25

137 14 0
                                    

Бараг шөнийн 2 цагт үдэшлэг тарж, Рита Жек хоёрыг үлдээн Шон бид хоёр гарлаа. Зуны шөнийн сэрүүхэн боловч дулаан тэр нэгэн мэдрэмж, хаяа нэг машин, хүн хажуугаар зөрж өнгөрөх, гудамжыг замын гэрэл болон гэрэлт самбарууд гэрэлтүүлнэ.
Энэхүү л нөхцөл байдалд тохирсон төгс уур амьсгал гэж хэлж болохуйц.

Бид юу ч ярилгүйгээр хөтлөлцөн алхална. Түүний дулаахан гар миний гарыг хөлөргөх нь яг л бидний хайранд хайлж байгаа юм шиг. Зурвасхан инээмсэглэл тодруулах царай нь яг л хараад ханашгүй гайхалтай урлагийн бүтээл шиг. Бие, сэтгэл зүрх бүгд нэгэн цул мэт мэдрэмж. Аюулгүй, тааламжтай энэ л мэдрэмжүүдийг үгээр илэрхийлэх аргагүй юм. Энэ мөчийг үүрд санаж явах сан.

Бид цэцэрлэгт хүрээлэнд оддыг ажина. Би түүний хөлөн дээр дэрлэн тэнгэр өөд харан сандал дээр хэвтэнэ.

-Тэнд арслангийн орд байна гээд тэнгэрт гялалзах оддыг өөр хооронд нь холбож эхэллээ.

-Betelgeuse хаана байна?
-Тэнд
-Тэгвэл Rigel ?
-Тэнд
-Тэгвэл Катерина хаана байна?
-Энд байна

Шон үсээр минь оролдонгоо "Хажууд минь байх энэ үзэсгэлэнтэй бүсгүй л миний од юм. Миний бяцхан од" гэж хэлэв.

Би хоолойгоо засаад "Би бяцхан биш шүү дээ" гэж бага зэрэг нарийн, шингэн хоолойгоор түүн рүү хандан хэлэхэд "Миний хувьд бяцхан л биз дээ? Тэгвэл бяцхан биш, миний хувийн од гэе" гэлээ.

-Их өмчирхүү хүн байх нь ээ?
-Би өөрт хамааралтай хүмүүсийг өмчлөх дуртай л даа гээд инээн миний хацрыг аяархан чимхэв.

-Чи хэзээ буцах юм?

-Өглөө буцна даа. Хурдхан шиг л аялан тоглолтоо дуусгаад чамтай хамт амрах юмсан.

-Одоо ч бидэнд уулзах зав бага л гарах байх. Гэхдээ болно биз дээ тийм ээ?

-Тийм ээ болно. Би бас нэг шинэ дуун дээр ажиллаж байгаа. Гайхалтай болно гэдэгт би итгэлтэй байгаа. Чи удахгүй хамгийн анхны сонсогч нь ч болж магадгүй шүү.

-Хүлээж тэсэхгүй нь ээ. Ингээд чамайг яваад өгөхөөр ахиад л санах байх даа.

-Тэгвэл тэгэх бүртээ энэ мөчийг ахин дахин дурсаж байгаараа гээд доош тонгойн уруул дээр минь үнслээ.

-Хөөе та чинь яаж байна аа. Хоёулаа олон нийтийн газар яах тухай ярилцах хэрэгтэй юм байна даа.
Би одоо яг л улаан лооль шиг улаан болсон гэдэгтээ итгэлтэй байна.

-Одоо шөнийн 3 цаг болж байхад биднийг хэн хараад сууж байв гэж. Харсан ч байсан би энд өөрийнхөө найз бүсгүйгээ үнсэж байгаа шүү. Тэглээ ч би улаан лоольд дургүй. Алим шиг улаан гэвэл зөв байх.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now