23

109 15 0
                                    

12 цаг 45 минутанд өгсөн хаягийн дагуу уулзах газартаа ирэв. Бараг 20 орчим давхар шилэн оффисын барилга байлаа. Хаалгаар ороход хүмүүс битүү холхих ба энэ их хүн дундаас арай гэж ресепшин дээр нь очин ноён Вортитэй уулзах гэж ирснээ хэлэхэд бүсгүй намайг дагуулан 16 давхар руу явлаа.

Гарын алга зогсолтгүйгээр хөлөрч, амьдралдаа сандарч байгаагүйгээрээ сандарч байлаа. Алгаа өмдөндөө арчин нэг гүнзгий амьсгаа авчихаад цахилгаан шатнаас буун алхаллаа.
Цахилгаан шатнаас буухад үүдэнд бас нэгэн бүсгүй ширээний ард зогсолтгүйгээр утсаар ярих ба тэр болгондоо дэвтэр дээр ямар нэгэн зүйлийг хурдан гэгч нь тэмдэглэж авна.

-Би ноён Вортитэй уулзахаар ирлээ.
-Хатагтай Рейн та яг цагтаа ирлээ. Намайг дагаад явна уу.

Цааш нарийн коридороор алхахад хажуу ханануудад гайхалтай уран зургууд, алдартай хуучны дуучид хамтлагуудын зураг, жаазтай пянзнуудыг өнгө алаглуулан өлгөжээ. Зарим нь бүүр дээрээ гарын үсэг болон дурсгалын үгтэй байлаа.

-Өө алив суу л даа хатагтай Рэйн. Кофе уух уу? Жимсний шүүс уух уу?
-Кофе, баярлалаа.
-Тина, хатагтайд нэг кофе.
За ноён Ворти гээд түүний туслах өрөөнөөс гарлаа.

-За тэгэхээр гол ажил. Чиний хоолой бол суут бүтээл л гэсэн үг. Би чамайг яг одоо дагуулж яваад дуу хиймээр л байна шүү. Гэхдээ одоо биш. Эхлээд бид гэрээний тухай ярилцах хэрэгтэй байна гээд ширээн дээрх дуудлагын товчлуураа даран "Тина шинэчилсэн гэрээгээ аваад ирээрэй" гэж хэллээ.

Хейден Ворти хүмүүсийн ярьдаг, зурган дээр харагддагаасаа тэс өөр хүн ажээ. Гаднаа хатуун ширүүн төрхтэй болохоор их яхио ааштай хүн гэж боддог байсан ч хоолойг нь сонсоход зөөлөн хоолойтой, нэг л тийм эрч хүч ундарсан аятай, хүүхдээрээ ч гэх юм уу хүн юм. Ширээн дээр нь янз бүрийн бэлэг дурсгалын тоглоомууд байх агаад хананд нь өөрийнх нь янз бүрийн зургууд өлгөөтэй байх аж.

-Би болон манай удирдах зөвлөл хэлэлцээд, манай буюу миний "Ricos Records" үндсэн гэрээндээ танд зохицуулж нэмэлт хэдэн заалт оруулсан байгаа. Жишээ нь ирэх жил сургуульд суралцах хугацаандаа тодорхой өдрүүдийг чөлөөлөх шаардлагатай болно. Мэдээж шинэ дуучин эхлээд хэдэн синглэ дуу хийгээд эхний жилдээ багтаагаад бүтэн цомог гаргавал илүү боломжтой болно. Гэхдээ ирэх жил төгсөх юм чинь бага сага зохицуулаад ажлаа амжуулах хэрэгтэй тийм үү? Хоёрт таны үндсэн хаяг Калифорни мужид гэсэн. Манай салбар Нью-Йоркд байрлалтай учраас энэ тухай зохицуулалт бас хийгдэх байгаа. Дараа нь...
-Уучлаарай эрхэм ээ. Бид яг одоо энд ингээд гэрээ хийх гэж үү? Бас та яаж миний тухай мэдэж байгаа юм гээд яриаг нь таслан шуудхан л асуулаа.
-Тийм ээ ингэж асуух зөв. Тийм ээ та хүсвэл бид одоо гэрээгээ хийж болно. Нэмж хэлэхэд та интернетэд нилээд түүхтэй хүн байна лээ. Ер нь бид хүсвэл хэний ч тухай мэдэж чадна. Өөр асуух зүйл?
-Үгүй ээ эрхэм ээ.
-Одооноос намайг зүгээр Хейден л гэж дууд. Бид чинь нэг гэр бүл болж байгаа шүү дээ. Бас нэг зүйл. Менежер байгаа юу?
-Үгүй ээ.
-Хүсвэл бид чамд шилдгийг олж өгч чадна эсвэл чи өөрөө сонгож болно.
-Надад ч бодсон нэг хүн байна.
-Гайхалтай хурдан сэтгэдэг юм гээч. Тэгвэл тэр хүнээ дараагийн хагассайн өдрийн зоогонд аваад ирээрэй.
-Ямар зоог билээ?
-Өө бас хэлэхээ мартчихаж. Удирдах зөвлөл болон чи, би, бас чиний менежер. Оройн зоог.
-Болж байна.
-Тэгвэл гэрээгээ уншаад гарын үсгээ зурах уу даа?
-Тэгье гээд ширээн дээр байх гэрээг авч уншиж эхэллээ.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now