалдаа очин суутал хамгийн аймшигтай нь Инү багш хажууд минь суучихав. Түүнрүү харахгүйг хичээн зөвхөн урагш дэлгэцрүү ширтсээр...

Энэ кинонд зөрүүд эрийг өөрийн болгож байгаа эмэгтэйн тухай гарах бөгөөд ядаж л тэр хүссэнээ авч чадаж байгаа нь надаас дээр юм гээч!

Хажуу тийш харвал Инү багш надруу харж таарах бөгөөд хацар минь шууд л халуу дүүгэн өөр тийш хартал тэр инээж байгаа нь тодоос тод мэдрэгдэж байлаа..

Бушуухан гараад гүймээр санагдаж байсан ч чадахгүй учир хий дэмий л нүдээ анин сууна. Эцэст нь кино дуусаж байгаа бололтой хүмүүс алга таших үед нь шууд л босон хамгийн түрүүнд тэндээс гаран зогстол ангийн дарга гэх охины сэтгэл нь хөөрчихсөн бололтой багшийг сугадан

"Одоо караоке орьё тэгэх үү багшаа!?"

Хэзээний шоучин хүүхдүүд орилолдсоор түүний санааг дэмжих бөгөөд Инү юу ч хэлж чадалгүй толгой дохино.

"Тэгвэл би харьлаа!" Гэсээр малгайгаа өмсөн алхах гэтэл Инү багш хоолойгоо засан

"Нэг л хүн явчихвал тарцгаая!"

Мэдээж тэд төлөвлөгөөгөө баллахыг хүсэлгүй шууд л хоёр талаас минь зуурсаар бид эцэст нь караокед дуу дуулан сууж байгаа нь энэ!

Уйтгартай юм! Уйдаж үхэх нь! Тэднийг орилолдон үймүүлж байх үед нь арай гэж л гарч ирэн урт амьсгаа аван коридороор алхаж байтал хэдэн согтуу ах нар зам таглан зогсох нь тэр...

Чимээгүй зөрөх гэж оролдсон боловч тэд албаар тэгж байгаа нь мэдэгдэв.

"Би гармаар байна болох уу?" Гэтэл тэд инээн

"Ийм хөөрхөн жоохон охин байж ууртай юм бэ?" Хэмээн үсийг минь хойшлуулах бөгөөд би ч ёжтой инээн

"Чи хүүхэд хийж амжсан уу?"
Тэр асуултанд минь гайхсан бололтой надруу ширтэх үед нь мөрнөөс нь барин бөлдөгдтөл тэр ч орилон доош суун харин хойно байсан ах нар хурдхан гэгч нь хөдлөн гарнаас минь барин авах нь тэр..

Газар суусан хүн ёоолсоор босож ирэн "Юу вэ галзуу амьтан байхнээ?" Хэмээн гар далайх бөгөөд би ч инээмсэглэн

"Тэгээд л анхааруулаа биздээ тэнэг юм!" Гэтэл тэр уруулруу минь цохих бөгөөд чимчигнэн хорсоно...

Би ч мөчөөгөө өгөхийг хүсэлгүй дахин түүний гэдэсрүү жийн ард байсан хүний хөл дээр нь гишгэтэл тэр ч орилох үед нь шууд л хойш алхаж байтал хаанаас ч юм мэдэхгүй хэн нэгний гар гарч ирэн өрөөнд оруулан цоожлох нь тэр..

"Инү?" Гэтэл тэр амандээр минь гараа зөөлхөн даран хаалганы ардахыг ширтэн зогсох бөгөөд тэд коридор дүүрэн орилолдсоор алга болох нь тэр...

Чимээ намжсан хойно түүний гарыг холдуулаад

"Таны тусламж хэрэггүй" гэтэл тэр надруу ширтэн

"Чи ч үнэхээр галзуу охин юмдаа!"

Уруулнаас гарах цусаа арчин түүнийг бага зэрэг түлхээд
"Анхнаасаа мэдэж байсан биздээ! Бас битгий ойрт гэж хэд хэлэх юм? Үхмээр байна уу" гэтэл тэр толгойг минь илэн инээмсэглээд

"Чамайг хайрлаж чадахгүй гэж хэлж байсан ч чи байхгүй бол би хөгжилдөж чадахгүй нь бололтой!"

Би байдгаараа түүнлүү муухай харан "Юу вэ? Аргагүй шд! Та бид хоёр тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс!" Гэтэл тэр гарыг минь өргөн хаалганд наах хэрнээ атган

"Тэгээд л чи хэтэрхий муу охин харин би хэтэрхий сайн багш болохоор!" Гэснээ уруулыг минь арчин инээмсэглээд

"Чамайг хайрлах гээд үзье гэж бодлоо..."....

*Mi Tesøro° Where stories live. Discover now