21

130 19 2
                                    

Шонтой өнгөрүүлсэн 7 хоног бараг нүд ирмэх зуур л өнгөрч гэртээ харих өдөр аль хэдийн болжээ.

-Кей хонгор минь ядаж ийшээ орж үзье л даа гэж Шон тасралтгүй гонгинох аж.
-Би Ритад ямар онгоцны буудлаас бэлэг авч өгөх биш явахаас өмнө амжуулах ажил зөндөө байна шүү дээ. Чи дараа хэзээ ч юм ирэхээрээ орж болно шүү дээ.
-Ёстой өөдгүй хүн юм даа. Ингээд байвал ярьшиг малгай, шилээ тайлаад явлаа шүү гээд малгайгаа авах гэтэл Кейт гарыг нь барьж аван
-За хаашаа орно гэлээ гээд түрүүн орох гээд байсан бэлэг дурсгалын дэлгүүр рүү орохоор явцгаалаа.

Шон тэр дэлгүүрээс Кейттэй хос чулуун бугуйвч авсан бол Кейт Ритад хамгийн их гялалзаж буй зүүлтийг авлаа.Шон-ы бугуйвч дээрээ К үсэгтэй ба Кейтийнх Ш үсэгтэй байлаа.

-Санаа чинь амрав уу?
-Мэдээж одоо харин хурдхан шиг очиж ачаагаа бэлдмээр байна.
-Бидэнд нисэхэд 6 цагийн зай байна. Чамд хугацаа хангалттай олдоно.
-Би нөгөө...аялал болгоныхоо өмнө маплыг өнгөлдөг юм аа тэгээд л.
-Юун Мапл билээ?
-Нөгөө...юу...миний гитар.
-Ээ бурхан минь чиний гитар чинь бүүр нэртэй юм уу?
-7 жил хамт байсан юм чинь мэдээж санаа тавьж л байхгүй бол удахгүй байхгүй болчихож ч мэднэ.
-Би гитарын чинь нэрийг ярьж байна. Би лав нэртэй гэж мэдээгүй юм байна.
-4 жилийн өмнө нэг фений өгсөн нэр. Ер нь миний энэ зүүлт ч гэсэн нэртэй гээд ичсэн аятай доош тонгойход хацар нь ягаарч байлаа.
-Эрчүүдээс д хамгийн инээдтэй үйлдэл гардаг гэсэн үнэн бололтой.
-Аа энийг хэнд ч битгий хэлээрэй. Залуус хүртэл мэдэхгүй шүү. Андрью л намайг түүнтэй ярьж байхад л харж байсан. Битгий хэлээрэй хонгор минь гээд хөтөлсөн гаран дээр минь үнслээ.
-Уул нь би эрхлэх ёстой биш билүү. Царай нь 20 той мөртлөө энэ байж байгаа нь 10 тай хүүхэд шиг байх юм аа гээд инээлдлээ.

Нислэг ахин хагас өдөр үргэлжилж Торонтод шөнө арай ядан газардлаа. Рита хүлээлгийн танхимын сандал бараг л унтаж байлаа. Хажууд нь очин түүнийг сэрээвэл "Одоо бослоо Кей" гэж бувнав.
-Эргүү минь юугаа яриад байгаа юм бэ. Босооч, энд юугаа хийгээд байгаа юм?
Рита ухасхийн босож ирэн намайг сая таниад тэврэн авлаа.
-Чи чинь яасан их удваа. Санаж үхэх гэж байна шүү.
-Тийм ээ хэдэн шөнө санаад нойргүй хоносон юм уу айн. Энд сандал дээр унтаад л.
-Би чамайг энд 6 цагаас хойш хүлээж байна. Харин сүүлдээ унтчихжээ.
-5 цаг сандал дээр унтсан чамайг бодоод одоо эртхэн харьж амрая.
-Шон хаачсан юм?
-Цаадах чинь шууд тэндээс Лос Анжелес ниссэн. Маргааш ажилтай гэсэн.
-Өө тийм үү заз гээд үсээ арагш нь нэг илчихээд миний цүнхнээс хамт барилцан үүд рүү явлаа. Замдаа нойр нь хараахан сэргээгүй байгаа аятай хоёр ч удаа далий гишгэн унах шахав.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now